Friday, May 28, 2010

Би энэ нутагт төрсөн



Галуутын хавцал
Нутгийн хүмүүсийн домог яриагаар одоогоос 200-аад жилийн өмнө "Тоть" нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ.
Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.

Говийн үзэсгэлэнт байгаль
Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 км-т их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарана.
Их говийн чимэг болсон Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь их говийн элсэн манхнууд болон говь нутийн чимэг болсон заган шугуйд, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг бэлчиж, нүүдлийн соёл иргэншлийн томоохон төлөөлөгч болсон төв халхын малчин ардууд ажиллаж амьдарч байдаг нь гадаадын аялагчдын сонирхлыг өөрийн ирэхгүй татдаг билээ.
Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ түүх соёлын нандин өв болох олон зуун хиргэсүүр, булш бунханууд нуурын зүүн хаяагаар ярайн байдаг.
Баянхонгорын говь нутаг нь энэ дэлхийн анхны хүн амьдарч байсан буурал түүхийн гэрч болохын зэрэгцээ аварга биет үлэг гүрвэлийн чулуужсан яс, түүний амьдарч байсан ул мөр болон дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавууд нь Баянхонгорын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг илтгэх болно.

Бичигт хад
Баянлиг нурууны Их Бичигтийн аманд эдүүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий.
Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ - мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.

Цагаан булаг
"Цагаан булаг"-ийн хадны дүрс зургууд нь хүүхдийн сэдвээс бүрдсэн зургуудын цогцолбор дурсгал юм. Энд хүүхэд гулгасаар байгаад хадыг хонхойлгон мөлгөр гадаргуутай болгосон боловуу гэмээр гулсуур хад, 3-4 настай хүүхэд хадыг хонхойлгон /хэв гарган/ гишгээд явсан гутлын мөр, хадан дээр хэв гарган бүтээсэн хэвтэж байгаа хүүхдийн дүрс зэрэг олон зургууд байдаг. Уг хүүхдийн зургийн онцлог нь гарын дунд хуруунд нь бусад хуруунуудаасаа хоёр дахин урт бөгөөд үзүүр дээрээ том товгортой, толгой дээрээ цагираг хэлбэрийн антен боловуу гэмээр дүрстэй, чих нь урт нарийн, хөл нь майга бөгөөд богинхохон, ахар сүүл нь урт дүрс байдаг. Мөн морины дүрс ч бий. Түүний хажуу талын хадан дээр хар өнгөөр бичсэн дүрс үсгийн бичээсүүд байдаг.

Түүх соёлын хосгүй нандин энэ дурсгалыг судалж байгаа зарим эрдэмтэд эдгээр дурсгалыг өөр гариг ертөнцийн оюун ухаантны бүтээл байж болох юм гэж үзсэн нь бий.

Шатар чулуу
Эрдэнэцогт сумын "Шатар чулуу" нь Монголд анх шатар үүссэн гэдгийг нотолсон баримт юм.
Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Шатар чулууны домог нь Монгол овогтны нэгэн том шатар тоголдог хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн чулуун шатар хийн өрж тавьж байсан гэдэг. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох олон янзын чулуун сийлбэрүүд байдаг

Цагаан агуй
Баянлиг сумын Цагаан агуй нь дэлхий дээр хүн амьдарч байсан хамгийн цаад хугацаа юм. Энэ нь Баянхонгор аймаг хүний үүслийн өлгий нутаг гэдгийг харуулж байна.
Монгол улс тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг эрдэмтэд нотолсоор байна. 1996 онд Америк, Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан экспедицийн олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750000 жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Энэ олдвор нь одоогоор дэлхий дээр олдоод байгаа олдворуудаас хамгийн эртнийх нь юм. Иймээс Баянхонгор аймаг нь хүн төрөлхтний өвөг дээдсийн өлгий нутаг юм.





Цааш унших...

Tuesday, May 18, 2010

"T.O.E" research friends 2010

За энэ "T.O.E" гэж нэг хэсэг нөхдүүд байгаа. Тэднийг Тогтохцэрэн, Отгончимэг, Энх-Амгалан гэдэг. 2009 оны хавар анх танилцаж Голомт банкны Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд хамтран оролцож байсан. Хамтраад хэд, хэдэн судалгааны ажил хийсэн. Яривал хөөрхөн түүхтэй. Гэхдээ дараа нэг сайхан бичлэг болгож оруулнаа.

Өнөөдөр Амбагатай уулзаж юм ярилцаж байгаад энэ хавар хийсэн судалгааний ажлаа өөрсдийнхөө блогоор дамжуулан нээлттэй тавихаар болсон /Тогтохоо мэдээж өөрийн блог байхгүй учир үүнийг зөвшөөрөөгүй. Гэхдээ багийн гишүүдийн 66.666(6)хувийн саналаар нийтлэхээр болсон шүү. Тогтохоо.. Хоёр андыгаа уучлаарай/юм. Энэ судалгааны ажлаар нэлээн олон эрдэм шинжилгээний хуралд орж, сонирхолтой гэмээр амжилтуудыг үзүүлсэн шүү.

Үүнийг олон нийтэд нээлттэй тавьж байгаагын гол зорилго дараагын жилүүдэд судалгаа, шинжилгээний ажил хийх оюутнуудад санаа өгөх, мөн бидний судалгааны ажлыг цааш нь улам илүү өргөжүүлэх, судалгаанд ашигласан арга техникыг сонирхон судлаасай гэсэн үүднээс юм шүү. Мэдээж та бүхэн ямарваа нэгэн зүйлд бидний судалгааг ашигласан бол ашигласан эх сурвалждаа дурдахаа бүү мартаарай.
Blog Matrice
Цааш унших...

Friday, May 7, 2010

Миний дуртай хичээл, миний амьдрал, миний хайр…

2005 он. Би есдүгээр ангид байсан санагдана. Шинэ оны эхний өдөр сайхан унтаж амрах төлөвлөгөөтэйгөөр урьд шөнөжингөө шинэ жилийн баярт зориулсан телевизийн хөтөлбөр үзсэн юм. Яг сайхан унтаж байсан чинь утас дугарч арван жилийн математикийн багш маань өнөөдөр 10 цагаас хоёрдугаар сургууль дээр математикийн олимпиадтай очоорой гээд амрах төлөвлөгөөг маань үгүй хийлээ.
Гадаа цас том том бударч ороод би гэдэг хүн “ямар юм нь шинэ оны эхний өдөр амрахгүй олимпиад энэ тэр зохион байгуулаад явж байдаг байнаа гэсэн юм бодсон шиг ” хоёрдугаар сургуулийн зүг дурамжхан алхална. Яваад очсон чинь Нямдаваа багшийн нэрэмжит “Мэдээний цаг ” бүлгийн анхдугаар олимпиадыг хотоос шавь нар нь ирж зохион байгуулж байгаа гээд МУИС-ийн 2-р курсын 2 оюутан ах бас манай дээд үеийн Далайжаргал, Гомбодорж ах нар байлаа.
Энэ олимпиадад би 10 ангид дэвшиж орж мөнгөн медаль бас уран бодолтийн шагнал авч байсан шиг санагдаж байна. Тэр үед л би анх Цагааныгаа харж байсан юм. Тухайн үед мундаг ах байна даа гээд л өнгөрч байсан.

2006 он.
“Мэдээний цаг” бүлгийн хоёрдугаар олимпиад 1 сарын 1-нд болно гэж хүлээсэн боловч болоогүй, он нэлээн гаргаад МУИС-ийн оюутнуудын амралтаар болсон санагдана. Энэ удаагийн олимпиадад аравдугаар ангидаа түрүүлсэн. Энэ жил би аравдугаар ангиа төгсөж оюутан болох жил байлаа. Нөгөө миний мундаг ах гэж бодоод өнгөрсөн ах бас ирсэн олимпиадын дараа аравдугаар ангийн олимпиадад орсон хүүхдүүд дээр очоод за ямар сургууль авья гэж бодож байна даа гээд амыг нь асууж байгаад над дээр ирсэн. Би тухайн үедээ болно доо. Эдийн засаг л сонирхоод байгаа гэхэд миний дэмжих чиглэлийн хүн биш байна, одоо ямар хүн болохоо мэдэхгүй байгаа хүнч дээ ухааны юм хэлчээд явсан.

Би айлын том охин, надад хамаатан саднуудаас маань зөвлөөд хэлээд өгөх хүн байдаггүй багаасаа өөрийнхөө бор зүрхээрээ л сурч, аливаад хандаж ирсэн болохлоор хүн надаас юм асуугаад би тэр асуултанд нь уначихаж байгаа юм шиг санагдаад болж өгөхгүй байхлаар нь нөгөө мундаг ахаас зөвлөгөө, тусламж авахаар мессеж бичиж байсан санагдана. Гэхдээ тухайн үедээ найз охин энэ тэр нь болно гэж болод битгий хэл зүүдэлж ч байгаагүй юм шүү. Тухайн үед зарим зүйлийн талаар асууж байгаад өнгөрч, цагаан сараар бүх хүмүүст сар шинийн мэндчилгээ явуулангаа нөгөө ахруугаа явуулсан чинь хариу ирж янз бүрийн юм ярьж байгаад нэг мэдсэн чинь найз охин энэ тэр болоод, би найз охин нь болоод явсан байсан.

