Friday, December 25, 2009

Д.Төмөрбат ахын маань анхны бүтээл хэвлэгдэн гарлаа.

Маркетинг олон улсын худалдааны чиглэлээр суралцдаг оюутнуудын гар дээр нэгэн шинэ ном очиход бэлэн болоод байна. Энэ бол Д.Төмөрбат ахын маань бүтээл "Олон улсын маркетинг: Мэдээлэл технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги" ном юм.


Номын тухай
Олон улсын маркетинг бол дэлхийн зах зээлийн аюул ба боломжуудыг шинжилсэний үндсэн дээр тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, үнэ тогтоох, идэвхижүүлэх болон хүргэх бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэл болохын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжийн зорилт болон хүмүн капитал, санхүү болон биет хөрөнгө гэх мэт нөөцүүдийг удирдах үйл явц юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх нээлттэй эдийн засагт олон улсын маркетинг нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг боловсруулах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, зөв сонголт хийх, трансакцийн зардлыг бууруулах, зах зээлээ өргөжүүлэх, хэлэлцээр хийх болон үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Худалдан авах чадвар ба биет дэд бүтцээс гадна, олон соёлын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, ил тод, хариуцлага хүлээж чаддаг зах зээлд л олон улсын маркетингийн зорилт хэрэгжинэ. Эрдэс баялаг экспортлодог орон байнга түгшүүр дунд амьдардаг бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай пүүсүүд л нийгмийг урагш нь авч явдаг зүй тогтолтой. Иймд, бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон улсын маркетингийн мэдлэгийн ач холбогдол асар өндөр гэдэг нь тодорхой байна.
Номын бүтэц “Олон улсын маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги” хэмээх энэхүү ном нь гурван хэсэгтэй. Олон улсын маркетингийн орчиний хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх “Олон Улсын Маркетингийн Орчиний Шинжилгээ” хэмээх нэгдүгээр хэсэг нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд “SLEPT” аргад дулдуйдахдаа дотоод маркетинг нь олон улсын маркетингиасаа юугаараа ялгаатай болох, дэлхийн зах зээлд шийдвэр гаргах онцлог, олон улсын маркетингийн нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орчиний хувьсагчууд нь компаниудын маркетингийн зориулалтад хэрхэн нөлөөлж байдаг, үүдэн бий болох эрсдэлийг хэрхэн бууруулах, олон улсын маркетинг түүнийг хөдөлгөгч хүчин зүйлүүд, дэлхийн зах зээл дэх тоглогчид тэдгээрийн маркетингийн онцлог, боломжуудыг хэрхэн ашиглах, санхүү-эдийн засгийн хямралын үеийн маркетинг, олон улсын зах зээлд маркетингийн үр нөлөөтэй хөтөлбөр боловсруулах урьдач нөхцөл зэргүүдийг авч үзэх болно.

Эхний бүлэгтээ, олон улсын маркетингийн талаархи суурь ойлголт, онцлог; маркетерийн зүгээс олон улсын зах зээлд үр нөлөөтэй өрсөлдөхийн тулд ямар ур чадвар, мэдлэг шаарддаг болох; хөгжиж буй орнуудын маркетинг болон хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг; гадаад маркетингийн идэвхижүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд засгийн газар ба хувийн хэвшилийн хоорондын түншилэлийн хэлбэр, энэ талаар төгсгөлд нь Ямайкын жишээтэй танилцах болно

Хоёрдугаар бүлэгтээ, дэлхийн зах зээлийг өргөжүүлэн тэлэгч даяаршил, бүс нутгийн интеграци ба технологи нь дэлхийн, бүс нутгийн болон нэг улсад ямар боломж, эрсдэл учруулж байгаа, түүнээс үүдэн маркетингийн хөтөлбөр, стратеги боловсруулахад хэрхэн тусгах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.
Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн бүлэгтээ, нийгэм-соёлын, улс төр-эрх зүй, эдийн засгийн болон технологийн орчиний хүчин зүйлүүд нь маркетингийн стратеги боловсруулахад хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийг олон улсын маркетингийн хөтөлбөр боловсруулахад хэрхэн тусгах, зорилтот зах зээлийнхээ орчинд хэрхэн үнэлгээ өгөх, олон улсын маркетингийн орчин нь гадаад зах зээлд үйл ажиллагаа хэрэгжүүлж буй пүүсүүдэд хэрхэн нөлөөлдөг, эрс ялгаатай орчинд хэрхэн дасан зохицох, үүсч болох эрсдэлийг хэрхэн бууруулах, боломжийг хэрхэн бүрдүүлж ашиглах талаар SLEPT аргад дулдуйдан дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энэхүү бүлгийн төгсгөлд Африкт өрнөж буй мобайль утасны банкны үйлчилгээний хувьсгалтай танилцах болно.
“Олон Улсын Маркетингийн Төлөвлөлт ба Судалгаа” хэмээх хоёрдугаар хэсэг нь олон улсын маркетингийн төлөвлөлт ба олон улсын маркетингийн судалгаа гэсэн хоёр бүлэгтэй.
Энэ хэсэгтээ олон улсын зах зээлд хэрэглэгчидийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьж буй пүүсээс төлөвлөлт, хяналт ба судалгааны үйл явцыг хэрэгжүүлэх замаар гадаад маркетингийн төлөвлөлтийн бэлтгэлийг хэрхэн хангах, дэлхийн зах зээл дэх эрсдэл болон сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх, боломжуудыг хэрхэн тодорхойлох, аль зах зээлд гарч өрсөлдөх, хэсэгчилэлийг хэрхэн гүйцэтгэх, түүнчилэн өрсөлдөх чадвараа хангах үүднээс шинжилгээний ямар аргачлалууд байдаг, гадаад зах зээлд стратегийн зорилтоо хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал нөөцийн хүрээнд маркетингийн холцийг боловсруулахын тулд Маркетингийн Мэдээллийн Системээр дамжуулан өгөгдлийг хэрхэн цуглуулж гадаад маркетингийн шийдвэр гаргадаг болохыг судлана.

Дөрөвдүгээр бүлэгтээ, олон улсын хэмжээнд маркетингийн боломжуудыг үнэлж тодорхойлохдоо төлөвлөлт хяналтыг ямар үе шаттай хийдэг, гадаад зах зээлд нэвтрэн орох стратегиуд болон олон улсын зах зээлийг хэрхэн хэсэгчлэх асуудлыг авч үзнэ.

Тавдугаар бүлэгтээ, олон улсын маркетингийн мэдээллийн системийн онцлог, судалгааны үе шатууд, гадаад зах зээлийн шинжилгээний “5 с” аргуудыг гадаад, интернет судалгааг маркетингийн судалгаанд тулгарч байдаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар хамтатган авч үзэх болно. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд “B&R” - ийн зүгээс гадаад шинэ зах зээл нээхэд маркетингийн судалгаа хэрхэн хийж байгааг авч үзэх болно.
“Олон Улсын Маркетингийн Холцийн Стратеги” хэмээх гуравдугаар хэсэгтээ гадаад зах зээлүүдэд маркетингийн үр нөлөөтэй бөгөөд өрсөлдөх чадвартай стратеги хэрхэн бүрдүүлэх талаар авч үзнэ. Энэхүү хэсэг нь 4 бүлэгтэй.

Зургаадугаар бүлэгтээ, олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, амьдралын мөчлөг, нэвтрэлтийн үе шатууд, ба өрсөлдөх чадварыг авч үзэх бөгөөд бренд гэж юу болох, брендийн ямар стратегиуд байдаг, бүтээгдэхүүний нийцүүлэх болон жишигчилэх стратеги, олон улсын үйлчилгээний зах зээл ба аутосиргийн зах зээлийг авч үзэхийн зэрэгцээ бүлгийн кейс болгож Египтийн аутсорсингийн амжилтын нууцтай танилцах болно.

Долоодугаар бүлэгтээ үйлдвэрлэгчээс хэрэглэгчрүү хүргэх үүрэгтэй олон улсын хувиарлалтын төрөл бүрийн сувгуудыг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын хоорондын зуучилагчидийн хэлбэр, чиг үүрэг болон зорилтуудыг дурдана. Олон хувиарлалтын суваг сонгоход нөлөөлөх хүчин зүйл, сувгын гишүүдийг хэрхэн сонгох, сэдэлжүүлэх, хянах болон хувиарлалтын сувгийг жишигчлэх ба нийцүүлэх асуудлыг Лико компанийн жишээн дээр авч үзэж эцэст нь олон улсын ложистикийн талаар товчихон өгүүлэх болно.
Олон улсын орчинд үнийн шийдвэр гаргах аргачлалын талаар дурдах 8-р бүлэгтээ, олон улсын маркетингийн үнэ бүрэдэхэд нөлөөлөгч хувьсагчууд, үнэ тогтоох аргууд шилжих үнэ, коунтертрейд, шилжих үнэ Олон улсын зах зээлд үнийг жишигчилэх болон нийцүүлэх стратегийг “Getinge AB” компанийн жишээнээс суралцах болно. Дараагаар нь олон улсын зах зээлээс автомашины эд ангиуд дахь зах зээлийн таатай байдлыг ашиглахад Сингапурын үйлдвэрлэл эрхлэгчийн сул болон давуу талыг үнэлэх байдлаар “Beta Automotive” компанийн кейстей ажиллах болно.

Есдүгээр бүлэгтээ, олон улсын маркетингийн холцид идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх, борлуулалтын багыг хэрхэн байгуулах, интернет идэвхижүүлэлт болон олон улсын зах зээлд идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн нийцүүлэх болон жишигжүүлэх асуудлыг авч үзээд бүлгийн кейсээр “Монгол Кашимер” Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлтийг хямралын энэ цаг үед хэрхэн хэрэгжүүлж болох талаар суралцах болно.

Төгсгөлийн хэсэгтээ ашигласан эх сурвалж болон веб сайтуудыг багтаасан болно.
Дэлхийн сонгодогыг Америк сурах бичгүүд тодорхойлдог учираас маркетингийг Америк болон Европын орчиноос тайлбарладаг. Иймд, Монгол хэл дээр дэлхийн сонгодог сурах бичгийг хуулбарлаж байгаа нөхцөлд бид өөрсдийн үндэсний онцлогын үүднээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үйлчилэх учиртай болов ч энэ талд тун дутмаг болсныг хүлээн зөвшөөрч байгааг өчөөд цөөн хувьтай хэвлэж судлаач, бизнес эрхлэгчид болон энэ чиглэлээр суралцаж буй ирээдүйн тогтвортой хөгжлийг бүтээгч оюутан та бүхний мэргэн санаа, зөвлөмж асар чухаг тул сэтгэлээ харамгүй хайрлана уу.

Цаасны хэмжээ- A4
Хуудасны тоо-290
Үсгийн шрифт-9.5
Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг” ХХК
Хэвлэсэн он: 2009
Харилцах шуудангийн хаяг: Зип код 14201 Шуудангийн хаяг 46A, хайрцаг 404
Цахим шуудан: tumurbatdalkhsuren@ymail.com

Цааш унших...

"1 хүртлэх сая төгрөгөөр ямар бизнес эрхлэх вэ?"

Бизнес төлөвлөгөө, төсөл шалгаруулж,
санхүүжүүлэх хөтөлбөрийн удирдамж


Нэг. Нийтлэг зүйл

Оюутнуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, шаардлага хангасан төлөвлөгөө, төслүүдийг санхүүжүүлж, үйл ажиллагааг дэмжих замаар аж ахуй эрхлэх ур чадварыг олгох, сургуулийн түшиц аж ахуй бий болгоход энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршино.

Уг хөтөлбөрт МУИС-ЭЗСургуулийн оюутнууд хамрагдах ба өөрсдийн боловсруулсан төлөвлөгөө, төслийг сургуулийн санхүүжилтээр хэрэгжүүлэх боломж олгогдох юм. Үүнд:

• Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 1 хүртлэх сая төгрөг бэлнээр
• Оффисын өрөө /үнэ төлбөргүй/
• Дунд зэргийн хүчин чадал бүхий компьютер /үнэ төлбөргүй ашиглуулах/

Хоёр. Хөтөлбөрийн шалгаруулалт зохион байгуулах журам

Хөтөлбөрийн шалгаруулалт 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.

1. Боловсруулсан бизнес төлөвлөгөө болон төслөөрөө үзэсгэлэн гаргаж нийтэд танилцуулна.

• Энэ үе шатанд үзэсгэлэнг сонирхогчид болон мэргэжлийн багш, судлаачид үнэлгээ өгч дүгнэнэ.
• Нийт үнэлгээнүүдээр байр эзлүүлж, эхний 5 төлөвлөгөө, төслийг дараагийн шатанд оруулна.

2. Эхний шатнаас шалгарсан төсөл, төлөвлөгөөнүүдээр илтгэл тавина.

• Энэ үе шатыг зөвхөн мэргэжлийн багш, судлаачид шүүн үнэлгээ өгч, байр эзлүүлнэ.
• Эхний 2 төлөвлөгөө, төслийг санхүүжүүлнэ.

Гурав. Шалгаруулалт зохион байгуулах хугацаа

Хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцох багуудыг 2010 оны 2 сарын 9 өдрөөс 11 өдөр хүртэл ажлын цагт бүртгэнэ.

Хаяг: МУИС-ЭЗС-ийн №214

• Нэгдүгээр үе шат: 2010 оны 2 сарын 12 өдрийн 12.30 цагт,
• Хоёрдугаар шат: 2 сарын 18 өдрийн 13.00 цагт тус тус зохион байгуулагдана.

