Thursday, September 24, 2009
Банк 4 ангийн "Намрын өдөрлөг"
Зургийн цомогтоо зураг оруулаагүй нэлээн удсан байна шүү. МУИС-ийн ЭЗС-ийн " Санхүүгийн тэнхим-ийн Намрын өдөрлөг 2009 оны 9 сарын 12-нд "Монгол шилтгээн"-нд сайхан болж өнгөрсөн.
Энэхүү зугаалгыг төгсөх курсын оюутнууд нь жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд Намрын өдөглөгт тэнхимийн нийт багш нар болон сурагчийн ширээнээсээ дөнгөж холдож оюутан болоод байгаа нэгдүгээр курсын оюутнуудаас эхлээд нийт 200 гаруй оюутнууд амралтын нэгэн өдрөө эрүүл агаарт, тоглоом наадамтай сайхан амарсан шүү.
Банк 4 ангийнхан
Монгол шилтгээний гадаад байдалМонгол шилтгээний мөнгөн мод
Ангийн хөвгүүд болон охидууд өдөрлөгийн хаалтын дараа
Жижиг Баагий, Г.Уянгаа
Ангийн багш А.Цэрэнтогоогийн хамт
Хишгээ, Нараа, Уянгаа,Билгүүнээ, Чанцал бас тэгээд би
Хөл, гарны тэмцээн
Сувдаа багш хүүгийнхээ хамт
Нараа бид хоёр
Зугаалганы үеээр зарим хүмүүсийн авьяас нь тодорч байсан гэхэд буруудахгүй байх.Манай Зулаа дажгүй дуулдагийг нь анзаараад авсан шүү. Бас гитар тоглох дуртай, одоохондоо сайн тоглож чадахгүй байгаа ч гэсэн эвийг нь олоод дуундаа хөг оруулаад байсан. Зулаа маань хаврын зугаалганаар сайн гитар тоглодог болоод ангийнхандаа дуулж өгнө байхаа.
Манай ангийн хосууд: Намхай, Билгүүнээ хоёр
Том Баагий, Ариунзаяа хоёрНаадмын талбайд
Гэр тэрэг бас бусад зүйлс
Баагийгийн гитар ч олон хүний зурагны фон болж өгсөн шүү
Жолооч Амраа: Энэ байдлаараа олон хүн тээвэрлэсний хэрэггүй дэгээ..
No comments:
Post a Comment
Та өөрийн санал бодлоо бичээрэй.