Би математикийн хичээлд бага ч гэсэн бусдаас илүү байсандаа одоо болтол баярлаж явдаг юм. Яагаад гэвэл энэ хичээлп дуртай байснаараа би тэмцэх чадвар, шудрага ёс зэрэг амьдралын олон зүйлийг ойлгож аваад зогсохгүй ирээдүйнхээ мэргэжлийг сонгож, мөн хамгийн чухал хайртай хүнээ энэ л хичээлийн ач тусаар олж авсан гэж боддог шүү.
Тухайн үедээ нөгөө мундаг ахыг чинь та гэсээ байгаад санамсаргүй найз охин нь болсон хэрнээ чи гэж дуудаж чадахгүй та гэсээр л өдийг хүрчээ. Цаашдаа ч чи гэж дуудаж чадахгүй биз.

2010 он. Тэр үеээс хойш аль хэдийн 4 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд бид хоёр олон сайхан дурсгалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, басхүү хүнд үеүүдийг ч хамтдаа даваад л гарчээ. Цаашид ч хамтдаа бусдын төлөө, нэг нэгнийхээ төлөө олон жил зүтгэх байх.

Өнөөдөр миний нөгөө мундаг ах, миний хайртай залуу маань энэ хорвоод мэндлээд 25 нас хүрч байна. Ингээд хайрдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

“Хэрвээ та хэн нэгэн залуу, бүсгүйтэй хөтлөлцөөд алхаж байхүедээ өөр хэн нэгнийг ийм итгэлтэйгээр гарыг нь атгахгүй юм шиг санагддаг уу, аль эсвэл өөрийн хүнтэй ингээд хөтлөлцөөд явж чадахгүй юм шиг санагддаг уу. Хэрвээ тийм бол тэрхүү хүн тань таны сэтгэлээ өгсөн хайртай хүн чинь мөн гэж би бодож байна. Түүнийгээ бүү алдаарай, учир нь ахиад тийм гарыг та олох нь эргэлзээтэй шүү дээ .”

Цагаан гэдэг бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, эгэл жирийн багш залуу бол миний хэзээ ч гарыг нь тавихгүй дээ гэж бодож явдаг хүн маань …



Цааш унших...

Monday, April 26, 2010

Тэд бүтээсэн алдартнуудаа харж зогсоно

Энд тэндхийн мэдээ, мэдээлэл уншиж яваад энэ блогруу орсон чинь нэгэн сонирхолтой мэдээлэл байхлаар нь илүү олон хүнд хүргэх үүднээс хуулаад л тавьчихлаа(бичлэгт нь сэтгэгдэл үлдээгээд авсан болохлоор, оюуны өмчийн асуудал ярихгүй байхаа гэж найдаж байна.хэ хэ).

-Mapкc, Mao дарга, Aврaaм Линкольн, Сталин нарыг нэг ширээнд хөөрөлдөж суухыг өөр xaaнa ч харахгүй ээ-



Гурван жилийн өмнө дууссан Хятадын зураач Дуду, Жань Ань, Ли Дэжи нарын 103 алдартны хөрөг урлагийн ертөнцөд сүүлийн үед багагүй шуугиан тариад байгаа юм. Карл Маркс, Мао Зэдун, Авраам Линкольн, Сталин, Леонардо да Винчи нарыг нэг ширээнд хөөрөлдөж суухыг өөр хаана ч харахгүй. Тэдний архан талд Холливудын найруулагч Стивен Спилберг, домогт зураач Пабло Пикассо нар зогсоно. Магадгүй тэд дээрх удирдагч нарын ширээнд сууж "зөвлөгөө өгсөн" ч болоосой гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Манай өмнөд хөршийн гурван залуугийн бүтээл интернэтээр багагүй хэлэлцэгдсэн ч нэрээ зарлахгүй удсаны эцэст ийнхүү олны хүртээл болж байна. Тэд найрагч Дантегийн дэргэд тавцан дээрээс алдартнуудаа харж зогсч байгаа хэмээн мэргэжилтнүүд таамагласан нь үнэн болжээ.

Үнэхээр ч Хятадын рокын "загалмайлсан эцэг" гэгддэг Сиу Жан, Хан династийн үеийн генерал Куан Юй, өвгөн Дэн Сяопин, өнгөрсөн зууны Хятадын удирдагчийн нэг, нас барахад нь НҮБ-ын далбааг бөхийлгөж байсан Жоу Эньлай, Хятадын армийн цэрэг Ли Фэн, Мао Зэдун дарга, Афины олимпийн алтан медальт, хөнгөн атлетикч Ли Сиан, хатагтай Чи Лин нарын хүнийг 103 алдартанд багтаан мөн Бээжингийн олимпийн наадмын эрхийг авахад хувь нэмэр оруулсан Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранч нарын хөрөг байгаа зэргээс үүдэн Хятадын уран бүтээлчдийн ажил нь нэрээ зарлаагүй байхад нь тодорхой байв.

Харин манай хойд хөршөөс ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин (тухайн үед ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан), яруу найрагч Александр Пушкин, I Петр хаан, их зохиолч Лев Толстой, хувьсгалч В.Ленин, ЗХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев нар төлөөлөл болон оржээ.

Эдгээр гурван залуу Монгол Улсаас Эзэн богд Чингис хааныг минь Францын алдарт жанжин Наполеон Бонапарттай зэрэгцүүлэн зургийнхаа дээхэн талд урласан нь өөрийн эрхгүй бахархал, омогшил төрүүлнэ.

Манай гурав дахь түнш гэгдэх болсон АНУ-аас Ерөнхийлөгч Авраам Лин-кольн, Билл Клинтон, Жорж
Буш, Франклин Рүүзвельт, сагсан бөмбөгч Майкл Жордан, боксчин МайкТайсон, бяцхан жүжигчин Шерли Тимпл, тэрбумтан Рокфеллер, дэлхийн тэргүүн баян цолоо энэ жил эргүүлэн авсан Билл Гейтс, дуучин Элвис Пресли, Холливудын сөкс бэлгэдэл болж байсан Мэрилин Монро нарын хүмүүс оржээ.
Зургийг бүтээгчид зар-тай алан хядагч Осама бин Ладен, Тереза эх, дорнын их найрагч Ли Бай, Энэтхэгийн бичгийн их хүн Махамат Ганди, клоны аргаар төрсөн Долли хонийг ч мартсангүй.

Өөрөөр хэлбэл, урлаг соёл, улс төр, спорт, шинжлэх ухааны салбарын алдартнууд Дантегийн "Тэнгэрлиг хошин шог"-ийн тухай хөөрөлдөж байгаагаар дүрсэлжээ. Тэд Дантегийн уран бүтээлийн тухай өөрсдийнхөөрөө шүүн ярилцахаж.

Зураг зургаан метр урт, 2.6 метр өргөн. 103 алдартнаас гадна Хятадын их Цагаан хэрэм, Египетийн пирамид, Британийн Стоунхенж, мөн хүний гараар бүтээгдсэн цөмийн бөмбөг, хөлөг онгоц, хөгжим, зурагтыг хүртэл харж болно.

Энэ зургийн талаар хэдэн арван хувилбар ярьж, хэдэн хуудас бичиж болох ч хэрвээ анхааралтай харвал гол дүрүүд "гурвын" хэлбэрээр байгаа нь ажиглагдана. Тухайлбал, Гитлер, Муссолини, Саддам Хусейн эсвэл Че Гевара, Фидель Кастро, Сицилийн мафийн эцэг Дон Корлеоне нар. Мөн Чарли Чаплин, Хенри Форд, Ли Фэн гэхчлэн.

Цааш унших...

Friday, April 23, 2010

Хэзээ ч мартахгүй тус буюу Орос хэлний туслагч...

2006 оны намар МУИС-ЭЗСургуулийн Банкны нэгдүгээр ангид элсэн ороод байсан үе. Шинэ анги хамт олон, шинэ найз нөхөд, шинэ сургууль гээд бүх л зүйл шинэ байлаа.

Нэгдүгээр курст олон хичээлтэй (бараг 11 хичээл байсан санагдана.) уншаад байхад дуусахгүй, хийгээд байхад цаана нь даалгавар ихтэй юм шиг санагддаг байсан. Мөн Орос, Англи хэлийг зэрэг долоо хоногт 4, 6 цагаар ордог. Англи хэлийг нэг юм өөрөө болгоод байна. Харин орос хэлийг бол үгээ зөв уншихаас эхлээд л асуудалтай тулгардаг байлаа(арван жилд орос хэл үзэж байгаагүй миний хувьд амаргүй даваа).
Ядаж байхад муугаа мэдэхгүй хамгийн эхний эгнээний, эхний ширээнд суудаг(бүтэн жил суусан даа), багш (одоогийн УИХ гишүүн Алтай гуайн эхнэр Гандисүрэн багш) хамгийн түрүүнд надаас асууж, би буруу хариулж багшийн уурийг хүргээд багш цаашлаад бусад хүмүүсийг загнаж гарна. Эхний нэг, хоёр сар нэг иймэрхүү байдалтай өнгөрсөн. Гэхдээ байнга загнуулаад байна гэж юу байхав өөрөө хичээж, олон сайн найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр дараа дараагийн саруудад арай бага загнуулж, багш маань ч намайг хамгийн түрүүнд биш, хамгийн сүүлд асуудаг болсон.