Дөрөв. Төсөл, төлөвлөгөөнд тавигдах шаардлага

Шалгаруулалтанд ирүүлэх төсөл, төлөвлөгөөнд тавигдах шаардлага:

• Шалгаруулалтанд оролцогчид нь МУИС-ЭЗС-ийн оюутнууд байна.
• Шалгаруулалтанд ирүүлэх төсөл, төлөвлөгөө нь 1 хүртлэх сая төгрөгөнд багтсан төсөвтэй байна
• Төсөл, төлөвлөгөө нь хэрэгжих бүрэн үндэслэлтэй, судалгаа шинжилгээгээр баталгаажсан байна.
• Уг төсөл, төлөвлөгөөг оюутнууд эрхлэн ажиллуулах, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой байна
• Санхүүжилтээ эргэн төлөх төлөвлөгөөтэй байх

Тав. Бүрдүүлэх материал

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах зүйлүүдийг бүрдүүлсэн байна. Үүнд:

• Бизнесийн төсөл, төлөвлөгөө (хэвлэмэл байдлаар)
• Багтаа оноосон нэр
Цааш унших...

Monday, December 14, 2009

Утсаа алдах шахлаа ш дээ..

Манай гэр сургуулиасаа 10 минут яваад хүрэх газар байдаг болохлоор би оюутны виза хэрэглэлгүй мөн автобусанд нэг их олон суулгүй оюутны 3 жилийг өнгөрүүлжээ. Гэр сургуулийн хооронд ихэнхдээ явдаг болохоор визаны хэрэг ч гардаггүй. Энэ нь зарим талаараа сайн боловч зарим нэг талаараа дутагдалтай юмаа. Жишээ нь: ихэнхдээ гэр сургууль гэсэн маршруттай надад заримдаа өөр чиглэлд явах хэрэг гарахад адаглаад л ямар автобусанд суухаа хааяаа мэдэхээ больчихно, олон дахин автобусанд суувал мөнгөө бодож жаахан харамсана.

Би ажилдаа өглөө 9:00 гэхэд очсон байх ёстой. Уг нь нэг их цаг бүртгээд байдаггүй ч би өөртөөө хариуцлагатай байх үүднээс цагаа барихыг их хичээнэ. Ингэхлээр хааяаа цаг маань дөхөөд хоцрох шинжтэй болвол аль эсвэл хүйтэн даарах гээд байвал сэтгэлээ хуурч автобусанд мөнгө төлж суух юм. Автобусанд суухдаа би даарахгүй, алхаснаас хурдан ажилдаа очно гэсэн сайхан бодлууд өвөртлөөд л.. Даанч автобуснаас буухдаа энэ бодол маань яах гэж би автобусанд суувдаа зүгээр л тэсээд алхах байж гэсэн бодлоор солигдоно гээч. Учир нь би адхвал 30 минут яваад л ирдэг газар автобус намайг 40-50 минутын хугацаанд авчирдаг (ажилдаа 10-20 минут хоцордог), шахцалдаад хөлөн дээрээ бол гурваас олон удаа гишгүүлж (гишгэсэн хүнд гомдохдоо ямар их шахдаг юм гэж бухимдаж эсээ үхүүлнэ)халтар гуталтай бууна. Ёстой л нээрэн Хүрлээгийн "Эргэлзээ" жүжиг шиг яваад ч байгаа юм шиг, явахгүй ч байгаа юм шиг автобусанд суугаад цаг хэмнээд ч байгаа юм шиг, хэмнээгүй ч юм шиг байх юм даа. Энэ бол автобусанд суухын сөрөг тал.

Давуу тал нь юу гээч?? мэдрэмжтэй, тэнцвэртэй, тэвчээртэй болох. Миний суусан автобус тийм байдаг юмуу аль эсвэл бүх автобус тийм байдаг юмуу замын эргэлт болохоор би бараг согтуу хүн шиг л гуйвна(харин ойрдоо эрүүл болоод байгаа), зогсоогоороо хөдлөхгүй удаан хугацаанд байна гэдэг бас тэвчээр шүү (автобусанд суудал дээр сууна гэдэг бол миний хувьд их азтай өдөр гэсэн үг), өнөөдөр би утсаа алдахаа шахсан (куртикныхаа кармаанд утсаа хийчээд цахилгаандчихсан байсан чинь тайлагдчихсан байхлаар нь гайхаад дахиад цахилгаандсан чинь дахиад тайлагдчихсан байдаг байгаа. Тэгэхээр нь цахилгаандчаад ажиглаад байсан чинь хажууд явж байсан нэг залуу кармаа руу маань гараа явуулж байдаг байна шүү.) гэхдээ хулгайчыг цаг алдалгүй барьж авсан. Харин хулгайч надаас гар хоосон байсангүй, автобусны хариулт 200 төгрөгийг минь хулгайлсан (утасны дэргэд гайгүй байгаа биз.. Автобуснаас буучаад хариултаа бодсон чинь кармаанд утастайгаа хийснээ санав)байна лээ.

Үүнд хэн ч буруугүй зүгээр ч би автобусанд сууж сураагүйдээ л ийм байдалд орж байгаа байх. Нэгдүгээр курсээсээ автобусанд сууж явдаг байсан бол дээрх зүйлс зүгээр л жирийн асуудал байхгүй юу. Удахгүй автобус, халаасны хулгайч 2-н занг таньж дасан зохицох байхаа (ер нь хаа ч явсан болгоомжтой явахад буруудахгүй юм байна шүү). Өдөрт хэдэн арван оюутан, залуус утас, түрийвчээ энэ халаасны хулгайч нарт алддаг болдоо. Цаанаа тэдний ажиллах хүчээ шавхаж байж олсон аль эсвэл аав эжийнх нь сарын цалин байсан гэдгийг бодохоор дургүй хүрч байна.
Цааш унших...

Э.Үржинханд "Аз жаргалын эрэлд"

“...-Заза, тэгээд өөр захих юм байхгүй юу, одоо уйлж болохгүй шүү... Би Мөнгөөнөөг аваад явж байна. Удахгүй очлоо.” хэмээн Гэрлээд нялх хүүхэд аргадах мэт учирлангүй хэлээд эмнэлгээс холгүйхэн хүүг нь хөтлөн алхаж явтал:
“-Ундрал“ хэмээн чангаар дуудахад цочих шахан эргэж харвал өндөр цагаан залуу танимхайран баяр хөөр болсон инээмсэглэлээр угтаж зогсоно. Ундрал хэн болохыг тааж ядан:

“-Ямартай ч харсан царай мөн дөө” гэхээс биш хаана, хэзээ харсан талаархи дүрслэл хараахан орж ирсэнгүй. Чингэтэл илүүг бодохын ч зуургүй:

“-За, сайн уу. найз минь” хэмээн өнөөх залуу их л өөриймсөг инээмсэглэсээр ирж гараа сунгахад, Ундрал бяцхан хүүг хөтлөнгөө залууг таниж ядан:
“-Сайн сайн ” хэмээн үл мэдэг түгдрээд гараа чихэндээ хүргэж:
“-За байз, Юу билээ?” гээд асуучихав.
“-Тулгаа л байна шүү дээ. Гантулга. -Өө, 10 жилийн андыгаа танихгүй байгаа юмуу?” хэмээн гомдох тунихын алин болох нь үл мэдэгдэм хэлэхэд сая л нэг түүнийг таньсан Ундралын харцанд нь гэрэл туяарах мэт инээмсэглэж:
“-Хүүе ээ, тийм байна. Ямар сонин хүн бэ” гэсээр багын андууд баярлалдан уулзаж, элдвийг хөөрөлдөж гарлаа. Тулгаа:
“-За, энэ муухай жаал чинь хэн бээ? Яасан хөөрхөн орос хүүхэлдэй шиг хүүхэд вэ?” хэмээн өхөөрдөнө. Чингээд арав гаруй жил уулзалдаагүй багын найзуудад дуулгах сонин алийг тэр гэх вэ. Ойролцоох зоогийн газар сууж энэ тэрийг хуучилж гарлаа.
Хөвгүүдтэй тэр болгон нийлдэггүй ч бас жожиг биш, мөн сургуульдаа хамгийн сурлагатайд тооцогдож, багш нар хүртэл хэрсүүг нь гайхан магтдаг, даруухан туранхай бор хөвгүүн байсан Тулгаа одоо нүдэнд дулаахан өндөр цагаан залуу болжээ. Энэ удаан хугацааны дараа нэг нэгнээ хичнээн өөрчлөгдсөнийг гайхан байж энэ тэрийг ярилцана
. Сургуульдаа Тулгаа, Гэрлээ, Ундрал гурав сурлагаараа тэргүүлдэг сурагчид байлаа.
Бие муутай ээжийгээ асрахын хажуугаар ахынхаа хоёр хүүхдийг харна гээд Тулгаа үнэхээр завгүй хүүхэд байж билээ. Заримдаа Гэрлээ, Ундрал хоёр тэднийд хамтдаа хичээлээ давтана. Түүний амьдралыг мэдэх тул хааяа хамт усанд нь явж, бэлэг өгөх нэрийдлээр үзэг, дэвтэр гээд ойр зуурхан зүйлсээр тусладаг тийм л сайн найзууд байлаа. Тулгаа Гэрлээ хоёр үерхэлийн зурвас солилцож, дунд сургуулиа төгсөөд хамгийн сайхан хосууд болсон билээ. Гэвч төдөлгүй Гэрлээ ахынхаа эрхэлдэг гэх гадаад хэлний дамжаанд суралцаж эхэлсэн цагаасаа Тулгаагаас холдохын хүслэн болж, энэ тухайгаа Ундралд аминчилж ярьдаг болсон :
“-Манай англи хэлний багш Эдвард гэдэг дажгүй залуу надад үнэхээр сайн юм аа, намайг Лондон руу авч явна гэсэн. Харин чи Тулгаад битгий хэлээрэй” гэж ирээд л догдлон ярих бүрийд Ундрал дотроо эмзэглэсэн ч нууцаа дэлгэн буй найзыхаа итгэлийг алдаж яахин болох билээ. Харин Тулгаа:
“-Гэрлээтэйгээ л хамт байвал бусад нь болно, ээж бид хоёр одоохондоо айлын хашаанд байгаа ч яваандаа би хуримаа хийнэ, сайхан байшинтай ч болно. Тэгээд л Гэрлээгээ баярлуулна даа. Яаж ийж байгаад ээжийгээ эмчлүүлчихвэл..., тэгээд хажуугаар нь их сургуулиа төгсчихвөл ч...” гээд л үнэн сэтгэлээсээ ярина. Тэд ийнхүү бие биедээ хэлдэггүй нандин нууцаа Ундралд л ярьдаг байлаа. Бас заримдаа хэн хэн нь өөрсдийн нууцыг тас нуухыг аминчлан захина. Ийм байхад хоёр найзынх нь бодол бүхэн алган дээр дэлгэсэн мэт илхэн, тэдний анхны хайр цэнгэг ус мэт тунгалаг ариун гэдгийг Ундрал хамгийн сайн мэднэ. Гэрлээ хааяа:
“-Тулгаадаа би сайн л даа. Гэхдээ л түүнтэй гэрлэж болохгүй. Гэрийхэн маань хүлээн зөвшөөрөх ч үгүй.” хэмээн гуниглангуй хэлэх хэрнээ төдөлгүй өнөөх шар үст Эдвардын тухай элдвийг ярьж гарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хайр сэтгэлээрээ холбогдсон хоёр найзыхаа энэ байдлалд эмзэглэх Ундрал заримдаа:
“-Тулгаа чамд үнэхээр хайртайг чи мэднэ дээ. Миний найз, гадаад хүн гэж байхаар хайртай хүнтэйгээ байвал яасан юм бэ дээ” гэх зэргээр учирлах ч хоёр хүний хайр сэтгэлийн асуудлыг өөрсдөөс нь өөр хэн аврах билээ. Очиж үзээгүй газар, шинэ сонирхолтой амьдрал, шар үст харийн залууд тэмүүлсэн Гэрлээгийн хувьд Тулгаа бол ээж дүү нараа асарч тойлсон жирийн л нэгэн бор торхон залуу, мөн түүнтэй гэрлэх ямар ч бодолгүйгээ Ундралаас үл нууна.
“-Би гадаад явна. Аз жаргалынхаа эрэлд гарна даа” гэж ирээд л хөгжилтэй инээмсэглэх бүрт Ундрал яах учраа олохгүй дэмий л инээмсэглэлээр хариу барьдаг байв.
Модод навчсаа гөвж, шиврээ бороо үе үе уйлах мэт намирах тэр намартаа Гэрлээ хол газар эрдэм суралцахаар явж байгаа нэрийдлээр, харийн залуу түүнийг угтан авах тухай нууцаа мэдээж Тулгаад хэлсэнгүй. Харин онгоцны буудал дээр Тулгааг тусгайлан дуудаж, заавал түүнийг явсаны дараа нээж үзэх болзол тавиад гарт нь нэгэн бяцхан зүйл атгуулчихаад явж одсон.
Тулгаа Гэрлээг үдэхдээ цөхрөлтгүй хүлээхийн төлөөх гэгээн сэтгэл өвөрлөн үлдэж, алсыг зорин нисэх мөнгөн цагаан онгоцыг тэнгэрт шингэн уустал нь харж билээ. Анхны хайраа холын замд үдэх тэр л мөчид зүрхээ эгшээн санаа алдах Тулгаа, харийн залууд тэмүүлэн одох найзыгаа сэтгэл шимшрэн үдэж буй Ундрал хоёр нулимс дүүрэн харцаар гараа далласаар хоцорсон цаг өчигдөрхөн мэт.
Буцах замдаа Тулгаа мөнөөх зүйлийг нээж үзээд цохиулсан мэт чимээгүй болсоноо замын турш дуугаа хураасан. Чингээд салах болоход Ундрал руу тийм гэхийн тэмдэггүй харцаар харж байснаа өнөөх зүйлээ өгчихөөд гүйгээд явчихаж билээ. Гайхаж хоцорсон Ундрал алган дээрхи бяцхан цагаан хайрцагийг үнэхээр сайн таниж байлаа.
“-Энийг хараач, Тулгаа надад бэлэглэсэн” гээд тэртээ нэгэн өдөр эгдүүтэй хос бамбарууш бүхий хүзүүний зүүлтийг зүүж, толины өмнө эргэлдэн догдлон байсан Гэрлээгийн инээмсэглэх дүр дурсамж дундаас илхэн харагдана. Цаасыг задлан үзвэл: “-Тулгаа минь, би чамд эргэж ирэхгүйгээр аз жаргалынхаа эрэлд явлаа. Чи ч гэсэн аз жаргалаа олох болтугай. Сайн сайханыг хүсье” гэсэн байв. Хожим нь Гэрлээд энэ зүүлтийг эргүүлэн өгөхөд тэрээр анхны хайраа буцаасандаа үгээр хэлшгүй ихээр харамсаж билээ.
Цаг хугацаа гэдэг хүлээсэн үед бол зогссон мэт алгуур санагдах ч, хувирашгүй жигд хурдаар өртөөлөн урагшилсаар хүүхэд насны үерхэл нөхөрлөлийн жигүүрээр дэвсэн тэр л мөчөөс хойш даруй арваад жилийг ардаа үджээ. Ийнхүү урсахдаа олон ч зүйлийг өөрчлөх ер бусын чадалтай аж. Харин одоо Тулгаа хоёр хүүгийн аав, улсын эмнэлгийн нэртэй эмч болсон байх юм. Эхнэр хүүхдийхээ зургийг үзүүлээд бахдан ярих нь үнэхээр аз жаргалтай явааг нь бэлхэнээ илтгэнэ.
Элдэвийг ярилцсаны эцэст тэрээр үл ялиг гунигласанаа шүүрс алдаж:
“-Гэрлээ та хоёр холбоотой байдаг уу?” хэмээн болгоомжтойхон асуулаа.
Эдвард хэмээх шар үст залуугаасаа хэцүү нэрт өвчин аваад, өчнөөн жил шаналж яваа найзыхаа тухай алинаас эхэлж, юу хэлэх учираа олохгүй Гэрлээгийн хонгор шаргал үстэй бяцхан хүү болох Мөнгөөнөө рүү нэг, Тулгаа руу нэг бүлтгэнэн харж байтал гэнэт Тулгаагийн гар утас жингэнэн дугарав. Ямар нэгэн яаралтай ажил гарсан бололтой:
“-Аан за, арван минутын дараа очлоо. Өвчтөний бүртгэлийг хийгээд байж байгаарай” гэв. Ундрал сэтгэл зовнин байж:
“-Яаралтай ажил гарав уу?” гэхэд
“-Шинээр хүнд өвчтөн ирсэн байна. Би явалгүй бол болохгүй нь” гээд өршөөл эрсэн харцаар Ундрал руу харахад:
“-За бид хоёр ч гэсэн явъя. Тэгж байгаад тухтай уулзъя” гээд гарцгаалаа.
Ундрал Мөнгөөнөөг хөтлөн эмнэлгийн зүг алхтал, Тулгаа мөн тэр зүгт алхах нь тэр.
“-Өө, та хоёр ийшээ явж байсан юм уу?” гэхэд:
“-Тийм ээ, Бид хоёр хүн эргэхээр явж байгаа юм. Дэлгүүр орж бага сага юм аваад орно доо”
“-Найз нь энд ажилладаг юм...” гээд дөнгөж хэлж дуусмагц гар утас нь дахин жингэнэв. Тулгаа үнэхээр яарсан бололтой гараа далласаар эмнэлэг рүү гүйхээрээ явж ороход хойноос нь харж зогссон Ундрал:
“-Гэрлээгийн маань өнөөдөр хэвтсэн эмнэлэгт ажилладаг байх нь ээ. Энэ чинь харин найздаа дуулгах жинхэнэ мэдээ байна шүү” хэмээн бодсоор алхаж одлоо.
Тулгаа яаран сандарсаар өрөөндөө орж эмнэлгийн халатаа сольж өмсөөд өвчтөний бүртгэлийг анхааралтай гэгч нь уншиж:
“-Буянбатын Гэрлээ, 30 настай, өвчний шинж тэмдэг......ммм, ...аанха” хэмээн амандаа бувтанаж байснаа гэнэт арга нь барагдсан хүний цөхрөнгүй байдлаар шүүрс алдаад чагнуураа зүүж , бэлтгэлээ базаан ажилдаа гарлаа.
Өвчиндөө шаналан хэвтэх бүсгүй их л ядруу харагдана. Хамаг бие нь тамирдан хөлөрч, халуундаа ямар нэг зүйл амандаа бувтанан омголтож хатсан уруулаа өмөлзүүлэн ёолох өвчтөнийг үзэхээр унтлагын торгон цамцны энгэрийг үл ялиг сөхмөгц танил дотно хос бамбарууш бүхий эгдүүтэй зүүлт Гэрлээгийн орооцолдон ширэлдсэн гэзгэн дундаас анхны хайрын дурсамж сөхөх мэт гунигтайяа ширтэх авай.