Найзуудын дундаас Өлзийхутаг маань надад хамгийн их тус болж, надтай бүтэн жил нэг ширээнд суусанд нь би одоо болтол баярладаг юм. Чадахгүй, ойлгохгүй байгаа зүйлийг маань зааж өгдөг, наддаа л мундаг туслагч, аврагч маань байсан даа.
Бусад хүмүүсийн хувьд, магадгүй Өлзийгийн хувьд хичээл дээр ганц хоёр зүйл хэлж өгөх нэг их гайхмаар, сүртэй зүйл байгаагүй байж болно. Гэхдээ миний хувьд үнэхээр том тус байсан, үүний хажуугаар Өлзийгийнхөө олон сайхан зан чанарыг таньж нэг сайн найзаа олж авсандаа үргэлж баярладаг юм.Монгол ардын сайхан зүйр үг байдаг даа.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас
Тэвдэж явахад тэвнээр тусла гэж...
Найз маань 2008 онд Унгар улсад улсын тэтгэлэгээр суралцахаар хөлгийн жолоо залаад 2 жил өнгөрчээ. Бид уулзаагүй 2 жил болж, хааяаа хааяаа мессенжерт таарахаараа олон зүйлийн талаар ярилцана. Хичээл ном, хайр сэтгэл, ангийнхан, ирээдүй зорилго зорилт гээд л ...
Мөн нэгнийгээ урамын үгээр тэтгэдэг хүмүүс дээ. Өлзий маань миний хувьд сайн найз төдийгүй хүндэлж явдаг хүн маань. Харин найздаа би сайн найз байж тус нэмэр болж чадсан эсэхээ мэдэхгүй юм.
Өчигдөр найз маань 21 нас хүрсэн. Найздаа алсаас ч болов төрсөн өдрийн мэнд хүргэнэ гэж олон өдрийн өмнөөс бодсон хэрнээ чадсангүй.
Ингээд хайрт найздаа хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хичээгээд л байгаарай миний найз, хэнээс ч дутахгүй чадвар чамд байгаа.

Найз нь 2 жилийн өмнө явахад нь тэмдэглэлийн дэвтэр дээр нь бичиж байсан үгээ дахиад бичье: Миний найз гадаад оронд Сундуйн Өлзийхутаг гэдэг хүний хувиар биш Монгол улсын чадварлаг залуучуудын төлөөлөл болж байгаа шүү найздаа амжилт хүсье.

Харин орос хэлний хувьд гэвэл би орос хэлийг ус цас шиг сураагүй ч хичээлийн дүн гарах болоход сайн дүн авч чадсан, багш маань ч надад уурлахаа больсон. Бүтэн жил тэвчээр гаргаж хамгийн эхний ширээнд суусан гэж магтсан шүү. хэхэ

Цааш унших...

Sunday, April 11, 2010

Бүрхэг тэнгэр...

Жавхлангийн "Чи минь байгаа хойно" гэдэг дууг ойрийн хэдэн өдөр, бас өнөөдөр өдөржин сонслоо. Яагаадыг нь мэдэхгүй, сонсоод л байна. Бодоод байхнээ аравдугаар ангид байхдаа Таke Off хамтлагийн “Цасан дээр” гэдэг дууг боломж олдвол сонсдог, оюутан болоод ч сонсохоо болиогүй, харин өнгөрсөн жил нөтбүүкээ порматлаж байхдаа устгаснаас нэг дууг ингэж олон удаа сонсоогүй юм байна шүү. Бүр зарим хүнд зун байхад өвлийн тухайн дуу сонслоо гэж шоолуулдаг байсан маань санаад орчихлоо.
Бүрхэг тэнгэртэй, бүүдгэр өдөр ч дуусах дөхөж байна. Маргаашын тэнгэр үүлгүй байгаасай. Ядаж байхад ойрын хэдэн өдөр жаахан даарсан юм байлгүй. Бүтэн амьсгаа авч болохгүй юм. Юу нь ч тээглээд тэгээд байгаан бүү мэд.

Цааш унших...

Saturday, April 10, 2010

"Банкны бүтцийн шинэчлэл дэхь бусад улсуудын туршлага" сэдэвт хуралд суулаа.

Хэдэн өдрийн өмнө сургуулийн нэг давхарын зарлалын самбар дээр нэгэн нээлттэй хурлын зарыг хараад бүртгэх хугацаа нь дуусахаас өмнө амжиж мэйл бичиснээр Монголбанк болон Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулсан “Банкны бүтцийн шинэчлэл дэхь бусад улсуудын туршлага” сэдэвт хуралд суух боломж олдсон юм.

Уг хурал нь 4 сарын 8-нд болох байсан боловч илтгэл тавигчдын нислэгт цаг агаарын саатал гарснаас болж нэг өдрөөр хойшилж өчигдөр буюу 4 сарын 9-ны Баасан гаригт Монголбанкны хурлын танхимд болж өнгөрлөө.

Энэхүү хуралд илтгэл тавихаар банкны бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэлхийн бусад улс орнуудад өөрийн биеээр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч чадсан гурван мэргэжилтэн иржээ. Тэднийг товчхон танилцуулах юм бол:
Ноён Матс Жосефссон: Исланд, Турк, Тайланд зэрэг орнуудын банкны тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийхэд чухал нөлөөтэй ажилласан эдийн засагч
Ноён Карл Линдгрен: Санхүүгийн салбарын шинэчлэл, банкны бүтцийн өөрчлөлт болон банкны асуудлыг шийдвэрлэх талаар мэргэшсэн дэлхийн шилдэг мэргэжилтэн. Линдгрен банкны салбарын хямралын үед олон улс орнуудын засгийн газарт банк санхүүгийн салбарын шинэчлэл хийх асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж байсан.
Ноён Энгин Акчакожа: Турк Улсын Банкны Зохицуулалт, Удирдлага Хяналтын Байгууллага болон Хадгаламжийн Даатгалын Сангийн Тэргүүн асан. Акчакожа нь Турк улсын банкны хямралын үеэр банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх үйл ажиллагаанд биечлэн оролцсон.

Хурлын гол зорилго нь монгол улсын банкны системд тулгамдаад байгаа асуудалтай адил асуудлыг бусад улс орнууд хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар улс орнуудын туршлагыг судлаж монголын банкны системд хийх бүтцийн өөрчлөлтийн стратегийг боловсруулахад хувь нэмэр оруулахад оршиж байсан юм.
Уг хуралд нийт олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн, монголын болон гадны улсуудын банкны салбарын холбогдох мэргэжилтнүүд зэрэг нийт 200 орчим хүн оролцсон юм.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед хэлэхдээ энэхүү хэлэлцүүлгээр монголын банкны системийнд бүтцийн өөрчлөлт хийхэд ямар боломж, ямар асуудал байна, үүнийг бусад орнууд хэрхэн шийдвэрлэж ирсэн талаарх туршлагыг ярилцахад оршиж байгааг тодруулж хэлж байсан юм.

Ингээд уг хуралд сууж өөрийн ойлгож, тэмдэглэж авсан зүйлсээ чадан ядан сийрүүлж бичихийг оролдлоо.

Санхүүгийн хямарлын хор уршиг дэлхийн улс орнуудын туршлагаас хараад байхад ихэнхдээ банкны салбарт учирч байдаг. Учир нь банк гэдэг бол улс орны санхүүгийн системийн нэг томоохон бүрэлдэхүүн төдийгүй бүхий л мөнгө, санхүүтэй холбоотой бүхий л төлбөр тооцоо банкаар дамжин хийгдэж байдаг.
Банк нь хадгаламж эзэмшигч болон зээлдэгчдийн ашиг сонирхолыг хангах зорилгоор зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа нь харилцагчдын итгэлцэл дээр тогтож байдаг. Тиймдээ ч банкны систем бол ихээхэн мэдэрмтгий нэг нэгнээсээ ихээхэн хамааралтай байдаг. Нэг банкнид гарсан үйл ажиллагааны доголдол нь бусдынхаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд монголын банкны системийн томоохон байр суурь эзэлдэг банкууд болох Анод, Зоос банкуудын үйл ажиллагааны доголдолоос болоод иргэдийн банкинд итгэх итгэл суларсан.
Тиймдээ ч үүсч болох эрсдэлээс сэргийлэх эхний алхам бол хямралыг эртхэн илрүүлж бодит эдийн засаг(хувийн хэвшилийн үйл ажиллагаа болон иргэдийн амьдралд)-т нөлөөлөл үзүүлэхээс нь өмнө арга хэмжээ авах явдал юм гэдгийг илтгэгчид дуу нэгтэйгээр хэлж байсан. Хямралыг эртхэн илрүүлснээр түүнээс хүлээх алдагдал, зардал төдий чинээ бага байх болно.
Сүүлийн 15 жилийн хугацаанд нийт банкны салбарын 2/3-т нь хямрал их бага хэмжээгээр гарч байсан.

Улс орнуудын эдийн засгийн бүтэц, банкны систем нь өөр өөрийн гэсэн онцлогтой боловч тулгамдаад байгаа асуудал нь ерөнхийдөө адилхан байдаг. Үүнд:
• Валютын ханшны эрсдэл
• Хууль, дүрэм журмын хэрэгжилт муу
• Банкны системийн оновчгүй бүтэц
• Зээлийн эрсдэл
o Чанаргүй зээлийн өсөлт
o Зарим салбарт хэт их зээл олгох
o Судалгаа шинжилгээ хийлгүй улс төрийн шахалтаар их хэмжээний зээл олгох
o Зээлийн эргэн төлөлтөнд тавих хяналт муу
o Холбоотой этгээдүүдийн зээлийн өсөлт г.м асуудлуудаас үүдэн бий болдог.

Улс орны банк, санхүүгийн салбарт хямрал эхэлсэн тохиолдолд төрийн зүгээс банкны систем төдийгүй эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс зарим нэгэн тодорхой бодлогын чанартай дэмжлэгийг үзүүлдэг.

Ихэнх улс орнуудад дараах төрлийн дэмжлэгийг төрөөс үзүүлдэг. Үүнд:
  • Хадгаламжинд төрөөс батлан даалт гаргах. Энэ нь урт хугацаанд үр өгөөжгүй бөгөөд улсын төсөвт хүндрэл учруулдаг. Турк улсын хувьд 2000 оны хямралаар 2.5 жил хадгаламжийн даатгалын системийг хэрэгжүүлсэн.
  • Өргөн хүрээний бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх /Төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, банкны системийг эрүүл байлгах бүтцийг бий болгох. Шаардлагатай тохиолдолд шинэ институцийг сангийн яам, төв банкны үйл ажиллагаатай уялдуулан үүсгэн байгуулж ч болно. Монгол улсын хувьд Монголбанк бүтцийн өөрчлөлтийг бүрэн чадвартай институци ./.
  • Банкны үйл ажиллагааг дэмжих буюу удирдлагын чадавхийг сайжруулах.
Банкны системд төрөөс дэмжлэг үзүүлэхдээ төр дараах зарчмыг баримтлах хэрэгтэй байдаг.
Үүнд:
  • Зохицуулах хууль, дүрэм журмыг сайжруулах.
  • Нээлттэй ил тод байх.
  • Өрсөлдөгч нарт ижил тэгш хандах / төрөөс хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бүгдэд нь бус тодорхой шаардлага хангасан банкуудад даатгал гаргах г.мэт/
Банкны хувьд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд улс төрийн маргаан байх ёсгүй. Улс төрийн хэмжээнд үүссэн маргаан нь иргэдийн банкинд итгэх итгэлийг улам бууруулж, хямралыг даамжруулах нэг шалтгаан болдог. Хямралын эцсийн үр дүн нь түүнээс үүдэн бий болох зардлын хэмжээгээр, ашгийн бууралтаар хэмжигдэж байдаг.
Турк улсын хувьд 1999 онд онд хямралын шинж тэмдэг илэрч байсан боловч тухайн үед ямарч арга хэмжээ аваагүйгээс үүдэн 2000 онд гадаадаас 16 тэрбум долларын зээл авсан, тухайн үед төр нь төрийн банкнаас 26 тэрбум долларын зээлийг авсан, судалгаагүй зээлийн хэмжээ 14 тэрбус долларт хүрсэн зэрэг нь зээлийн эрсдэл бий болсноор хямрал гүнзгийрсэн.

Тухайн үед Турк улсын төрийн зүгээс хямралын эсрэг арга хэмжээг 4 үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн.
  1. Эхний ээлжинд төрийн банкуудад дэмжлэг үзүүлсэн /Төрийн банкууд давамгайлж байсан/
  2. Хүндрэлтэй байгаа хувийн хэвшилийн банкуудыг тодорхойлж дэмжлэг үзүүлсэн.
  3. Эрх зүйн орчныг сайжруулсан /хадгаламжийн даатгалын системийн хуулийг батласан. Мөн банкинд үзүүлэх дэмжлэгийг тодорхой дүрэм журмаар зохицуулсан/.
  4. Төв банк болон хөндлөнгийн аудитын байгууллагаас тавих хяналт шалгалтыг сайжруулсан.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс Туркын төрийн банкнаас 27.7 тэрбум долларыг зарцуулж, мөн хувийн банкуудыг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргасан.

Банкны системийн эрүүл байдлыг хангах үүднээс банкуудыг :
• Нэгтгэх
• Худалдах
• Төр худалдан авах
• Дампуурлыг зарлах /банкны дампуурлын хуулийг шинээр баталсан/ үйл ажиллагааг явуулсан.
Илтгэл тавьсан судлаачдын зарим нь монголд одоохондоо хямрал хүнд шатандаа ороогүй байгаа учраас аль болох хурдан арга хэмжээ авсан тохиолдолд хямралыг аль болох зардал багатай даван туулахболомж нөхцөл байна гэж хэлсэн.

Монголын банкны салбарын хувьд тулгамдаад байгаа асуудлыг дараах байдлаар багцлан авч үзвэл:
  • Хөрөнгөжилт / банкнуудад стресс тест хийж хөрвөх чадвараа хангаж чадах хэмжээний хөрөнгөтэй байгаа эсэхийг тодорхойлох, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаж байгаа эсэхэд хяналт тавих/
  • Чанаргүй зээл / 2009 оны байдлаар монголын арилжааны банкуудын нийт чанаргүй зээлийн хэмжээ 17.4 хувьтай байгаа бөгөөд зээлийн болзошгүй эрсдэлийн сангийн хэмжээ 337 тэрбум төгрөгт хүрээд байна./
  • Эрсдэлийн нарийн бодлого /ялангуяа зээлийн эрсдэлд /
  • Дүрэм журмыг шинэчлэх шаардлага
  • Томоохон зээлийг зохицуулах явдал болоод байна.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд бусад улс орнуудын хувьд хямралын үед авч байгаа бодлого нь ижил төстэй байдаг бөгөөд хамгийн гол нь хямралыг алт болох эхний үе шатанд нь илрүүлж, шуурхай арга хэмжээ авснаар хямралаас хүлээх зардал болон бодит эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулж чадах болно.
Монгол улсын хувьд төрөөс зарим нэг арга хэмжээнүүдийг жишээ нь төрөөс арилжааны банкууд дахь хадгаламжийг батлан дааснаар иргэдийн банкинд итгэх итгэлийг сэргээсэн нь оновчтой арга хэмжээ болсон. Мөн банкны системд хүндрэл үүсгэсэн Зоос банкыг төр өөрийн мэдэлд авч Төрийн банк болгосон. Гэвч төр банкыг удаан хугацаанд эзэмшилдээ байлгах нь банкны системд сөргөөр нөлөөлдөг учир тодорхой хугацааны дараа хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй.
Банкны системийн эрүүл байдлыг хангах үүднээс төв банкны зүгээс хяналт шалгалтыг оновчтой хийх хэрэгтэй. Монголбанкны зүгээс Дэлхийн банктай хамтран арилжааны 15 банкинд хөндлөнгийн хяналт шалгалтыг хийж эхлээд байна.

Дээрх хурал дээр тавигдаж байсан асуултын ихэнх нь монгол улсын хувьд яах хэрэгтэй вэ? Гэсэн асуултанд илтгэл тавигчдын зүгээс хямралын урьдач нөхцөлүүд үүссэн учир хурдан арга хэмжээ авах хэрэгтэй, цаг алдах хэрэггүй гэдгийг нэг дуугаар хэлсэн. Мөн зарим асуултанд судалгаа хийж мэдээлэл цуглуулаагүй учраас тодорхой хэлэх боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

Цааш унших...

Thursday, April 8, 2010

Хайранд хүртэл диверсификаци хэрэгтэй гэнэ шүү.

Дадлагын хугацаа дуусч энэ долоо хоногоос хичээл орж эхлэж байна. Төгсөх курсынхны хувьд дипломын ажлаас гадна мэргэшүүлэх 2-3 хичээл орж байгаа. Манай ангид л гэхэд Монголбанкаас мэргэжлийн хичээл мөн Бичил санхүү гэсэн хоёр хичээлийг үзэж байгаа.
Өнөөдөр Батжаргал багшийн бидэнд орох "Бичил санхүү" гэдэг хичээлийн удиртгал хичээл орлоо.
Багш маань бичил санхүүгийн онцлогийн талаар олон сайхан зүйл ярьлаа. Бичил санхүүгийн зорилго бол нийгмийн бага орлоготой иргэдэд чиглэсэн санхүүгийн үйл ажиллагаа үзүүлдэг санхүүгийн институциудын нэгдэл, эрсдэл өндөр байгаа тохиолдолд хүүг багаар тогтоодог гэх мэтээр нөгөө санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалтын бидний үзсэн онолоос эсрэг зүйл ярьж гарваа.
Тэр битгий хэл зарим улс орнуудад жендерийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бичил санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлдэг. Энэ нь ихэвчлэн азийн хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад өрх толгойлсон эмэгтэйчүүд их байдаг учраас тэдний санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бичил санхүүгийн үйл ажиллагааг түүнд чиглэсэн маягаар явуулдаг гэх мэтчилэн. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн талаарх багшийн яриа явсаар байгаад охид хөвгүүдийн хайр сэтгэлийн асуудал болж хувирав.
Багш : "Манай улсад ч гэсэн энэ асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон энэ нь манай охидууд өөрийн хөрөнгө оруулалт(хайртай хүнээ)-аа оновчгүй хийж (сонгож)байгаатай холбоотой. Охидууд ер нь өөрийн хайр сэтгэлийн багцаа эхний ээлжинд, богино болон дунд хугацаанд олон хөвгүүнд хуваарилах хэрэгтэй шүү. Эрсдэлийг тараан байршуулж байж тухайн хөрөнгө оруулалт (тухайн хөвгүүнд байршуулсан хайр нь юмуу даа) хэр эрсдэлтэй байгаа, цаашид дахин урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх ирээдүй байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй шүү. Битгий юу юугүй нэг багцад хамаг хөрөнгөө байршуунлчихаарай даа өгөөж өндөртэй ч гэсэн түүнийг дагаад эрсдэл мөн өндөр байдаг. Хөвгүүд ч гэсэн охидуудыг өөрт нь хөрөнгө оруулалт хийж байгааг бас мэдэрч хөрөнгө оруулалтаа алдахгүйн тулд боломжийн нөхцөлтэй хөрөнгө оруулалт байгаа тохиолдолд аль болох дахин нэмэлт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Бидний үед бол олон төрлийн хөрнгөнд багцаа байршуулсан охин бол жаахан онцгүй нэр зүүдэг байсан одоо бол харин өөр шүү. Сайн, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд сайн судалгаа хийх хэрэгтэй." гээд хэрхэн зөв хөрөнгө оруулалт хийх (хайртай хүнээ зөв сонгох) талаар санхүүч хүний үүднээс сайхан л зөвлөгөө өглөө. "
Нобелийн шагналт Харри Маркович гэдэг энэ эрдэмтэн санхүүгийн шинжлэх ухаан төдийгүй амьдралын олон зүйлд хэрэглэгдэх "Багц сонголтын онол"-г үндэслэсэнд түүнд талархмаар санагдлаа.