2009 он


Сонсох


Цааш унших...

Friday, December 11, 2009

Монголын хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудал

Таньд ашигтай ажиллах бизнесийн санаа байгаад түүнийг санхүүжүүлэх мөнгөн хөрөнгө хэрэгтэй байна уу? Аль эсвэл таньд мөнгө байгаад юунд зарцуулж, ямар үйл ажиллагаа эрхэлж хөрөнгөө өсгөхөө мэдэхгүй байна уу?
Хөрөнгийн зах зээл бол дээрх этгээдүүдийн ашиг сонирхлыг нэгтгэж нэг хэсгийнх нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр нөгөө хэсэгт нь ашигтай хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө өсгөх боломжийг олгодог зах зээл юм. Энэ боломж 1990 оны эхээр Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр бидэнд бий болсон. Тухайн үед нийгэм, эдийн засгийн хувьд алдаа оноотой олон шинэчлэлүүдийг хийсний нэг нь Монголын хөрөнгийн бирж байгуулагдаж бүх нийтээрээ хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох эхлэлийг тавьсан Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг ард иргэдэд тараасан явдал юм. Энэ үйл ажиллагааг ард иргэд, мэргэлжийн хүмүүс янз бүрээр л дүгнэсэн байдаг. Энэ бол өнгөрсөнд болсон үйл явц...
Тэгвэл хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн энэ 18 жилийн хугацаанд бид юу хийв? ямар үр дүнд хүрсэн бэ? Цаашид юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуултууд ар араасаа гарч ирнэ. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн үйл ажиллагааны үр дүн (гадаад эдийн засгийн нөлөөлөл байгаа) нь өнөөгийн хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг бий болгоод байна.

Энэ нөхцөл байдлыг товчхон авч үзвэл:
  • Хөрөнгийн зах зээлийн хэмжээ (market capitalization) дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувьтай тэнцүү. (Банкны салбарын ноёрхол давамгайлж байна гэхэд буруудахгүй)
  • Үйл ажиллагаа нь идэвхитэй бус.
  • Хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй.
  • Дэд бүтэц, техник технологийн хөгжил сул.
  • Иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл банктай харьцуулахад бага (ХОЭБичиг тэдэнд таагүй дурсамж үлдээсэн).
  • Мэдээллийн ил тод байдал муу (мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломж бага)
  • Томоохон хувьцаат компаниуд (Спирт бал бурам, Петровис) нь хааллтай компани болж эхлээд байна.
  • Эдийн засгийн хямралын нөлөөгөөр хөрөнгө оруулалт буурсан.
Үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар болох уул уурхайн салбарын компаниудын хувьцааг монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах, үндэсний нээлттэй хувьцаат компани бий болгох. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг Euroasiacapital, Frontier зэрэг андеррайтер, брокер диллерийн компаниуд эхлүүлээд байгаа боловч илүү ихийг хийх хэрэгтэй байна. Мөн иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэднийг энэ зах зээлд татан оруулах. Хөрөнгө оруулалгчдад үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэх нэгдсэн сүлжээ бий болгосноор хөрөнгө оруулалт илүү үр ашигтай болж эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Төр засгаас хууль эрх зүй, техник технологийн асуудлыг шийдвэрлэснээр тодорхой бус байдал багассанаар энэ зах зээлд оролцогчдийн тоо, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ.
Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр хөрөнгийн зах зээл хөгжих урьдач нөхцөлүүд нь бүрэлдэж хөрөнгө оруулагч болон хөрөнгө татаж буй пүүс, компаниийн аль алиных нь ашиг сонирхол бүрэн утгаараа хэрэгжих юм.

Монголын ирээдүйн хөгжлийг бүтээх оюутан та ч гэсэн эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө одооноос эхлэн өөрийгөө бэлдээрэй.

Цааш унших...

Saturday, December 5, 2009

Өнөөдөр 2009 оны 12 сарын 05. Бямба гариг

Ер нь амралтын өдрүүүдэд оюутан ч бай ямар ч эмэгтэй хүний хувьд гэр бүлийнхэндээ өдрийн хоол хийж өгөөд л хичээлээ жаахан сөхөж харчаад телевизор үзэж, гэр орны ажил хийх ч хааяаа сайхан амралт болдог шүү. Даанч миний хувьд долоо хоног болгоны энэ өдөр ажлын өдөр шиг байх юмдаа.
Энэ өнгөрч буй долоо хоногийг дүгнэвэл нэлээн ачаалалтай долоо хоног болж өнгөрлөө. Өчигдөр гэрээ байгуулж ажилд ороод нэг сар болж буй өдөр. Энэ ажилд ороод миний хувьд ажил хийх, сургуульд сурах гэдэг ямар ялгаатайг ойлгож эхэлж байнаа. Сургуульд бид хэн нэгний өмнө буруу зүйл хийлээ гэж хариуцлага хүлээдэггүй. Мөн алдсан зүйлээ дахин хийж алдаагаа залруулах боломжтой байдаг. Харин ажил дээр миний хийж байгаа үйлдэл бүхэн надад ямар нэгэн их бага хэмжээний хариуцлагыг үрүүлж бас бусдын ажилд нөлөөлдөг болохлоор алдах эрхгүй гэдгээрээ сургуулиас ялгаатай юм байна гэдгийг ойлгож авч байна даа. Жижиг энгийн зүйлийг ч гэсэн жижиг гэлтгүй сураад мэдээд авбал хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм байна шүү.
Энэ долоо хоногт миний хичээл ажлынхаа хажуугаар нэлээн цаг гаргаж хийсэн зүйлээ бусдад дүгнүүлэх өдөр буюу МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн "Санхүүгийн тэнхим"-ийн намрын улирлын оюутны эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө. Бидний хийсэн судалгааний бүтээл маань Хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуудлыг хөндсөн ажил байсан бөгөөд 2010 оны 1 сард болох Хөрөнгийн биржийн эрдэм шинжилгээний хуралд зориулан хийж байгаа ажил юм. Эхний ээлжинд тэнхим, сургуульдаа сорьж эрдэмтэй багш нарыхаа үнэтэй санал зөвлөмжийг авах зорилготой хэлэлцүүлсэн. Гэвч бидний хүсэн хүлээсэн санал, зөвлөмж тэнхимд маань гараагүйд жаахан сэтгэл дундуур байна. Сургуулийн хуралд өөр байна байхаа. Мэдээж тэнхимийн хуралын үр дүн гарсан 3-р курсын дүү нар маань түрүүлсэн тэдний хувьд биднээс илүү сонирхолтой, цаг үеээ олсон сэдвийг хөндсөн нь надад болон бусдад таалагдсан. Бидний судалгааны ажил хоёрдугаар байранд орсон. Том төгсөх курсын ах, эгч нар байж 3-нханыхаа дүү нарын ард ороод гэж зарим нэг нь гайхаж магадгүй л юм. Гэхдээ л тэд биднээс илүү сонирхолтой, цаг үеээ олсон сэдвийг хөндөж чадсан шүү.
Ер нь бодоод байсан чинь бид тэнхимийнхээ эрдэм шинжилгээний хуралд зориулж ямар нэгэн зүйлийг хийж байгаагүй юм байна шүү. Өнгөрсөн жилийн өвөл Санхүүгийн зохицуулах хорооны хуралд, хавар нь Голомт банкны хуралд зориулсан, энэ намар Хөрөнгийн биржид зориулж хийсэн зүйлээ хэлэлцүүлсэн. Хавар оролцвол бас яах бол доо Голомтод болов уу дипломын ажилдаа зориулаад л хийсэн зүйлээрээ оролцох байхдаа. хэ хэ.. Үүнийг бас бодож үзэх хэрэгтэй шүү.