Өнөөдөр СЭЗДСургуулийн эрдэм шинжилгээний хурлыг тараад явж байх зуураа сургуулийнхаа судлаач хэдэн найз нартайгаа энэ талаар жаахан ярилцлаа. Миний хувьд нэг найзынхаа хамт аль хэдийн урт хугацааны хөрөнгө оруулалтаа хийсэн бөгөөд бид хоёрын хувьд одоо бараг буцааж татах боломжгүй болсон. Харин эрсдэлээс хэрхэн сэргийлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах талаар цаашид анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Ер нь бол хөрөнгө оруулалт багшийн зөвлөсөн үе шатаар бус шууд л хөрөнгө оруулалт хийсэн гэхүү дээ. Нэг ёсондоо эрсдэлтэй хөрөнгө (venture investment)оруулалт хийсэн.Гэхдээ миний хувьд оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ ч оновчгүй хөрөнгө оруулалт гэж бодож байсангүй. Харин нэг найз маань багцаа ерөнхийдөө тараан байршуулаад оновчтой багцаа (бидний оновчтой багцыг нэг хүн л бүрдүүлнэ) бүрдүүлэх шатандаа орж байгаа, нөгөө нэг нь хөрөнгө оруулалтын зарчмын дагуу багцаа байршуулаад эрсдэлээ тооцоод л явж байх жишээний.

Эрдэм шинжилгээний хурлын шагналын мөнгөөрөө дээрээс авах гээд санхүүгийн бололцоо болж өгөхгүй байсан нэг номоо авлаа. Солонгосын зохиолч Нам Ин Сүкийн "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" гэсэн нэртэй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулалтын үр, ашгийг оновчтой байлгахын тулд олон зүйлийг судлаж, мэдэж эрсдэлээ бууруулах нь зөв болов уу гэж бодном.


Дээрхтэй адил хайрын тухай валютаар зүйрлэсэн нэгэн нийтлэл байна. Discount Rate of Love ... Хаа сайгүй...

Цааш унших...

Sunday, April 4, 2010

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ “ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХЄТЄЛБЄР 2010-2011” ЗАРЛАГДЛАА

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банкны ХААН Банк Сангаас шинэ оюутны тэтгэлэгт хєтєлбєрєє 4 дэхь жилдээ зарлаад байна. ХААН Банк Сангийн тэтгэлэгт хєтєлбєр эхэлсэн үеэсээ сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа, орлого багатай өрхийн 400 гаруй оюутанд сургалтын тєлбєрийн тэтгэлэг олгож, тэдний цаашид сурах хvсэл эрмэлзлэлийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.

ХААН Банкны Нэрэмжит Сургалтын Тэтгэлэгт Хєтєлбєрийн хүрээнд тухайн жилд ЕБС-ийн тєгсєх ангийн сурагчдаас шилдэг сурагчдыг шалгаруулан их дээд сургуульд элсэн суралцах сургалтын тэтгэлэгийн эрхийг урьдчилан олгодог нь орлого багатай єрхийн сурлага сайтай сурагчдад томоохон дэмжлэг болсоор ирлээ. ХААН Банкны тэтгэлэгт хєтєлбєр нь Монгол орны єнцєг булан бүрт дунд сургуулиа амжилттай тєгсєж буй тодорхой тооны сурагчдыг хамруулж, тэдэнд мэргэжлийн гараагаа сургалтын тєлбєрийн талаар санаа зоволтгүй эхлэх боломжийг олгодогоороо онцлогтой юм.

ХААН Банк Сангаас 2010 онд ЕБС-ийн 11-р анги тєгсєж буй 100 сурагчийг шалгаруулж, 2010-2011 оны хичээлийн жилд их дээд сургуулийн 1-р курс-д суралцах сургалтын тєлбєрийн тэтгэлэг олгоно.

БVРДVVЛЭХ МАТЕРИАЛ:

Єргєдлийн маягт болон бүрдүүлэх материалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж татаж авна уу. Мєн ХААН Банкны лавлах 1917 ( энгийн утасны тарифаар ), www.khanbank.com вэбсайт, болон 332333 (дотуур утас 3305) утсаар лавлана уу.

МАТЕРИАЛ ХVЛЭЭН АВАХ ХУГАЦАА:


2010 оны 4-р сарын 05-ны єдрєєс 4-р сарын 16 –ны єдрийн 18:00 цаг хүртэл Улаанбаатар хотод Сєүлийн Гудамж-25 хаягт орших Тєв ХААН Банк, хєдєє орон нутагт ХААН Банкны салбар тооцооны тєв дээр тус тус хүлээн авна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС :

Сонгон шалгаруулалтыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон комисс зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд ХААН Банкны ажилтнууд, аймаг, сум, дүүргийн тєр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн тєлєєлєл багтана.

ШАЛГАРУУЛАЛТЫН ДVНГ ЗАРЛАХ :

ХААН Банкны Нэрэмжит Тэтгэлэгт Хєтєлбєрт шалгарсан 100 сурагчдын нэрсийг 2010 оны 5-р сарын 28-аас 6-р сарын 10-ны хооронд ХААН Банкны www.khanbank.com вэбсайт болон єдєр тутмын сонингуудаар мэдээлнэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ:

• 2010 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 11-р ангийн сурагч байх
• Сурлагын голч дүн нь “B” буюу 80 %, түүнээс дээш байх
• Ахлах ангидаа (9-11-р анги) улс, аймаг, хот, дүүргийн олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги хамт олноо хошуучлан оролцдог байх
• Нийгэм, олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байвал давуу тал гэж үзэх
• Хувь хvний болон нийгмийн ур чадвар сайтай
• Цаашид их дээд сургуульд дэвшин суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

Цааш унших...

Дүүгийн төрсөн өдөр ба "Помогите нам"

Манай ээж айлын арван хүүхдийн хамгийн том нь, харин ах бид хоёр бол ээжийн дүү нарын хүүхдүүдийнх нь том агаа, аниа нар нь гэх үү дээ.
Зарим хүмүүс оюутны байранд байж үзээгүй оюутныг оюутан гэдэггүй юм гээд л байдаг юм. Би гэдэг хүн нэгдүгээр курсээсээ л эхлээд ээжийнхээ дүүгийнд оюутны 4 жилийг өнгөрөөж байна даа. Хүмүүс намайг оюутан биш гэхгүй л байна (Амьдралд хандах хандлага, биеээ авч явах гээд олон зүйлээр ялгардаг байх л даа).Эгч маань охин хүү хоёртой.Эгчийндээ энэ дөрвөн жилийн хугацааг өнгөрүүлэхдээ хэзээ ч би өөрийгөө өөр айлын хүүхэд гэж бодож явсангүй. Хоёр дүүгээ ч гэсэн төрсөн дүү шигээ л бодож явлаа.

Дүү Хишигт маань өнөөдөр 18 нас хүрч байгаа.
Багаасаа бие нь өвдөөд хичээл номондоо жаахан тааруу хүүхэд байсан болохлоор тийм сайн сурлагатай байгаагүй ч гэсэн өөрийн хичээл зүтгэлээрээ сонирхож байсан сургуульдаа элсэн орсон. Дүүгийн маань зан гэвэл хүний төлөө их санаа зовдог, өөрөө нэмэр болж чадахгүй ч гэсэн дандаа санаа зовж өөрийгөө бухимдуулдаг (яг л ээж шигээ. Эгч маань бас л хүн болгонд санаа зовж явдаг юм). Бас жаахан ууртай (уурлаад шалихгүйээ удаад л нэг цаг болдийн).

Өчигдөр өглөө босоод л "Би оройны хоол хийнэ шүү, Отгоо эгч та өдрийн хоол хийгээрэй" гэхээр нь нэг их тоогоогүй тэгээрэй гэсн юм яриад л өнгөрсөн. Орой нь та нар миний 17 насны сүүлийн хоолийг идэж байна шүү дахиад идье гэсэн ч боломжгүй гэсэн наргиан болоод л өнгөрсөн.

Зурхайд итгэдэг, Эгчтэйгээ үеийн найз охинтойгоо ярьж байгаа юм шиг л хамаагүй ярьчихдаг, хөлбөмбөг хамтдаа үздэг дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсээд төрсөн өдрийн мэнд хүргэе.


Өнөөдөр 2 эрэгтэй дүүтэйгээ дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж цуг "Помогите нам" гэдэг киног үзлээ. Ойрд кино театрт кино үзээгүй болохлоор сайхан л байлаа.
"Помогите нам"-н хувьд гэвэл, Энэ кинонд 1990-ээд оны дунд үеийн урагшаа БНХАУ, хойшоо ОХУ-руу гарч наймаа хийдэг хүмүүсийн тухай, тэдний амьдралын төлөө тэмцэл, хүн чанар, нэг нэгэндээ итгэх итгэлийг 23-р хурдан галт тэргэнд суусан 20 орчим хүний үйл хөдлөлөөр дажгүй дүрсэлжээ.
Нэг үзчихэд буруудахгүй байх гэж бодож байна.


Цааш унших...

Friday, April 2, 2010

АПУ ХК-ны тайлан - APU JSC REPORT

Миний бие Монголын хөрөнгө оруулалтын корпорацийн дэргэдэх "Оюутны хөрөнгө оруулалтын клуб"-ын нэг гишүүн билээ. Манай клуб нь 2009 онд байгуулагдсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаарх бодит туршлага хуримтлуулах зорилготой.

Бид монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь идэвхитэй борлогдож байгаа компаниудын хувьцаанд шинжилгээ хийж,судласны үндсэн дээр богино хугацааны арилжаанд багц бүрдүүлж ордог билээ. Ингээд өөрийн хийсэн судалгаагаа та бүхэндээ хүргэж байна. Ийнхүү хүргэж байгаагын гол зорилго нь доод курсын дүү нараа хөрөнгийн зах зээл, манай клубын үйл ажиллагааг сонирхож дараа жил гишүүн нь болоосой гэсэн үүднээс юм шүү.

Мөн миний тайлантай холбоотой болон хөрөнгийн зах зээлйн талаарх үзэл бодлоо хуваалцаарай.

Дараа дараагийн бичлэгүүдээрээ клубынхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
APU Report 10.03.31 New





Цааш унших...

Saturday, March 27, 2010

Сайн байна уу? Сургууль минь ...

Өнөөдрөөс яг 8 долоо хоногийн өмнө МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн төгсөх курсын оюутнууд үйлдвэрлэлийн дадлагадаа гарсан билээ. Харин өнөөдөр дадлагын маань сүүлийн өдөр дууслаа.

Оюутан бүр өөрийн эзэмшиж байгаа мэргэжлийнхээ онолын мэдлэгээ практикт бататгаж илүү ихийг сурч мэдсэн, шинэ санаа санаачлагаар дүүрэн дадлага болсон байх гэдэгт найдаж байна. Уг дадлагыг хийлгэхийн гол зорилго нь ч энэ билээ.

Банкны менежмент мэргэжлээр 3.5 жил сурчаад заримдаа мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй байгаа ч юм шиг санагдаад байдаг байлаа. Дадлага хийгээд энэ бодол маань жаахан ч гэсэн өөрчлөгдөж нээрээ энэ мэргэжлээр ажиллавал зүгээр ч юмуу гэж бодогдох болсон шүү (нуух юун ‼).

Миний хувьд Голомт банкны 5-р салбарын Зээлийн төв дээр Цагаан сарын шинийн 7-с эхлэн 3 сарын 26-ны хооронд дадлагаа хийлээ. Оройхон гараад ширүүхэн дарсан дадлага маань олон зүйлийг сурсан чамлахааргүй үр бүтээлтэй дадлага байлаа. Дадлагын оюутан хүний туулах ёстой замыг бараг л туулсан болов уу? (гэхдээ цай, кофе ганц ч удаа зөөж байгаагүй шүү.)

Анх 2009 оны хавар “Голомт” банкны ОЭШБХуралд дэд байр эзлэж , уг банкинд үнэгүй дадлага хийх эрхтэй болсон юм (ОЭШБХуралд амжилттай оролцсон, Шилдэг 100 оюутан хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд). Ингээд 2009 оны зун танилцах дадлага, 2010 оны хавар үйлдвэрлэлийн дадлагаа “Голомт ” банкинд хийлээ.

Дадлагууд маань миний хүлээж байсан хүлээлтээс илүү их сэтгэл ханамжийг надад өгч байсан болохлоор энэ банкны үйл ажиллагаа, удирдлагын менежмент, хамт олны талаар магтахгүй байхын аргагүй юм.

За ингээд дадлагын хугацаанд юу хийсэн тухайгаа товч тайлагнавал:

Эхний долоо хоногт
“Орон сууцны зээлийн нээлттэй өдөрлөг” болж энэхүү өдөрлөгөөр орон сууцны зээлийн талаар харилцагчдад уг бүтээгдэхүүний талаар тайлбар өгч, шаардлагатай тооцооллийг нь хийж өгсөн. Энэ өдөрлөгт оролцсоноор уг зээлийн болон бусад зээлийн бүтээгдэхүүний талаар илүү сайн ойлголттой болсон. Мөн одоогийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдалд харилцагчдийн зээлийн эрэлт хэрэгцээ ямар байгааг тодорхой хэмжээнд мэдэрсэн.

Хоёр дахь долоо хоногт
зээлийн судалгаа, болон хувийн хэрэг бүрдүүлэлт, зээлийн эргэн төлөлт, зээлд тавигдах хяналт, зээлийн хорооны хурал хэрхэн болдог талаар дэлгэрэнгүй ойлголттой болсон (ер нь бол зээлийн мэргэжилтэн ямар ажил хийдгийг бараг л сураад авсан шүү. Туршлага л байхгүй болохоос ). Хамгийн гол ойлгож авсан зүйл гэвэл зээлдэгчийн сэтгэл зүй, түүнтэй хийх ярилцлага зэргийг хэрхэн өрнөдөг талаар бодит ойлголттой болж авсан явдал юм.

Гурав дахь долоо хоногт
Төвөөс ирсэн дотоод аудитын газрынхны ажилд туслаж дотоод хяналт шалгалт хэрхэн хийдэг. Хяналт шалгалтаар гарч байгаа зөрчил,дутагдлууд түүнийг хэрхэн засч залруулж байгаатай биеээр танилцсан (үнэнийг хэлэхэд жаахан уйтгартай ажил юм байна лээ. Гэхдээ их хариуцлагатай). Дотоод аудитын газрынхны товч нэр нь ДАГ-нхан гэнэ. Бүгдээрээ их даргархуу хүмүүс байх хэрэгтэй юм шиг санагдсан (хийж байгаа ажил нь ийм байхыг шаарддаг гэх үү дээ).
ДАГ-ынхан бол банкны зүгээс салбар тооцооны төвүүд, тэнд ажиллаж байгаа ажилчдын үйл ажиллагаанд дотоод дүрэм журам хэрхэн мөрдөгдөж байгааг шалгаж дүгнэлт өгөх үүрэгтэй. Манай салбарынхны хувьд энэхүү шалгалтаар сайн гэсэн үнэлгээ авсан гэсэн (ДАГ-ынхны дүгнэлт тайланд сууж үзэхийг хичээсэн боловч дотоод журамд нь хориотой байдаг гээд суулгаагүй).

Дөрөв дэхь долоо хоног
бол танилцах дадлагаараа хийж сураагүй ажлаа хийсэн шүү. Хүнд нэг туулах ёстой зам гэж байдаг даа. Тойрч гарч болдоггүй. Энэ бол “эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дадлага хийж байгаа оюутан бүр баримт үдэж дугаарлаж сурах ёстой” (заримдаа ямар их баримт вэ . Энэ дадлага хурдан дуусаасай гэж бодох үе байсан шүү. Гэхдээ л дугаарлаад дууссан даа )гэдэг зам юм. Баримт дугаарлахын хажуугаар заримдаа тайлангаа жаахан явуулсан шиг өнгөрсөн долоо хоног.

Төгсгөлийн долоо хоног :
Дадлагын удирдагч маань манайг сайн дадлагаа хийж байгаа (бас сайн баримт дугаарлаж өгсөн гэж) гэж урамшуулж надад хажуу талын байгууллагын wireless интернэтийн нууц кодыг олж өгч баярлуулсан даа. Интернэттэй болсноор би гэдэг хүн өөрийн блогоо өнгө зүс оруулж, мэдээ мэдээлэл нэмж, банкны маркетинг хичээлийнхээ зах зээлийн судалгааны мэдээллийг цуглуулж, судалгааны ажилтайгаа холбоотой мэдээлэл цуглуулах, хажуугаар нь бас мессенжерээр чатлахаа мартсангүй (хувийн ажлаа жаахан хэтрүүлсэн байх талтай).

Гэхдээ бас эрт баярлах болоогүй байжээ. Арай гэж баримтуудаа дугаарлаж дууссан чинь бурхан багш намайг илүү сайн дугаарлаж сур гэж байгаа юм шиг сүүлийн хоёр өдөр дахин баримт дугаарлав. Ингээд Баасан гаригийн орой 18 цагтай уралдан баримтаа дугаарлаж ч дууслаа, тодорхойлолт маань ч бэлэн болжээ. Ингээд үйлдвэрлэлийн дадлага маань дуусч “Сайн байна уу хайрт сургууль минь” …. Хичээл 4 сарын 5-нд орно гэсэн тэр болтол амралттай.

Шигтгээ: Дадлагын хугацаанд долоо хоног 23 хавтас, 10687 хуудас баримтан дээр 27507 цифр бичсэнийг минь үнэлж дадлагын тодорхойлолтны төгсгөлд “Холбогдох бичиг, баримтыг эмхлэн цэгцэлж үдэж сурсан болно” гэсэн урмын үг (дадлагын тодорхойлолтонд миний ямар ажил хийж, юуг сурч авсныг бодитоор ) бичсэнд ихэд баярлав.
2010 оны 3 сарын 26

Цааш унших...