Харин өнөөдрийн хувьд гэвэл би хичээлийн өдрүүдийнхээ алжаалыг тайлж нэг сайхан 10 хүртэл унтчихаад ажил дээрээ Чинбатын "Ээждээ очих юмсан" дууг дахин дахин сонсоод ээжийгээ санаад, өчигдрийн чөлөө авсан ажлаа нөхөж хийгээд л сууж байна даа. Маргааш бол өөр шүү гэрээсээ цухуйх ч үгүй. Дүү нартаа өдрийн хоолийг нь хийж өгч, гэрээ цэвэрлэж сайн эгчийнхээ үүргийг гүйцэтгэнэ ш дээ.

Удахгүй шинэ жил боллоо гэж . . .

Цааш унших...

Thursday, November 26, 2009

Зохиомжит зурагнууд..

Интернэтээр хэсч яваад ийм хэдэн сонирхолтой зураг олж харлаа. Ёстой л уран сэтгэмж, орон зайн мэдрэмжээр 1:100 харьцаатай зүйлийг 100:1 болгож чадаж байна шүү дээ.


Хамгийн их таалагдсан нь энэ зураг. Цэцгийн дэлбээ ямар гоё харагдаж байна гээч.

Энэ нөхөр ч Кинг Конг аятай хазгай Пизагын цамхагийг нэг л жийлтээрээ нураах нь ээ.

Яагаад би сонсч болохгүй гэж...

Чүдэнз, асаагуурны хэрэг байна уу даа...

Ззүгээр зогсож байхлаар, би нэг 3-н зайнаас шидээд орхиё.

Энэ зургийг юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ л сэтгэж авсан байна шүү

Бүрээ үлээх гэсэн биш үүл үлээчлээ дээ. Тааруулж үлээхгүй бол хур бороонд дарагдах шинжтэй шүү.

Цааш унших...

"Асуулт, хариулт"

Би гэдэг хүн блогоо нээгээд нэг их удаагүй бас, олигтой ч бичлэгүүд оруулж амжаагүй л явна. Зарим нэг хичээл дээр болон ажил хийж байхдаа хийсэн зүйлүүд маань хэн нэгэнд хэрэг болсон юм байлгүй. Зарим зүйл дээр асууж лавлах зүйл гарсан тул энэхүү бичлэгийг нээж байна.
Бичлэгүүдийн талаарх санал бодол, шүүмжээ болж өгвөл тухайн бичлэгт сэтгэгдэл үлдээвэл сайн байна. Ерөнхий маягийн, миний мэргэжилтэй холбоотой асуулт болон санал бодлоо энэхүү бичлэгт сэтгэгдэл болгон үлдэгээрэй.

Та бүхний санал шүүмж надад юунаас ч илүү үнэтэй байх болно.
Хүндэтгэсэн.
Г.Отгончимэг

Цааш унших...

Tuesday, November 24, 2009

“Эдийн засгийн онол ба байгаль орчин” судалгааны ажлын уралдаан

1. Уралдааны зорилго:

Макро болон микро эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн онолд байгаль орчинг externalities /гадаад хүчин зүйл/-д оруулж пүүс, өрх гэр, капитал, хөдөлмөр гэх мэтийн хүрээнд адилтган авч үздэг. Гэтэл орчин үеийн эдийн засгийн амьдралд “байгаль орчин” гэсэн хүчин зүйл улам бүр тодорхойлох үүрэгтэй болж тогтвортой хөгжил, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ гэх мэт практик ойлголт, үйл ажиллагаанууд эдийн засгийн амьд практик болж “ногоон эдийн засаг” гол хандлага болох төлөвтэй байна. Гэтэл бид “хүрэн эдийн засгийн” онолын ойлголтуудад тулгуурласан эдийн засгийн хөгжил, эдийн засаг хэмээн ярьсан хэвээр л байна. Иймээс шинэ загвар шаардлагатай болж байгаа бөгөөд энэхүү загварт гол нь байгаль орчинг externality биш, харин бүх суурь загварын дотор нь internality буюу “үйлдвэрлэлийн ба хэрэглээний хүчин зүйл” байдлаар оруулах хэрэгтэй боллоо.

Өнөөдөр дэлхий нийтээр яригдаж буй тогтвортой хөгжил /sustainable development/ гэдэгт байгаль, түүний нөөц баялгийг ирээдүй хойчдоо сөрөг үр дагвар үзүүлэхгүйгээр хэрхэн үр ашигтай зөв зохистой ашиглан баялгийг бүтээх процессыг ойлгож байна. Гэхдээ энэхүү тогтвортой хөгжил нь нийгэм, байгаль орчин, эдийн засаг гуравт тулгуурлах ёстой. Гэтэд өнөөгийн байдлаар хийсэн зүйл бага байна.

Байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг нь түүнээс шууд хамааралтай манай орны хувьд хүний болон эдийн засгийн үйл ажиллагаанаас хамааран байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллүүдийг /агаарын болон орчны бохирдолт, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, гол мөрний ширгэлт гэх мэтийг/ багасгах, нөхөн үл сэргээгдэх байгалийн нөөц баялгуудыг үр ашигтай, зохист хэмжээнд ашиглах, байгаль орчны зүгээс эдийн засагт үзүүлэх нөлөөллийг онолын хувьд гаргаж ирэх, бодит практик нөхцөл байдалтай харьцуулах шаардлага зүй ёсоор гарч байна.

Иймээс энэхүү уралдааны зорилго нь байгаль орчны зүгээс эдийн засагт үзүүлэх нөлөөлөл болон эсрэгээр буюу эдийн засгийн хүчин зүйлийн байгаль орчин буюу экологийн системд үзүүлж буй нөлөөллийг онолын хувьд тодорхойлох, эдийн засгийн загварчлал гаргах замаар энэхүү асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх арга замыг эрж хайхад судалгаа шинжилгээний ажлаа чиглүүлэхийг эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш нар, эдийн засагчид, оюутнуудын анхаарлыг хандуулах, энэ чиглэлээр хийж буй тэдний судлалгаа шинжилгээ, эрдмийн ажлыг олны хүртээл болгох, дэмжин урамшуулах явдал юм. Ялангуяа эдийн засгийн шинжлэх ухааны салбарт шинэ бүтээл, онолын судалгаа, асуудал дэвшүүлсэн шинэ санаа, оноо гаргах, монголын эрдэмтэн судлаачдын онолын бүтээл, судалгааг дэлхий нийтэд түгээн таниулахад уралдааны нэг гол зорилт чиглэгдэнэ.


2. Уралдааны сэдэв

Economics буюу эдийн засгийг байгаль орчны хүчин зүйл, нөхцөл байдалтай уялдуулан өөр байдлаар, өөр өнцгөөс авч үзэх явдал судалгааны ажлын цөм болох бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн бусад асуудлууд, тухайлбал дараах сэвдүүдийг хөндөх, харгалзан үзэх, ашиглах, асуудал дэвшүүлэх боломжтой. Үүнд:

• Байгаль орчны эдийн засгийн онол, практикийн асуудлууд / Environmental economics in theory and practice/
• Экологийн эдийн засаг / Ecological economics/
• Ногоон эдийн засаг / Green economics/
• Байгаль орчны ба байгалийн нөөцийн эдийн засаг / Environmenta and natural resource economics/
• Тогтвортой хөгжил / sustainable development/ ба тогтвортой амьжиргаа
/ sustainable prosperity/
• Сэргээгдэх нөөц баялаг / renewable resources/
• Байгалийн баялгийн эдийн засаг / natural resource economics/


3. Тавигдах шаардлага

• Уралдаанд ирүүлэх материалыг Arial mon фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, А4 хуудасны хэмжээтэй, 20 хүртэл хуудсанд багтаасан байна.
• Уралдаанд ирүүлэх материал нь бэлэн онол, практикын асуудлуудыг хуулбарлаагүй, тодорхой оноллын асуудал дэвшүүлж түүнийг шийдэх арга замыг тодорхойлсон, шинэлэг, бодит үр өгөөжтэй байх ёстой


4. Уралдаанд хэн оролцож болох вэ?

• Эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд
• Их дээд сургуулийн багш нар
• Судлаач, эдийн засагчид
• Их дээд сургууль, коллежийн оюутнууд

5. Шалгаруулах журам

Уралдааны 2 үе шаттайгаар шалгаруулна.

I шат: Уралдаанд ирүүлсэн бүх материалуудтай танилцаж 5 ажлыг сонгон шалгаруулна.

II шат: “Эдийн засгийн онол ба байгаль орчин” сэдэвт онол-практикийн бага хурал зохион байгуулж эхний шатнаас шалгарсан 5 бүтээлээр илтгэл тавиулна. Уралдааны комисс илтгэлүүдийг байр эзлүүлэн дүнг танилцуулна.

Шалгарсан бүтээлийг өдөр тутмын хэвлэл мэдээллийн болон Танхимын хэвлэлүүдээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Шалгарсан бүтээлүүд болон уралдаан ирсэн бүтээлүүдийг нэгтгэн товхимол болгон гаргана.


6. Шагнал

1 байрт нэг бүтээл: 1000000 төгрөг
2 байрт нэг бүтээл: 600000 төгрөг
3 байрт нэг бүтээл: 400000 төгрөг
Тусгай байрт 2 бүтээл: тус бүр 250000 төгрөг


7. Материал хүлээн авах хугацаа

2009 оны 11-р сарын 16-наас 2009 оны 12-р сарын 18


8. Материал хүлээн авах газар

Материалыг “Эдийн засгийн онол ба байгаль орчин” уралдаанд хэмээн хаяглан дараах хаягаар биеэр авчирч өгөх буюу шуудангаар илгээнэ.

МҮХАҮТ
Улаанбаатар хот-17011, Хан-уул дүүрэг
1-р хороо, М.Гандийн гудамж
МҮХАҮТ-ын байр, 407 тоот
УБ шуудан-10101100


9. Холбоо барих хаяг

Утас: 976-11-310619
Факс: 976-11-324620
Гар утас: 99833670, 98658510
Е-мail: nergui@mongolchamber.mn gereltuya.b@mongolchamber.mn
Цааш унших...

Monday, November 16, 2009

"Оюу Толгой"-н гэрээний эх хувилбар

Засгийн газрын вэбэд Оюу Толгойн гэрээний эх хувилбарыг англи болон монгол хувилбараар нь тавьжээ. Та бүхэн дараах хаягаар орж татаж аваарай.

Монгол хувилбар


Англи хувилбар


Цааш унших...

Хятадын хамгийн ашигтай ажилласан 10 компани


2009 оны эхний гурван улирлын санхүүгийн үзүүлэлтээр Хятад Улсын хэмжээнд хамгийн ашигтай ажилласан арван компанийг зарлалаа.




Эдгээр арван компанийн нийт цэвэр ашиг нь 470,9 тэрбум юань төдийгүй, хятад улсын бүх зах зээлд ажиллаж буй компанийн ашгийн зургаан хувийг эзэлж байгаа юм.

Жагсаалтын эхний 10 байранд дараах 10 компани орсон байна.Үүнд:
1. “Үйлдвэр худалдааны банк” 99.9,
2. “Бүтээн босголтын банк” 86.1
3. “Газрын тосны корпораци” 81.1
4.
“Хятад Улсын банк” 62.0
5. “Газрын тосны химийн аж үйлдвэрийн корпораци” 49.7
6. “Шэньхуа групп” 24.7
7. “Зам харилцааны банк” 22.9
8. “Реньшоу” даатгалын компани 19.8
9. “Хөрөнгө оруулалтын банк” 13.0
10. “Ситик” банк 11.3 тэрбум юанийн ашигтай ажилласан байна.


Дэлхий дахиныг хамраад буй санхүүгийн хямрал банк, санхүүгийн салбарт хүчтэй нөлөөтэй байгаа хэдий ч Хятад улсын хувьд хямралыг амжилттай даван туулж байгаагийн илрэл нь дээрх тоо баримт болж байна. Нийт 10 компанийн 5 нь банк байна.Эдгээр 5 банкнаас "Бүтээн босголтын банк", "Хөрөнгө оруулалтын банк" зэрэг нь хөгжиж байгаа эдийн засгийн салбаруудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд ашгаараа тэргүүлж байгаа нь Хятад улсын хөрөнгө оруулалтын өгөөж нэг талаараа сайн байгааг харуулж байна.
Манай улсад ч гэсэн "Хөгжлийн банк" байгуулах талаар яригдаж байгаа бөгөөд энэ банк нь Хятад улсын эдгээр банкуудын нэгэн адил ирээдүйтэй үйлдвэрлэлийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх зорилготой юм.
Мөн сүүлийн нэг сарын хугцацаанд монголын банкны салбар нэлээн хөл хөдөлгөөнтэй байгаа бөгөөд банкууд хямралын үеийг даван туулахын тулд хоорондоо нэгдэн нийлэх үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байна. Ингэснээр банкуудын хувьд нэлээн үйл ажиллагааны зардлаа хэмнээд зогсохгүй нэгж зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар "Монгол шуудан", "Хадгаламж" банкуудын нэгдэл дээр "Зоос банк" нэмэгдэхээр болсон. Мөн "Улаанбаатар хотын банк", "Худалдаа хөгжлийн банкууд" нэгдэх хүсэлтээ Монголбанкинд гаргаад байгаа билээ.
Цааш унших...

Wednesday, November 4, 2009

Монгол улсын зээлжих зэрэглэл -В1-ээс В1 боллоо.