Wednesday, March 24, 2010

Хувьцааны ханшийн өсөлтийн судалгаа

Монголын хөрөнгийн биржийн Арилжаа судалгааны газраас Хувьцааны ханшийн өсөлтийн судалгаа хийснийг та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү судалгаагаар 2010 он гарсаар арилжааны тоо үнийн дүн нэмэгдэх хандлагыг судлан хийж уг өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлов.
Энэхүү судалгаанд Монголын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болох МХБ-ын ТОП-20 индексийн 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 11-ийг хүртэлх хугацаанд хийсэн арилжааны үнийн дүн, тоо ширхэг болон ханшийн өсөлт бууралтын мэдээллийг үндэслэн хийв.

Сонгож авсан хугацаанд ТОП-20 индекс 153,26 хувь өссөн байна. Энэ нь тус индекс 2007 оноос хойш 50% буюу 3150 нэгжээр өсч байгаа 2 дахь тохиолдол болоод байна.

2010 оны 1-р сарын 1-ний өдрөөс ТОП-20 индексийн сагсыг шинэчилсэн юм. Судалгааны хугацаанд уг сагсыг бүрдүүлж буй 20 үнэт цаасны 19 нь өсөж өсөлтийн дундаж нь 37,11%-тай байна. Жишээ нь: АПУ хувьцаат компаний хувьцаа 136.51%, Баянгол ЗБ ХК 64,71%, Говь ХК 62,5%, МЦХ ХК 52,84%, МахИмпекс ХК 52,17% тус тус өссөн байна.

МХБ дээр үнэт цаас гаргасан компаниуд дунд АПУ ХК 2009 онд олсон ашиг, орлогоороо тэргүүлж 2010 эхний 3 сарын хугацаанд хамгийн өндөр хувиар өссөн. АПУ хувьцаат компанийн ханшийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн.
Үүнд:
  • АПУ ХК 2009 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлт, ногдол ашиг тараах шийдвэр (Өнгөрсөн оны санхүүгийн тайлангаар АПУ ХК 8,06 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнээс 1,4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаад байгаа билээ. )
  • Тус компанийн FUSION брэнд Швейцари улсын Женев хотноо зохион байгуулагдсан “World Beverage Competition” тэмцээнээс алтан медаль авсан нь хувьцааны ханшийн өсөлтөд мөн нөлөөлсөн.
  • Ханшийн өсөлтөөр удаалж Баянгол ЗБ ХК орж байгаа ба тус компани МХБ дээр үнэт цаас гаргасан компаниуд дунд 2009 онд олсон ашиг орлогоороо 2-р байр эзлэн 2,4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь 1 дүгээр сард 17,000 байсан хувьцааны ханш хоёрдугаар сард 28,000 болж 64.7% өсөхөд нөлөөлсөн гэж үзэж байна.
Ханшийн өсөлтөд нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл нь МХБ ХК-д бүртгэлтэй зарим нэг компани аж ахуйн нэгжийнхээ хэлбэрийг өөрчилж хувьцаат компанийн хэлбэрээс ХХК-ийн хэлбэрт шилжсэн явдал юм. Жишээ нь : НИК ХК аж ахуйн нэгжийн хэлбэрээ өөрчилж ХХК болох үйл явц эхэлсэн бөгөөд тус компаний хувьцааны ханшийг 1180 төгрөгөөр тооцож хөрөнгө оруулагчдаас хувьцаагаа татан авч, төлбөрийг олгож эхэлсэн. Ингэснээр НИК ХК хөрөнгө оруулалт хийсэн иргэд, аж ахуйн нэгж энэхүү мөнгөн хөрөнгөө бусад компаний үнэт цаас худалдан авахад зарцуулж эрэлт үүсгэж байх магадлалтай юм.
Ханш өсөхөд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Хүснэгт 1. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны үнийн дүнд эзлэх хувь

Дээрх хүснэгтээс харахад гадаадын хөрөнгө оруулагч, тэр дундаа аж ахуйн нэгжүүдийн оролцоо хоёрдугаар сард үнэмлэхүй өсөжба тэдний арилжаанд оролцсон нийт үнийн дүн 85 хувьд хүрчээ.
Энэхүү ханшийн өсөлт нь хувьцаат компаниудын хувьцааны төвлөрлөөс үндэслэлтэй байж болзошгүй хэмээн ТОП-20 индексийн сагсын хувьцаат компаниудын үнэт цаасны төвлөрлийн судалгааг ТТТХТ-ийн 2009 он, 2010 оны эхний улиралын хувьцаа эзэмшигчдийн тархалтын мэдээлэл дээр үндэслэн хийв. Нийт 20 хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл хамрагдсанаас 13 үнэт цаас хэвийн ямарч өөрлөлт ороогүй, 7 хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо, эзэмшиж буй хувьд өөрчлөлт орсон байгаа болов ч эдгээр нь төвлөрлт бус тархалт болох хандлагатай байна уу гэсэн бодол төрүүлж байна. Учир нь өөрчлөлт орсон эдгээр компанийн хувьд 0-5% эзэмшигчдийн тоо, эзэмшиж буй хувь нь нэмэгдэх мөн 33.3%-аас дээш хувь эзэмшигч үгүй болж 5-10%, 10-33.3% эзэмшигчид нэмэгдэх хандлагатай болсон байна.Жишээ нь:
1. Женко Тур Бюро -0-5% эзэмшигчдийн хувь 1.80% нэмэгдэж 25,24 байснаа 27.07 болсон байна.
2. Туул Сонгино Усны Нөөц- 2009 онд тус компанийн 87,38%-ийг нэг хүн эзэмшиж байсан бол энэ жил 71,26%-ийг 3 хүн, 19,83%-ийг 3 хүн эзэмшиж байна.
3. Таван толгой- 2009 онд тус компани нь 10-33.3% эзэмшигчид 33.88% эзэмшигчтэй байсан бол 2010 онд энэ хувь багсаж 29.60% болсон ба уг хасагсан хувь буюу 4.28% 0-5% эзэмшигчдийн хувь дээр нэмэгдэж байна.
Гэсэн хэдий ч “НИК” ХК болон “Шарын гол ХК -ийн хувьд жижиг хувь эзэмшигчдийн эздэх хэмжээ багасч томоохон хувьцаа эзэмшигчдийн хувь нэмэгдсэн байна. “НИК” ХК 84.74%-ийг нэг хүн дангаараа эзэмшиж байсан бол 1.30% нэмэгдэж 86.10% болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээс харна уу.
Хүснэгт 2.2009, 2010 оны эхний байдлаар ТОП-20 индексийн хувьцаа эзэмшигчийн судалгаа
Дүгнэлт
Дээрх судалгаанаас харахад 2010 он гарсаар ТОП-20 индекс өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын дунд үе буюу Цагаан сар хүртэл аажим өссөнөө ажиглагдаж сарын дундаас эхлэн огцом өсөх хандлагатай болсон байна. Энэ жилийн хувьд богино хугацаанд огцом өсч байгаа нь томоохон хувьцаат компаниудын 2009 оны санхүүгийн тайлан ашигтай гарсан, 50 орчим хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан, ногдол ашиг тараах болсон зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц үйл явдал багагүй өрнөж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаатай холбоотой байна. Мөн манай ТОП-20 индекс нь хоёрдугаар сард өсөлттэй байдгийг сүүлийн 3 жилийн туршлага харуулж байгаа юм.Эх сурвалж: www.mse.mn

Цааш унших...

Saturday, March 20, 2010

"Эрдмийн шувуу" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тухай...

Өнөөдөр ШУТИС-КТМСургууль, "Залуу судлаач" сангаас хамтран эдийн засаг, бизнесийн салбарын их дээд сургуулиудын дунд нээлттэй зохион байгуулсан "Эрдмийн шувуу" цомын төлөөх Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хуралд болж өнгөрлөө. Миний хувьд хоёр найзынхаа хамт хийсэн "Хувьцаат компани болон салбаруудын хөрөнгө оруулалтанд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ" судалгааны ажлаараа гутгаар байранд орсон.

Хурлын эхний шатанд нийт 12 сургуулийн 90 орчин оюутнуудын 56 судалгааны ажил ирсэн бөгөөд эдийн засаг санхүү, менежмент гэсэн хоёр салбар хуралдаанаас тус бүр 5 шилдэг илтгэлийг шалгаруулж хоёрдугаар шатанд хэлэлцүүлсэн. Эцсийн шатны 10 илтгэлийн 4 КТМСургууль, 4 МУИС-ЭЗСургууль, 2 СЭЗДСургуулийн илтгэлүүд байсан нь эдгээр сургуулиуд салбартаа тэргүүлэгч гэдгийг харуулж байна.

Хурлын зохион байгуулалт эхнээсээ нарийн зохион байгуулалттай байсан нь бусад сургуулиудын хувьд суралцах хэрэгтэй зүйл байлаа. Мөн хурлыг сонирхон үзэхээр ирдэг өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон нь илтгэлийн заал дүүрэн оюутнуудаас ажиглагдаж байсан.