2009 оны 10 сарын 13-нд Дэлхийн томоохон Зээлийн зэрэглэл тогтоодог агентлагын нэг Fitch Ratings нь манай улсын зээлийн зэрэглэлийг “В-” байсныг В тогтвортой болгон өсгөсөн байна.
ОУ-ын Валютын сантай хийсэн зээлийн хөтөлбөр нь Монгол Улсын гадаад санхүүжилтийн орчныг сайжруулсан, төсвийн зарцуулалт дотоодын санхүүгийн салбар хөгжихөд дөхөм болж байгааг тус байгууллагаас мэдээлсэн.
Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын Засгийн газрын тухай ойлголтыг өсгөн бэхжүүлэх гол шалтгаан болсныг Fitch агентлаг онцлон тэмдэглэсэн байна.

2009 оны 10 сарын 30-нд Улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсад нэр хүнд бүхий Moody’s манай улсын зээлжих зэрэглэлийг “В1-сөрөг" байсныг нэмэгдүүлж “В1-тогтвортой" болгон өөрчилсөн байна. Энэ тухай Moody’s компанийн Дэд ерөнхийлөгч Томас Байрн олон нийтэд мэдээллээ.
Тус компанийн хувьд анх 2005 оны 10-р сард манай улсын зээлжих зэрэглэлийг “В1” гэж тогтоож байснаас хойш хамгийн сүүлд энэ оны 6-р сард “В1” сөрөг болгон өөрчилж байсан юм.
Засгийн газар оновчтой бодлого явуулж төлбөрийн тэнцлээ сайжруулсан, төсвийн алдагдлаа тогтоон барьсан, хяналтаас гарч байсан инфляцийг тогтоон барьж чадсан зэрэг нь зээлжих зэрэглэлийг сайжруулахад гол нөлөө үзүүлсэн байна.
Цааш унших...

Tuesday, November 3, 2009

"Тэнгэр санхүүгийн нэгдэл" ХХК өөрийн хөрөнгөө 7.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

2009.11.02. Улаанбаатар хот, Монгол Улс.
ХасБанкны толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК өөрийн хөрөнгөө 7.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид 2009 оны 5 дугаар сард хуралдаж, шинээр хувьцаа нэмж гарган Компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Нийт 7.5 тэрбум төгрөгийг Компанийн хувь нийлүүлэгчдээс татаж байгаа бөгөөд үүнээс 5 тэрбум төгрөгийг ХасБанкны дүрмийн санг нэмэгдүүлэхэд, үлдсэн 2.5 тэрбум төгрөгийг ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн гадаад дахь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх охин компани болох ТэнГэрЛиг Инвестментс ХХК-ийг хөрөнгөжүүлэхэд тус тус зориулах юм.
Шинэ хувьцаа захиалах ажиллагаа энэ оны 10 дугаар сард дууссан бөгөөд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс:
- Олон Улсын Санхүүгийн Корпораци
- БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан
- Триодос Банк Групп
- Европын Сэргээн Босголт
- Хөгжлийн Банк
- ИАйТи Капитал Менежмент ХХК энэхүү хөрөнгө нэмэгдүүлэх ажиллагаанд оролцов.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон ХасБанкны удирдлагын хувьд энэхүү хөрөнгө нэмэгдүүлж байгаа ажиллагааг хувь нийлүүлэгчдийн зүгээс ХасБанкны Монгол Улс дахь үндсэн үйл ажиллагааг улам бүр өргөжүүлж, тус Банкны амжилт, туршлагыг бүс нутгийн орнуудын банк, санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлж, улмаар ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын олон улсын нэгдэл болгох ажлыг бүрэн дэмжиж байгаагийн илрэл гэж үзэж байна.
ХасБанкны Гүйцэтгэх Захирал ноён М.Болд “Энэхүү шинэ хөрөнгө орж ирснээр ХасБанкны найдвартай байдал улам батжиж, өөрийн үйлчилгээг Монголын олон арван мянган өрх гэр, бизнес эрхлэгчдэд шинээр нэмж хүргэх таатай нөхцөл бүрдэж байна.” хэмээн цохон тэмдэглэлээ.
Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК нь 1999 онд үүсгэн байгуулагдсан.
- ХасБанк
- ХасЛизинг ХХК
- ХасСекьюрити ХХК
- Хорус Нүүдлийн Шийдэл ХХК (Horus Nomadic Solutions Inc) гэсэн банк, санхүүгийн түрээс, хамгаалалт, аюулгүй байдал, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьцааг эзэмшигч хөрөнгө оруулалтын толгой компани юм. Тус компани нь өөрийн хөгжлийн дараагийн үе шат болох бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын олон улсын групп болох зорилгоор олон улсын хэмжээнд өргөжин тэлэх ажлаа 2009 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын “МолБулак Финанс” санхүүгийн компанид анхны хөрөнгө оруулалт хийснээр эхлүүлсэн бөгөөд одоо Төв Азийн улсууд, ОХУ болон БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид нь ИАйТи Капитал Менежмент ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Мерси Корпс, Голландын Триодос Банк Групп, Люксембургийн Вант Улсын БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан болон дотоодын зарим төрийн бус байгууллагууд зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг.

ХасБанк нь өөрийн 72 салбар нэгжээр дамжуулан Монгол Улс даяар санхүүгийн хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэж буй Монгол Улсын томоохон банкуудын нэг юм. ХасБанк иргэд, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч 300 гаруй мянган харилцагчдад санхүүгийн цогц үйлчилгээ хүргэн ажиллаж байна.
ХасБанкны эрхэм зорилго бол эрдэнэт хүн, эх дэлхий, эрүүл ашгийг эрхэмлэн ажиллаж Монгол улсын хүн ардын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нийгэм, эдийн засаг, байгалийн тэнцвэртэй хөгжлийг хангахад хувь нэмэр оруулах явдал болно.
Цааш унших...

Wednesday, October 28, 2009

Dual Currency card-Хосолсон валюттай карт

Дэлхийд төлбөр тооцооны хэрэгсэл өдөр ирэх тусам улам дэвшилттэй, авсаархан болж хөгжсөөр байна. Тvрийвчиндээ тvнтийтэл чихдэг байсан бэлэн мөнгө өнөөдөр карт хэмээх бяцхан зvйлд багтаж, тvvний хэрэглээ, vйлчилгээ нь улам өргөжин тэлсээр байгаа билээ. Харилцагчиддаа vргэлж шинэлэг vйлчилгээг хамгийн тvрvvнд vзvvлж ирсэн Голомт банк Монгол улсад анх удаа Хосолсон валюттай картыг нэвтрүүлээд байна.

Хосолсон валюттай карт гэж юу вэ?

Хосолсон валюттай карт гэдэг нь дотороо хоёр данстай, данс тус бvр өөр өөр валютын сонголттой байх карт юм. Энэхvv карт нь дотоод болон гадаад улсад нэг картаар төлбөр тооцоо хийх бололцоог олгож буй бөгөөд дотоод болон олон улсын эрхтэй хоёр картыг нэгтгэсэн болно. Өөрөөр хэлбэл тус картаар дотоодод гvйлгээ хийхэд төгрөгийн данснаас, гадаад улсад төлбөр тооцоо хийхэд гадаад валютын данснаас гvйлгээ хийх боломжийг бий болгосон шинэ бvтээгдэхvvн юм.

Хосолсон валюттай картын дансанд орлого тушаах:
* Орлогыг аль валютын данс руу тушаахыг тодорхойлно.
* Та төгрөгөөр орлогын мэдvvлэг бичиж, гvйлгээ хийж буй тохиолдолд таны орлогын гvйлгээ төгрөгийн дансанд орно.
* Гадаад валютаар орлогын мэдvvлэг бичиж, гvйлгээ хийж буй тохиолдолд таны орлогын гvйлгээ гадаад валютын дансанд орно. / Хэрэв та MNT – USD хосолсон карттай бол гадаад валютын орлогын гvйлгээг USD-р хийнэ/.
* Хоёр валютын данс хоорондоо хөрвөж орлого орох боломжгvй юм байна..

Хосолсон валюттай картын данснаас зарлага гаргах:
* Дотоодод банк болон картаар vйлчлэгч худалдаа vйлчилгээний байгууллага, АТМ-р vйлчлvvлэхэд картын зөвхөн төгрөгийн данснаас гvйлгээ хийгдэнэ.
* Гадаад улсад банк болон картаар vйлчлэгч худалдаа vйлчилгээний байгууллага, АТМ-р vйлчлvvлэхэд картын зөвхөн гадаад валютын данснаас тухайн гvйлгээ хийж буй орны валютаар хөрвөгдөж гvйлгээ хийгдэнэ.
* Онлайн төлбөр тооцоог дотоодын вэб сайтанд төгрөгийн данснаас, валютын данснаас дотоодын ам.доллараар төлбөр тооцоо хийдэг вэб сайт болон олон улсын вэб сайтанд хандаж гvйлгээ хийж болно.
* Төгрөгийн данс vлдэгдэлгvй тохиолдолд дотоодод зарлагын гvйлгээ хийх боломжгvй, гадаад валютын данс vлдэгдэлгvй тохиолдолд гадаадад гvйлгээ хийх боломжгvй бөгөөд орлогын гүйлгээтэй нэгэн адил хоёр валют хоорондоо хөрвөхгүй.

Яагаад Хосолсон Валюттай карт гэж?

* Төлбөр тооцоо илvv шуурхай, илvv аюулгvй, найдвартай хийгдэнэ. Дотоод болон гадаадад нэг картаар төлбөр тооцоогоо хийнэ.
* Төлбөрийн картын системийн аюулгvй байдлын № 1 технологи EMV чипээр хамгаалагдсан.
* Дотоодын эрх бvхий, Олон улсын эрх бvхий гэж хэд хэдэн карт худалдаж авах шаардлагагvй.
* Хоёр өөр валютын данстай учир, төгрөгөөс гадаад валют руу, гадаад валютаас төгрөг рvv ханш хөрвөж гvйлгээ хийгдэхгvй учир ханшын зөрvvний алдагдал хvлээхгvй.
Цааш унших...

"Скочны үйлдвэр"-ийн төсөл

Гэртээ телевиз үзэж боломжгүй бас амждаггүй гэхээр хүмүүс гайхах байхдаа. Хэ хэ. Манайх нэг телевизортой, тэрийг хүргэн ах маань үзнэ. Ихэнхдээ орос суваг үздэг болохоор 1 жил хагас хугас орос хэл үзсэн миндий хувьд ахадсан зүйл болдог болохоор үзье гэж нэг их шамдахгүй, зав ч гардаггүй юм. Сүүлийн үеийн савангийн дуурийн талаар ангийнхан, найз нар маань ярихлаар би ярианаас шууд л хасагддаг. Хааяа эрт захиалга өгч байж хагас бүтэн сайн өдөр английн пример лигийн тоглолтыг хагас хугас үзнэ. За за энэ мэтийн жижиг сажиг гачигдлаа ярих ихэдлээ.
21 зуун бол мэдээллийн зуун гэж толгойтой хүн болгон ярих болсон. Тэр ч үүднээс сүүлийн үед мэдээллийн портал сайтуудаас монголын болон олон улсын нийгэм эдийн засаг, спортын мэдээллийг ихэнхдээ авдаг юм. Саяхан http://www.gogo.mn/-ээс мэдээ уншиж байгаад нэгэн бизнес төслийн талаар уншаад та бүхэнд хүргэхээр шийдлээ. Дэлгэрэнгүй биш ч гэсэн санаа нь их дашгүй юм шиг санагдаад.

SQL компанийн “Скочны үйлдвэр”-ийн төслийн танилцуулга

Төслийн үндэслэл:
Ахуйн болон албан хэрэгцээний зориулалтаар ашиглаж буй бүх төрлийн скоч, наалддаг туузны хэрэглээгээ манай улс 100% импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Иймээс скочийг эх орондоо үйлдвэрлэх нь уг төслийн үндсэн зорилт юм. Дээрх зорилтод бид хүрч чадсанаар дотоодын зах зээлийнхээ тодорхой хувийг эх орны бүтээгдэхүүнээр хангаж эхлэх ба ингэснээр төдий хэмжээний нэмүү өртөгийг бий болгож эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж, тогтвортой орлогын эх үүсвэр бүхий жижиг бизнестэй болох юм.
Магадгүй та Хятадаас боломжийн үнээр авчихаж болоод байгаа скоч, бүх төрлийн наалддаг туузыг заавал эх орондоо үйлдвэрлэх ёстой юу? гэж бодож байж болох юм. Бидний ахуйн хэрэглээнд хэрэглэгдэж буй скочийг хэн нэг их хэмжээгээр импортлон оруулж ирээд дараачийн шатны борлуулагчдад шахдаггүй. Эрээнээс Улаанбаатар луу ганзагын наймаа эрхлэгчид бага бага хэмжээгээр импортлон оруулж ирээд өөрсдийн лангуу, контайнер, жижиглэн худалдааны төвүүдээр эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг.
Ганзагын наймаа эрхлэгчид бага хэмжээгээр бусад бараа таваартаа дайж оруулж ирдэг болохоор Үндэсний Статистикийн хороо болон Гаалийн Ерөнхий газрын бүртгэлд тэр болгон ордоггүй. Тиймээс ҮСХ, ГЕГ – ын мэдээлэл зах зээлийн бодит мэдээлэл болоход учир дутагдалтай.

Хэмжээнээсээ хамаараад 200–2000 төгрөгөөр худалдаалагддаг нэгж скочийг хийх өөрийн өртөг нь 2009 оны 4–р сарын байдлаар манай улсад жижиглэн худалдаалагдаж буй үнийнхээ 36,7 хувь болж байсан юм.
Ажилчдын эхний сарын цалин хөлс, үйлдвэрлэлийн зардал, тоног төхөөрөмжийн үнэ зэрэгт та эхний ээлжинд 26000 долларын хөрөнгө оруулалт хийнэ. Эхний сард борлуулалт хийхгүй ба бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчилах, нөөц бүрдүүлэх, борлуулагч нартай тохиролцох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Дараачийн сар тутам 19200 долларын борлуулалт хийх ба сард түүхий эд, материал, ажилчдын цалин, үйлдвэрлэлийн зардал, маркетинг, түгээлтийн зардлуудаа хасаад 3750 долларын цэвэр ашиг олох ба олсон ашгаас анхны хөрөнгө оруулалтаа графикийн дагуу төлнө. 8–н сарын дараагаар анхны хөрөнгө оруулалт бүрэн төлөгдөж дуусах ба тухайн үеийн хуримтлагдсан ашиг нь 250 доллар байна. Хэрвээ банкны зээл болон бусад эх үүсвэрүүдээс та хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх бол төслийн хэрэгжилтийн хугацаа болон анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа зээлийн хүүгийн зардлаас шалтгаалан уртасна.

Технологи:
Технологийн дэвшил жилээр бус цаг, минутаар хэмжигдэх болсон өнөө цагт үйлдвэрлэлийн процесст хүний хөдөлмөрийн хуваарь оюунлаг, мэдлэгт суурилсан тал руугаа явж байна. Бидний санал болгож буй скоч үйлдвэрлэх технологи нь 1 – 3 хүний үйлдвэрлэлийн ажлын байрыг бий болгох юм.

Үндсэн түүхий эд:
-Цавуу – 12 юань буюу 1 кг нь 2520 төг.
-Тусгайлан бэлтгэсэн тууз /гялгар цаас/ - 11 юань буюу 2310 төг.

Үйлдвэрлэлийн процесс:
-Туузыг хуйлж бэлтгэнэ.
-Хуйлсан туузаа халаах хэсгээр оруулж халаана.
-Халсан туузанд цавуу түрхэж бэлтгэсэн голондоо хуйлна.
-Хуйлагдсан туузыг хөргөнө.
-Хүссэн хэмжээтэй өргөнөөрөө хувааж эцсийн бүтээгдэхүүн гаргана.

Холбоо барих утас: 88001112

Нэмэлт санаа: Түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг төсөлд
нэмэлтээр суулгаж өгвөл:
- Нэгж бүтээгдэхүүний өртөг буурах
- Түүхий эдийг гадаадаас авчрах зардал буурах
- Валютын ханшын эрсдэлээс хамгаалах
- Ажлын байрыг нэмэгдүүлэх
- Мөнгөний гадагшлах урсгал бага хэмжээгээр ч гэсэн багасч дотоодын эдийн засагт эргэлдэх олон талын давуу талтай юм.
Цааш унших...

Monday, October 26, 2009

Дэлхийн хамгийн найдвартай банкаар “KfW” банк шалгарав.

Global Finance сэтгүүлээс дэлхийн нэр хүнд бүхий зэрэглэл тогтоодог Standard & Poor's, Moody's, Fitch Ratings агентлагуудтай хамтран "Дэлхийн хамгийн найдвартай банк -2009"-т багтсан 50 банкны жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг ХБНГУ-ын 100 хувь Улсын хөрөнгө оруулалттай "KfW" банк тэргүүлжээ.

Уг жагсаалтанд Францын 6, АНУ, Герман, Канадын тус бүр-5, Австрали, Испани -4, Швейцарь, Сингапурын -3, Английн 2 банк орсон байна. Сингапурын DBS Bank болон United Overseas Bank-ууд 24, 35-рт бичигдсэн нь Ази тивийн хамгийн найдвартай банкаар шалгарав. Харин АНУ-ын "The Bank of New York Mellon Corporation" болон "J.P.Morgan Chase & Co" банкууд 32, 39-т бичигджээ

Эхний 10-т багтсан банкууд:

1. KfW -ХБНГУ
2. Caisse des Depots et Consignations \CDC\ - Франц
3. Bank Nederlands Gemeenten - Нидерланд
4. Landwirtschaftliche Rentenbank - ХБНГУ
5. Zuricher Kantonalbank - Швейцари
6. Rabobank Group - Нидерланд
7. Landeskreclitbank Baden2Wurttemberg - ХБНГУ
8. NRW Bank -ХБНГУ
9. BNP Paribas -Франц
10. Royal Bank of Canada -Канад
Эх сурвалж:http;//www.bdsec.mn/
Цааш унших...

Wednesday, October 7, 2009

Дэлдэн бор найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Одоогоос яг 21 жилийн өмнө миний найз Дашка маань Баянхонгор аймгийн төрөх тасагт Төмөрчөдөр гэдэг айлын бага хүү болон мэндэлсэн билээ. Харин би түүнийг мэдэх болоод 15 жил болж байна. 5 билүү 6 настай байхад ахтайгаа урд гудамжны хүүхдүүдтэй элсээр гэр барьж, чоно болж хөөцөлдөж тоглодог байлаа. Энэ үед Дашка бас тэнд тоглодог, нэг удаа ахтайгаа нийлээд нэг дэлдэн бор бандийг жаахан шоглож байснаа хальт мульти санадаг юм. Харин Дашка түүнийг санадаггүй гэсээн.
Нэгдүгээр ангиасаа эхлээд аравдугаар ангиа төгсөх хүртлээ нэг ангид сурч чадахгүй мэдэхгүй зүйлээ нэг нэгнээсээ асууж, олимпиад, ерөнхий шалгалт гээд бүх л зүйлд хамтран бэлддэг байлаа.
Дашка маань эссе их гоё бичдэг. 8-р ангидаа би математикийн аймгийн олимпиад, найз маань Монголын түүхийн олимпиадад орох гээд их олон эссе бичнэ. Эссегээ ямаршуухан болсныг багшдаа шалгуулахаас гадна би бас уншиж шүүмжлэл өрнүүлнэ. Аравдугаар анги төгсөх жил би математикийн аймгийн олимпиадад сургуулиа төлөөлөн орж чадаагүй харин найз маань орох эрхтэй болсон юм. Мэдээж надаас сайн байсан болоод л тэр шүү дээ. Нэг өдөр намайг дуудсанаа найзынхаа оронд олимпиадад ор гэж хэлж байсан нь санаанаас ердөө гардаггүй юм. Гэхдээ энэ бол найзын сайхан сэтгэл байсан харин би бол энэ үйлдлийг эрс эсэргүүцсэн. Сургуулиа төлөөлж орох гэж байгаа хүн бол тэр сургуулийн шилдэг нь байх ёстой тэрнээс шилдэгийн сайн найз хоёрдогч, гуравдахь байранд орсон хүн байх ёсгүй шүү дээ.

Мэдээж арван жилийн хүүхдүүдийн дунд үерхэл олон янзаар өрнөнө харин Дашка бид хоёрын нөхөрлөл бол АНДЫН НӨХӨРЛӨЛ байсан, байсаар ч байх болно.
Бидний нөхөрлөж өнгөрүүлсэн арван таван жилийн хугацаанд сайхан дурсамжууд, зөв буруу шийдвэрүүд олон байгаа энэ бүхнийг эргээд дурсахад сайхан байна. Амьдралын зам олон салаатай аав, ээжийн хүүхдүүд нэг замаар явдаггүйн адил 2006 оны 6 сарын 30-ны өдөр хамтдаа сургууль амлах асуудлаа шийдэх шийдвэр гаргасан тэр цагаас эхлэн бидний алхах зам, нэг ангид сууж инээж хөхрөх үе дууссан. Гэхдээ бид МУИС гэсэн том сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудад хамтдаа суралцаж өөрийн гэсэн орон зайгаа бий болгон Хонгор нутгийн хүүхдүүд хэнээс ч дутахгүй гэдгийг харуулсаар байна. Бидний уулзах давтамж цөөрсөөр байгаа боловч ярих ярианы маань сэдэв харин улам өргөн болж амьдралаас илүү ихийг сурч мэдэх, хөгжиж дэвших, төрсөн нутгаа гэсэн нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж байдаг.

Яагаад ч юм ямар нэгэн хэцүү зүйл тохиолдвол Дашкад хэлж байж, эсвэл түүнтэй зөвлөлддөж байж шийддэг нь миний итгэлтэй, сайн найз гэдгийг минь үргэлж сануулж байдаг. Харин би найздаа сайн найз нь байж чадсан эсэхээ мэдэхгүй юм.
Бидний нөхөрлөлийн мааш товч түүх нэг иймэрхүү, Дашка маань найз нарынхаа тухай нэг ном гаргана гэж байсан тэр үед харин найз нь өмнөх үгийг нь бичиж өгөх хүсэлтэй байгаагаа бас илэрхийлье.

За ингээд Төмөрчөдөрийн Дашдорж хэмээх дэлдэн бор найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
2009 оны 10 сарын 7 өдөр

Цааш унших...

Wednesday, September 30, 2009

Хугацаа нь дууссах гэж байгаа үнэгүй (хямдхан) бүтээгдэхүүн хэрэглэх үү? яах уу?

Сүүлийн үед компаниудын маркетингийн бодлого нь улам л нарийн болоод байх шиг.
Өчигдөр хичээлдээ иртэл ангийнхан бүгд л MCS-ийн "Гоо жүрж" барьчихсан Отгоо чи үнэгүй ундаа авсан уу? үүдэнд өгч байна гэхлээр нь гүйгээд очсон чинь ундаа амсаж үзээд хоёрхон асуулттай судалгаа бөглөөд л нэг жүүс өгч байна. Эхэндээ ямар дажгүй арга вэ? гэж бодоод судалгаа авах аргаа дажгүй сэтгэсэн байна гэж үнэлж, судалгаагаа арай олон асуулттай байлгахгүй ийм асуултанд хариулт авахын тулд нэг ундаа өгөх ч арай л их зардал гаргаад байгаа юм шиг санагдлаа. Хүүхдүүд ч эхний ундаагаа үнэгүй юм болохлоор нь бүгд л сэтгэл ханамжтай уулаа амт нь жаахан тиймэрхүү ч гэсэн. Зарим нэг хүүхдүүд дахин очиж үнэгүй ундаа авч уусан боловч хоёр дахь ундаагаа эхний ундаагаа уусны дараа эхний сэтгэгдэл алга болов уг нь үнэгүй олдож байгаа ш дээ. Тэгсэн ч сүүлдээ уух хүн бараг олдсонгүй шүү. Заримд нь ундааны амт үнэхээр таалагдаагүй бололтой хугацаа нь дуусах гэж байгаа борлогдоогүй ундаагаа тараасан гэх мэтийн олон л зүйлүүдийг ярилцаж, заримынх нь гэдэс ундаанаас болсон уу? идсэн хоолноос нь болсон уу? жаахан эвгүйрхэж эхэлсэн юм. Ундааны үйлдвэрлэсэн хугацааг хартал үнэхээр л 10 сарын 6-нд хугацаа нь дуусахаар байлаа. За энэ ч яахав ашиггүй зардал гаргаж байхаар борлогдохгүй болохоос нь өмнө өөрсөддөө хэрэгтэй зүйл болгоод л авлаа гэж бодоод өнгөрөв.
Орой хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрт миний уух дуртай кальцитай сүү нэлээн хэдийг эгч аваад ирсэн байв. Эгчийн маань гүйлгээ өнөөдөр сайн байсан юм гэж бодоод сүүнээс нь ууж гарлаа. Харин манай дүү уусангүй кальцитай сүү гэхээр амаа олохгүй уудаг хүн чинь. Тэгсэн чинь юу гэсэн гээч эгч өнөөдөр энэ кальцитай сүүг үйлдвэрлэдэг компанийн 10 жилийн ой болж байгаа гээд 800 төгрөгөөр зардаг сүүгээ тал үнээр нь зараад явж байхаар нь эгч нь аваад ирсэн гэлээ. Харин дүү дурамжхандуу наад сүүний чинь хугацаа нь маргааш 9 сарын 30-нд дуусах юм байна лээ тэгээд л хямдхан зарж байхгүй юу гэдэг байгаа.
Хадгалах хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнээ ингэж хямдруулж зарж байгаа нь зөвүү одоо хугацаа нь дуусахад нэг хоногийн, долоо хоногийн өмнө зарж байна дараа нь хугацаа нь дуусаад нэг хоногийн , долоо хоногийн дараа хямдруулаад зарж байж мэдэх л юм. Үнэгүй хямдхан зүйлд дурлахдаа бас учрыг нь олж дурлах хэрэгтэй юм шиг санагдлаа.
Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд та бүхэн ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа заавал үйлдвэрлэсэн он, хадгалах хугацааг нь харж байгаарай гэж зөвлөе.
Цааш унших...

Tuesday, September 29, 2009

Оюутны хөрөнгө оруулалтын клуб нээгдлээ.

Монголдоо ганц байдаг хөрөнгө оруулалт банк болох MICC-ын талаар оюутан залуус сайн мэдэх байх. Монголын хөрөнгө оруулалтын корпорациас оюутан залуусын дунд нэгэн сонирхолтой үйл ажиллагааг явуулах гэж байгааг та бүхэндээ хүргэж байна.

Оюутан залуучууд та бүхэндээ МУИС-ийн Эдийн Засгийн сургууль болон MICC (Монголын хөрөнгө оруулалтын банк)-ийн хамтарсан "Оюутны хөрөнгө оруулалтын клуб" 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулах гэж байна.
Манай клуб нь 3 болон 4 р курсын оюутнуудын идэвхи санаачилга, хөрөнгийн зах зээлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх дадлагжуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаад "Монголын хөрөнгийн бирж" дээр оюутнууд баг болон хамтран ажиллах үйл ажиллагаагаа явуулна.

Танилцуулах лекц 2009 оны 10 сарын 2 ны өдрийн 18 цагт ЭЗС-н 403 тоотод явагдана.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Цааш унших...

Saturday, September 26, 2009

Отгон хүүхэд отгон байхаа больсон нь ..

Би гэж нэг хүн 10 жил айлын бага хүүхэд гэж нэрлэгдэн, Отгончимэг нэрэндээ таарсан отгон хүүхэд байлаа. Тэгтэл Отгон хүүхэд байх хугацаа маань дуусч, айлын том охин болж эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй болчихсон шүү. Анхандаа айлын бага хүүхдийн аашаа орхихгүй ээж аавдаа эрхэлдэг л байлаа. Дүүтэй байж сураагүй болохоор хоёр дүүгээ асрах гэж нэлээн юм болно бас гаргах гаргахгүй ааш гаргаж ээж, аавдаа жаахан зандруулна. За ингээд эгч болсон хүн чинь дүүгээ асрах ажилд томилогдох нь тэр. Ээж ажилдаа яваад би гэж хүн дүүгээ харах гэж нэлээн будилна. Уйлахлаар нь л ээж нь ирж байна уу гэж дэмий л хашааны гадаа гарч гудамжны үзүүр ширтэнэ. Амихандаа олон хараад байвал ээж хурдан ирчих юм шиг санагдаад. Энэ мэтээр эгчийн ажилд суралцаж эхэлсэн дээ. Хийх ажил, хариуцлага нэмэгдээд нэг ёсондоо бол хоёр дүүгээ хариуцсан албан тушаалтан болсон доо. Яваандаа хоёр дүүдээ улам хайртай болж энэ хоёрыгоо л би сайн хүн болгох ёстой бүр энэ бол миний үүрэг гэж бодох болсон.
Өдөр цаг урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд эгч нь оюутан болж, хоёр дүү маань сургууль, цэцэрлэгт орлоо. Нэгдүгээр курсын оюутан хүнд хамгийн хэцүү зүйл бол гэрээ санах. Анх удаа гэрээсээ холдож биеээ дааж амьдарлд хөл тавих гэдэг бол хүн бүхний туулдаг амаргүй үе. Тэр үед манай сургууль арай дэндүү олон хичээл ордог байсан (одоо санахын 11 хичээл, философи, монголын түүх, соёл судлал гээд унших юм ихтэй хичээлүүдийг нэг семистрт бөөнөөр нь орно гээч). Гэрээ санахын эхлэл нь хоёр дүүгээ санахаас эхлэнэ дээ. Утсаар ярьж уйлна, шөнө зүүдэлнэ гээд л.
Жил ирэх тусам миний дүү нартаа хандах хандлага, тэднийхээ төлөө хийх зүйл, хийе гэж бодох зүйлүүд маань өөрчлөгдсөөр л улам л ихийг бодож байна.
Анхандаа тэднийгээ асрах гэж нэлээн тэвддэг байсан бол одоо харин яаж зөв хүн, сайн хүн болгох вэ? гэдэг миний хийх зүйл болжээ.
Өнгөрсөн зуны амралтуудад гэртээ богино хугацаагаар очдог байсан бол энэ жил бүр зорилготойгоор хичээлээ тараад дадлагаа хийж дуусгаад л очсон. Энэ зуны амралт бол миний хувьд ямар нэгэн зүйлд суралцах, ажил хийж мөнгө олох зорилготой байсангүй. Харин гэр бүлийнхээ асуудалд нэлээн төвлөрсөн амралт болсон. Ингэснээрээ ч олон зүйлийг шийдвэрлэж чадсан гэж бодож байна.
Охин дүүг маань багаасаа дүүтэй байсан болохоор нэг их эрх биш ер нь биеээ даасан шинжтэй болохоор түүндээ найдаад эгч нь бага санаа зовно. Зарим хүмүүс дүүг маань хараад яг Жижиг Отгоо шүү.. энэ байж байгаа нь гээд л эгч дүү хоёрыг адилсгана.
Харин эрэгтэй дүү маань их хөдөлгөөнтэй, ёстой л нэг дүрсгүй шар толгой доо. Том толгойтой гэж хүмүүс шоглохлоор нь ухаантай хүний толгой нь том байдаг юм хэмээн өмөөрдөг эгчийн дүү. Өнгөрсөн хавраас 6 настай нэгдүгээр ангийн дүү маань РС гэдэг тоглоомын газар луу байж байгаад явах боллоо гэж ээж аав хэлэх болсноор эгчийнх нь санаа дахиад л зовж эхлэв. Утсаар ярих гэхээр эгчээсээ эмээгээд ярихгүй. Дэмий л ээж аавдаа, охин дүү, ахдаа л захиж тэднийгээ зэмлэнэ.
2дүүтэйгээ зуны амралтын хэсэгхэн хугацаанд жаахан хичээл хийх гэж оролдсон. Энэ хугацаанд тэднийхээ аливаа зүйлд хэрхэн ханддаг болон аливаа зүйлийг сурахдаа хэрхэн хандаж байгааг нь, цаашид яах хэрэгтэй байгаа талаар бага ч гэсэн ойлгож, эгч хүний хувьд яаж дэмжиж өгөх хэрэгтэй вэ? гэдгээ ойлгож авсан. Эрэгтэй дүү маань хүлээж байснаас хурдан хугацаанд хүрдээ сайн цээжлэж, үржих үйлдэл, баганан бичлэгийг сайн сурч байсан нь эгчдээ барьсан том бэлэг байсан.Эмэгтэй дүү маань ямар ч зүйлд идэвхитэй ханддаг, давтлагаа нэг ч удаа тасдаагүй нь түүний хариуцлагатай хандаж байсан нь эгчийн хувьд баярламаар зүйл болж байлаа.
Надад ийм хөөрхөн хоёр дүүтэй болгож өгсөн ээж аав хоёртоо үргэлж би талархаж байдаг.
Эгч нь 2 дүүгээсээ хол байгаа боловч та 2-ынхоо төлөө үргэлж санаа зовж байдаг шүү.
Том эгчийн хичээл зүтгэл 2 дүүгийн авьяас чадвар хэзээ нэгэн цагт биднийг амжилтанд хүргэж Гансүхийн хүүхдүүд гэсэн тодотголыг бидэнд авчирч, эцэг эхээ баярлуулах өдөр ирнэ гэдэгт эгч нь итгэж байна.

Санаа тавих, хүнтэй байна гэдэг сайхан шүү.
Цааш унших...

Норовбанзад сан илтгэл хүлээн авах хугацаагаа сунгалаа...

Та бидний сайн мэдэх Норовбанзад сангаас Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан "Хорьтой ардчилалын алдаа, оноо" сэдэвт илтгэлийн уралдааны зарлаад байсан билээ. Итгэл хүлээн авах хугацаагаа 10 сарын 15 хүртэл сунгасан байна. Та бүхнийг энэхүү уралдаанд оролцохыг урьж байнан. Ингээд итлгэлийн удирдамжийг дахин нийтэлье.

Зорилго:
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой энэ оны сүүлчээр тохиож байгаатай холбогдуулан “Норовбанзад” сангаас энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Монголд өнөөдөр тэртээх 20 жилийн өмнөхтэй харьцуулбал дэлхийн томоохон сургуулиудад суралцаж бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан, элдэв хөтөлбөрт хамрагдсан залуус олон болжээ. Манай өөрийн их дээд сургуулиуд ч өөрчлөгдөн хөгжиж байна. Иймд хорвоог ид гэгээн сайхнаар төсөөлдөг залуу үе, амьдралыг бодитоор харж өөрсдийн эрч хүчиндээ итгэдэг идэр насныхны оюун ухаанаар ардчиллаар замнасан он жилүүдэд монголын ард түмний оносон алдсаныг эргэцүүлэн тунгааж, үнэлэлт өгүүлэхийн зэрэгцээ эх орныхоо ойрын ирээдүйн тухай санал бодлыг нь сонсоход уралдааны зорилго оршино.

Үр дүн:
Залуусын санал санаачлагыг нэгтгэж, эхний байруудад шалгарсан илтгэлүүдийг “Норовбанзад” Сангаас МННХ-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах онол практикийн бага хурлаар хэлэлцэж, тэдний үгийг түмний сонорт хүргэнэ.

Ерөнхий нэр: Хорьтой ардчилал: Алдаа, оноо
(20 years into democracy: Failures and achievements)

Хугацаа:2009 оны 10 сарын 15 хүртэл


Оролцогсдын насны ангилал: 16-25 нас
26-45 нас

Илтгэлийн сэдэв: Улс төр, эдийн засаг, иргэний нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг , хууль, эрх зүйн аль ч сэдвээр байж болно.

Агуулга: Ардчиллаар замнасан 20 жилд алдсан оносон хийгээд Монгол Улсын ойрын ирээдүйн тухай төсөөлөл, санаа, санал

Илтгэлийн хэмжээ:
А4 форматаар, дундаа зайгүй мөрөөр, ареал моn 12-оор шивсэн 5-6 хуудас

Шалгаруулалт: Тэргүүн байр (насны ангилал тус бүрээр)
Дэд байр (насны ангилал тус бүрээр)

Шагнал: Тэргүүн байр (тус бүр) 1 сая төгрөг
Дэд байр (тус бүр) 500,000 төгрөг

Холбоо барих утас: 91918723, 70135159
E-mail: norovbanzad@magicnet.mn, chimgee64@yahoo.com
Цааш унших...

Шудрага ёсыг бадраах сангийн тэтгэлэгт хөтөлбөр

“Шудрага ёсыг бадраах сан”-н сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдахыг урьж байна.

“Шудрага ёсыг бадраах сан” нь Д.Бадраа агсаны ажил үйлийг үргэлжлүүлэн залуучуудын дунд шудрага үйлсийг дэлгэрүүлэх, нийгэм дэхь шудрага сайн үйлсийг дэмжих зорилгоор 2006 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд жил тус бүр МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн оюутнуудаас сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн билээ.

2009-2010 оны хичээлийн жилд 2,3-р курсын нийт 4 оюутанд уг тэтгэлэгийг олгох тул та бүхнийг доорх шалгуурын дагуу хүсэлтээ ирүүлнэ үү гэж урьж байна.

Тавигдах шаардлага:
1. Сурлагын голч дүн 3.0-с дээш
2. Урлаг спорт, сургалт, эрдэм шинжилгээний ажил гэх мэт олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог.
3. Сургалтын төлбөрөө төлөхөд санхүүгийн хүндрэлтэй байгаа .
4. Өөр сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаагүй.
Тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл сургалтын албанаас анкет авч бөглөн анкетанд заасан сэдвээр эссе бичиж хавсарган 2009 оны 10 сарын 2-ны дотор сургалтын албанд ирүүлнэ үү.

ЖИЧ: Тодруулах зүйл байвал сургалтын албанаас тодруулна уу.

Шудрага ёсыг бадраах сан.
Цааш унших...

Thursday, September 24, 2009

Аваргуудын лигийн фантази тоглоомын дүрэм

Аваргуудын лиг нь европын улс бүрийн аваргууд болон дээгүүр байр эзэлсэн 32 баг оролцох ба 4, 4-өөрөө 8 хэсэг болон хуваагдсан байгаа. Баг бүр өөрийн учраа 3 багтайгаа тус бүр 2 удаа (өөрийн болон айлын талбай дээр) тоглож нийт 6 тоглосны дараа хэсэг тус бүрээс 2 баг шалгаран нийт 16 баг хасагдах шатанд үлдэнэ. Сугалаагаар 16 баг тус бүр 2 удаа тоглож 8, 4, 2 баг үлдэж аваргын төлөө үлдсэн 2 баг ганц удаа халз үзэснээр аварга нь тодордог тэмцээн юм.

Ингээд EPL-ийн дүрэм дээр нэмээд:

1-р нэмэлт дүрэм.
-Хэсгийн тоглолтуудад 1 багаас хамгийн олондоо 2 тоглогч л авч болно.
-Шөвгийн 16 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 3 тоглогч л авч болно.
-Шөвгийн 8 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 4 тоглогч л авч болно.
-Шөвгийн 4 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 6 тоглогч л авч болно.
-шувтаргын тоглоотонд 1 багаас хамгийн олондоо 12 тоглогч л авч болно.

2-р нэмэлт дүрэм.
-Хэсгийн тоголтот бүрд 1 наймаа үнэгүй хийнэ.
-Шөвгийн 16-д шалгарсны дараа олон баг хасагдсан тул бүх наймаагаа үнэгүй хийж болно.
-Шөвгийн 16-ын хариу тоглолтонд 1 наймаа үнэгүй.
-Шөвгийн 8 болон шөвгийн 4-ийн эхний тоглолтонд 6 наймаа үнэгүй. (тус бүр олон баг хасагдахтай холбогдуулан)
-Шөвгийн 8 болон шөвгийн 4-ийн хариу тоглолтонд 1 наймаа үгэгүй.
-Шувтаргын тоглолтонд 6 наймаа үнэгүй.
Үнэгүй наймаанаас хэтрүүлэн наймаа хийсэн тохиолдолд наймаа бүрт 2 оноо хасуулна.

3-р нэмэлт дүрэм.
Капын төрлийн тэмцээнүүдэд хасагдах шатанд 2 баг тэнцвэл (аль нэг нь заавал хасагдах ёстой)
1-рт Багийн тамирчид нь олон гойл оруулсан
2-рт Цөөн гоол алдсан.
3-рт сугалаагаар гэсэн дарааллаар шийдэх юм байна.

За тэгээд EPL-тэй ижил нийт тоглогчдын чансаа, улсын чансаа, дэмждэг багийн фенүүдийн чансаа... нэмээд хэсгийн тоглолтын чансаа, хасагдах шатны тоглолтуудын чансаа... гэх мэт олон төрлөөр уралдах боломжтой юм байна. http://en.uclfantasy.uefa.com/M/rules.mc хаягнаас дүрэмтэй дэлгэрэнгүй танилцаж болно.
Цааш унших...

EPL fantasy-н дүрэм

За нөгөө яриад байгаа EPL fantasy тэмцээнээ дэлгэрэнгүй тайлбарлая.
1. Тоглогч та эхлээд Английн Пример Лигийн (АПЛ) багуудын тоглогчдоос өөрийн сонирхсон гарааны 11 тоглогчийг, нэмээд сэлгээний 4 тоглогчийн хамт сонгоно. (тоглогч бүр өөрийн үнэтэй ба та өөрийн мөнгөнд тааруулж хэдэн ч багийн хамаагүй нийт 15 тоглогч сонгоно. )http://fantasy.premierleague.com хаягаар орж та бүртгүүлнэ үү.

2. Бодит амьдрал дээр АПЛ-ийн тоглолт явагдсан үед (7 хоногийн амралтын өдрүүдэд бүх баг 1 удаа тоголдог ба үүнийг 1 тойргийн тоглолт явагдлаа гэдэг) таны сонгосон тоглоч бүр өөрийн багтаа хэр сайн тоголсноос шалтгаалан тус бүртээ оноо авна. Тус оноо өгөх аргыг доор дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

3. Тоглогч тус бүрийн авсан онооны нийлбэрээр таны тус тойргийн оноо бодогдож гарах ба таны ерөнхий оноонд нэмэгдэнэ. АПЛ 38 тойрог тоглодог тул бүх тойрог дууссаны дараа ерөнхий дүн гарч эцсийн байдлаар байр эзэлнэ.

4. Тэмцээн 8 сарын 15-аас эхлэх ба хойтон жилийн 5 сард дуусна. Та тойрог бүрийн дараагаар http://fantasy.premierleague.com сайтнаас өөрийнхөө дүнг харж хэдэд яваагаа хянах ба мөн дараагийн тойргийн оноолтыг харж багтаа өөрчлөлт хийх боломжтой.

5. Дараагийн тойрогт таны сонгосон тамирчдын тоглодог багууд ямар ямар багуудтай оноолт таарсан гэдгээс шалтгаалан та багтаа байрлалын өөрчлөлт (сэлгээний тамирчдаа гараанд гаргах болон, багийнхаа тоголдог байрлалаа өөрчилж болно) болон тамирчдаа ч өөрчилж болно. Өөрийн мөнгөнд тааруулан 15 тамирчнаа яаж ч өөрчилсөн болох ба нэг тойрогт 1 тоглогч ямар нэгэн торгуулгүй солиж (наймаа хийж) болно.

6. Жишээ нь та Жеррадыг (Ливерпүүл багийн тоглогч) багтаа авсан байсан ба дараагийн тойрогт Ливерпүүл баг Арсенал (маш сайн баг) багтай талбайд нь тоглох хуваарь гарсан бол харин Челси баг тааруухан багтай оноолт таарсан гэж саная. Тэгвэл та Жеррадаа Челси багийн Лампардаар (маш сайн тоглогч) сольж болно. Жеррадын баг сайн багтай таарсан тул Жеррад бага оноо авч Лампардын баг муу багтай таарсан тул Лампард өндөр оноо авах бүрэн боломжтой билээ. Энэ мэтээр сэлгээ, солилцоо хийж та аль болох тус тойргоос өндөр оноо авахыг хичээх хэрэгтэй нь ойлгомжой буйзаа.

7. Та тухайн тамирчны одоогийн тоглож буй форум, тус тамирчны баг дараагийн тойрогт ямар багтай тоглогж таны сонгосон тамирчин хэр өндөр оноо авах боломжтойг мэдлэг, туршлага, зөн совин дээрээ үндэслэн таамгалснаар та багаа бүрдүүлэн аль болох олон оноо авахыг зорих нь тоглоомын үндсэн зарчим юм.

8. Та нэг тойрог дууссаны дараа (даваа гаригт ч юмуу) өөрийнхөө цуглуулсан оноо болон тус тэмцээнд хэддүгээр байрт явж байгаагаа мөн дараа тойргийн оноолтыг харснаар багтаа менежмент ганц л удаа хийхэд хангалттай ба энэ нь та 7 хоногт ганцхан удаа л internet-д орж тус тэмцээний үйл явцад анхаарал хандуулахад хангалттай гэсэн үг юм.

9. Цаг зав бага зарцуулж өөрийн цэвэр мэдлэг, туршлага, зөн билгээр сонирхолтойгоор удаан хугацааны турш өрсөлдөх энэхүү тэмцээнд та бүхнийг өргөнөөр хамрагдаж чөлөөт цагаа сонирхолтойгоор өнгөрөөн, өөрийн сонирхдог (сонирхож эхэлж буй) спортдоо улам бүр дурлан орж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж цагаа “кайф”-тай сайхан өнгөрөөгөөрэй гэж хүсье.

10. Тоглогч тухайн тойрогт хэр тоголсноос шалтгаалаад дараах байдлаар оноо авна:
- сонгосон тамирчин тоглолтонд оролцвол : 1 оноо
- 60 минутаас дээс хугацаагаар тогловол: 2 оноо
- хаалгач болон хамгаалагч гоол оруулвал: 6 оноо
- хагас хамгаалагч гоол оруулвал: 5 оноо
- довтлогч гоол оруулвал: 4 оноо
- гоолны дамжуулалт өгсөн тамирчин: 3 оноо
- хаалгач болон хамгаалагч гоол алдахгүй бол (60-с дээш минут тоглосон): 4 оноо
- хагас хамгаалагч гоол алдахгүй бол (60-с дээш минут тоглосон): 1 оноо
- хаалгач 3 удаа амжилттай хамгаалах бүрт: 1 оноо
- Penalty алдсан тоглогч : -2 (сөрөг оноо)
- Penalty хаавал хаалгач: 5 оноо
- сайн тогловол 1-ээс 3 оноог урамшуулал болгон өгнө.
- хоёр гоол алдах бүрд хаалгач болон хамгаалагчид: -1 оноо
- шар хуудас авсан тамирчин: -1 оноо
- улаан хуудас авсан тамирчин: -3 оноо гэсэн байдлаар оноо авна.

11. Мөн гарааны 11 тоглогчийн аль нэгийг та өөрөө багийн ахлагчаар сонгох шаардлагатай болдог ба тус ахлагчийн тань авсан оноог 2 дахин үржүүлж таны ерөнхий оноонд нэмэгдэх тул таны өндөр оноо авах бас нэгэн боломж энэ болохыг анхаарна уу!

12. Жишээ нь та Манчестэр Юнайтед багийн хагас хамгаалагч Андерсонг гарааны 11-дээ сонгосон гэе. Тэрээр тухайн тойрогт гараанд гарч 1 гоолны дамжуулалт өгөөд, шар хуудас аваад 70 дахь минутад сэлгээгээгээр суусан бөгөөд түүний баг 2:0-ээр хожсон гэе (нэг гоолоо 11 метрийн торгуулийн цохилтоор оруулсан гэе). Тэгвэл 10-р бүлэг дэхь оноо авах журмын дагуу:
60 минутаас дээш тоглосон тул 2 оноо, гоолны дамжуулалт өгсөн тул +3, хагас хамгаалагч 60-аас дээш минут тоглож гоол алдаагүй тул +1, шар хуудас авсан тул -1 оноо авах ба Андерсон нийт 2+3+1-1=5 оноо авах ба талбай дээр хэр идэвхитэй байснаас шалтгаалан (1 ээс 3 оноог bonus хэлбэрээр авах боломжтой) урамшуулал авах боложтой. Мөн та Андерсоныг өөрийн багийн ахлагчаар сонгосон бол 5*2=10 оноотой болно гэсэн үг. Мөн та эсрэг багийн хаалгачийг багтаа сонгосон байсан гэвэл таны хаалгач 90 минут тоглосон тул +2, тэрээр Манчестерийн 6 удаагийн аюултай цохилтыг хаасан гэвэл 1*2=2 оноо (3 хаалт тутамд 1 оноо), финалт алдсан тул -2 оноо, 2 гоол алдсан тул -1 оноо авах ба тэрээр нийт 2+2-2-1=1 оноо авч байна. Үүн дээр урамшуулал бодогдох боломжтой. Ийм байдлаар гараанд сонгосон 11 тоглогчийн оноо бодогдоно.

13. Сэлгээний тоглочдын хувьд гарааны тоглогчид нь тухайн 7 хоногт тоглохгүй бол(багийн ахлагчаас бусад) урдаасаа хойшоо дараалалаар нөхөж тоглоно. Нэг тоглогч тоглохгүй бол хамгийн урд байрласан нь нөхнө гэсэн үг. Энэ дарааллыг та өөрөө тохируулдаг. Тэгэхдээ хаалгач бол зөвхөн хаалгачаа сэлгэнэ

14. Нэг тойрогт 1 наймаа үнэгүй хийнэ. Өөр олон наймаа хийвэл наймаа бүрт 4 оноог ерөнхий онооноосоо хасуулна. Нэг тойрогт наймаагаа хийхгүй бол дараагийн тойрогт 2 тамирчин үнэгүй наймаалцах эрхтэй болно гэх мэтээр үргэлжлэнэ. Тухайн тойргийн сэлгээ, наймаа болон бусад тохиргоог товлосон цагаас өмнө хийнэ,амжаагүй тохиолдолд дараа 7 хоногт таны хийсэн тохиргоо идэвхижинэ. Жишээ нь эхний тойрогт:
Open: Gameweek 1 15 Aug 11:30 BST гэсэн товлосон хугацаа сайтны зүүн гар талын хэсэгт байгаа.

15. Wild Card буюу эцсийн алтан боломж. Та бүхэл улирлын турш ганц удаа wild card гэх зүйлийг ашиглаж болох ба үнэ үйлчилгээ нь багийнхаа хэдэн ч хүнийг ямар нэгэн торгуулгүйгээр солих боломжийг танд олгоно. Та хамгийн хэрэгтэй, оновчтой үедээ энэ боломжоо ашиглаарай.
Цааш унших...

Банк 4 ангийн "Намрын өдөрлөг"

Зургийн цомогтоо зураг оруулаагүй нэлээн удсан байна шүү. МУИС-ийн ЭЗС-ийн " Санхүүгийн тэнхим-ийн Намрын өдөрлөг 2009 оны 9 сарын 12-нд "Монгол шилтгээн"-нд сайхан болж өнгөрсөн.

Энэхүү зугаалгыг төгсөх курсын оюутнууд нь жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд Намрын өдөглөгт тэнхимийн нийт багш нар болон сурагчийн ширээнээсээ дөнгөж холдож оюутан болоод байгаа нэгдүгээр курсын оюутнуудаас эхлээд нийт 200 гаруй оюутнууд амралтын нэгэн өдрөө эрүүл агаарт, тоглоом наадамтай сайхан амарсан шүү.
Банк 4 ангийнхан




Монгол шилтгээний гадаад байдалМонгол шилтгээний мөнгөн модАнгийн хөвгүүд болон охидууд өдөрлөгийн хаалтын дараа
Жижиг Баагий, Г.УянгааАнгийн багш А.Цэрэнтогоогийн хамт
Хишгээ, Нараа, Уянгаа,Билгүүнээ, Чанцал бас тэгээд би Хөл, гарны тэмцээнСувдаа багш хүүгийнхээ хамт
Нараа бид хоёрЗугаалганы үеээр зарим хүмүүсийн авьяас нь тодорч байсан гэхэд буруудахгүй байх.Манай Зулаа дажгүй дуулдагийг нь анзаараад авсан шүү. Бас гитар тоглох дуртай, одоохондоо сайн тоглож чадахгүй байгаа ч гэсэн эвийг нь олоод дуундаа хөг оруулаад байсан. Зулаа маань хаврын зугаалганаар сайн гитар тоглодог болоод ангийнхандаа дуулж өгнө байхаа.Манай ангийн хосууд: Намхай, Билгүүнээ хоёр
Том Баагий, Ариунзаяа хоёрНаадмын талбайдГэр тэрэг бас бусад зүйлсБаагийгийн гитар ч олон хүний зурагны фон болж өгсөн шүү
Жолооч Амраа: Энэ байдлаараа олон хүн тээвэрлэсний хэрэггүй дэгээ..
Цааш унших...