Хурлын тэргүүн байрыг ШУТИС-КТМС-ийн "Цахим компани бий болгох үзэгдэл", Дэд байрыг ШУТИС-КТМС-ийн "Байгууллагын менежментийг шинэчлэх зарим асуудал", СЭЗДСургуулийн "Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын хэмжээ", Гутгаар байрыг МУИС-ЭЗСургуулийн "Хувьцаат компани болон салбаруудын хөрөнгө оруулалтанд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ","Монголын үнэт цаасны багц сонголт, эрсдэлийн үнэлгээ, хувьцааны ханшийн таамаглалын шинжилгээ, хувьцаат компаниудын зэрэглэл тогтоох шинжилгээ" зэрэг судалгааны бүтээлүүд эзэлсэн бөгөөд эдгээр байр эзэлсэн судалгааны бүтээлүүдийг ШУТИС-аас эрхлэн гаргадаг "Эрдмийн судалалын бичиг" судалгааны бүтээлийн эмхэтгэлд нийтлэхээс гадна, цахим хэлбэрээр интернэтэд байрлуулж олны хүртээл болгох юм байна.

Хурлын явцад ажиглагдсан зарим нэг асуудлыг дурдах юм бол сургууль болгоны онцлог харагдаж байсан энэ нь ШУТИС-аас "Эдийн засаг, санхүү"-н салбарт оюутнуудын бүтээл ирээгүй байсан бөгөөд "Менежмент"-ийн салбарт ирсэн судалгааны ажлуудын бараг 90 орчим хувь нь тус сургуулийн оюутнуудын бүтээл байсан юм.
Мөн цаашид шүүгчдийн бүрэлдэхүүнд эдийн засаг, математикийн мэргэжилтнүүдийг оруулж өгөх нь зүйтэй юм болов уу. Учир нь шүүгчдийн ихэнх нь менежмент, бизнесийн салбарын эрдэмтэн, судлаачид байсан болохлоор математик тооцоололтой зарим нэг судалгааны ажлуудыг бодит утгаар үнэлэх боломжгүй, өнгөц байр сууринаас үнэлж байсан бөгөөд, математик, эконометрикийн ямар нэгэн судалгааны ажилын үнэ цэнийг харуулдаг нэг чухал үзүүлэлт бол тооцоолол, түүнд ашигласан тоон мэдээлэл нь үнэн бодит ач холбогдолтой байх явдал юм.

Монголын томоохон сургуулиуд их дээд сургуулиудын оюутнуудын дунд нээлттэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа нь судалгааны ажил хийх сонирхолтой оюутан бидэнд нэг нэгнээсээ суралцаж, үлгэр дуурайлал авах, хаана нь яваагаа мэдэх зэрэг олон сайхан боломжийг олгож байна.
Эдийн засаг, бизнесийн чиглэлийн Голомт банк, Санхүүгийн зохицуулах хороо, СЭЗДСургууль, ШУТИС-КТМСургууль, ХААИСургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг сургуулиуд нь нийт их дээд сургуулиуд ОЭШБХурлыг нээлттэй зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлье. Манай МУИС-ЭЗСургууль ч гэсэн дээрх байгууллагуудаас үлгэр дуурайлал аван дотооддоо зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлаа нээлттэй зохион байгуулбал зүгээр юм шиг санагдлаа. Шагнал урамшуулын хувьд ч гэсэн оюутан бидний хувьд чамлахааргүй байсан шүү (Хэ Хэ. Өө нээрэн гутгаар байрын шагнал нь л гэхэд манай сургуулийн нэг тэнхимийн шагналаас хоёр дахин их, сургуулийн хурлын нийт шагналын сантай тэнцэж байна гээд боддоо. Энэ ч бас бодох л асуудал шүү). Уг хурлын ерөнхий ивээн тэтгэгч "FSCO" компани нь санхүүгийн үйлчилгээний компани бөгөөд эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутан залуусыг ажилд авах боломжтой гэдгийг холбогдох хүмүүс нь хэлж байсан юм.

За ингээд "Эрдмийн шувуу" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэсэн болон амжилттай зохион байгуулсан "Залуу судлаач" сан, "ШУТИС-КТМС", "Гурван тулга групп" ХХК, "FSCo" ХХК компанийн хамт олонд талархлаа илэрхийлье.

Дараа, дараагийн жилүүдэд илүү олон оюутан оролцож, монголын эдийн засаг бизнесийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх нэг оюутан нь үүнийг уншиж байгаа оюутан та байх болтугай.

Цааш унших...

Thursday, March 18, 2010

"Чадавхи" Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

2009-2010 оны хичээлийн жилд УЭЗСЭШБ-ын концерциумын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд "Чадавхи" сэдэвт Оюутны Эрдэм шинжилгээний бага хурлыг бизнес, олон улсын худалдаа, банк, санхүүгийн менежмент, эдийн засаг чиглэлээр уламжлал болгон зохион байгуулж байна.

Нэг. Зорилго
1.1 Оюутнуудын суралцах чадавхи, чадамж, чанарыг илрүүлэх, онол, арга зүй бүхий шинэ бүтээл, үзэл санааг дэлгэрүүлэх нөхцөлийг хангах, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд оршино.

Хоёр. Зохион байгуулалт
2.1 Уралдааны I шатанд оролцогч сургууль бүр бизнес, олон улсын худалдаа, банк, санхүүгийн менежмент, эдийн засаг чиглэлээр зохион байгуулж шалгарсан нэг илтгэлийг II шатанд хэлэлцүүлэхээр 2010 оны 04 сарын 08 -ны дотор Сэрүүлэг дээд сургуулийн Эрдмийн зөвлөлд хэвлэмэл, электрон хэлбэрээр ирүүлнэ. / tuul1962@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , batsukh_d999@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. /

2.2 II шатны шалгаруулалт Сэрүүлэг дээд сургуулийн 409 тоот танхимд 2010 оны 04-сарын 15-ны өдрийн 15.00 цагт болно.

Гурав. Хамрах хүрээ
3.1 Удирдлага, эдийн засаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консерциумын их, дээд сургуулиудын оюутнууд оролцоно.

Дөрөв. Илтгэлд тавигдах шаардлага
4.1 Боловсруулалтын хувьд
Илтгэлийг А4 цаасанд дараах форматын дагуу бичнэ:
- Үсгийн фонд: Ариал
- Бичвэрийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: 1.5
- Top - 1.5 cm, bottom - 2 cm, left - 3 cm, right - 1.5 cm
Илтгэл 7-10 хуудас байна
Нүүрэн талд сургууль, сэдвийн нэр, овог нэр, мэргэжил, курс, удирдагчийн нэр, хотын нэр, он бичнэ.
Илтгэлийг шаардлагын дагуу бичиж 1 хувь бүтэн, 2 хувь хураангуй хэлбэрээр хэвлэсэн байна
Илтгэл тавих хугацаа 10 мин, асуулт хариулт 5 минут
Агуулгын хувьд
Онол арга зүйн үндэслэл
хэрэгжих боломж
Шинэлэг санаа дэвшүүлэх
Бодит мэдээлэл ашиглах, баримтаар баталгаажуулах
Ишлэл зүүлтийн заалт бичих
Ашигласан ном материалын жагсаалт
Удирдтгал, агуулга, дүгнэлт, зөвлөмж бичигдэнэ.

Тав. Урамшуулал
Нэгдүгээр байр - 1 Өргөмжлөл, 150.000
Хоёрдугаар байр - 1 Өргөмжлөл, 120.000
Гуравдугаар байр - 1 Өргөмжлөл, 90.000
Тусгай байр - 1 Өргөмжлөл, 30.000
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

Зургаа. Хурлын зохион байгуулагч
Хурлын ерөнхий зохион байгуулагч: Сэрүүлэг дээд сургуулийн Эрдмийн зөвлөл

Долоо. Комиссын бүрэлдэхүүн:
Дарга: Д.Баяндалай Сэрүүлэг дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, доктор, профессор
Нарийн бичгийн дарга: Н.Туул, Сэрүүлэг дээд сургуулийн Хөтөлбөр, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор
Гишүүд: Н.Батнасан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор
Ц.Цэцэгмаа ХҮДС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор

Зохион байгуулагч: УЭЗСЭШБК, СЭРҮҮЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬ


Цааш унших...

СЭЗДС-ИЙН БАГШ, ДОКТОРАНТ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ 2010

Тус сургуулийн эрдэм судлалын өдрүүд 2010 оны 4-р сарын 5-аас 2010 оны 4-р сарын 10-ны хооронд “Оюутны эрдэм шинжилгээний хурал”, “Багш, докторантуудын эрдэм шинжилгээний хурал” гэсэн чиглэлээр зохион байгуулагдана.

Зохион байгуулалт:
•Оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний шатанд Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Банк санхүү, Хүмүүнлэг нийгэм улс төр, Мэдээллийн системийн менежмент чиглэлээр салбар хурлууд болно.
Хоёрдахь шатанд шилдэг илтгэлүүдийн нэгдсэн хурал зохион байгуулагдана.

•Багш, докторантуудын эрдэм шинжилгээний хурал нэг үе шаттайгаар дээрхи заагдсан салбаруудаар зохион байгуулагдана.
Хуралд оролцогчдод хурлын дотоод журам, хуваарийг чанд мөрдөх шаардлага тавина.

Хугацаа:Эрдэм шинжилгээний бага хурлын цагийг нийтэд мэдээлнэ.


•ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
Тус сургууль нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2009 -2010 оны хичээлийн жилд 3 дахь жилдээ Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд нээлттэй зохион байгуулна.

Зорилго: Онол практикийн ач холбогдол бүхий шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.

Илтгэлд тавигдах шаардлага:


•Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
•Шинэлэг санааг дэвшүүлсэн байх
•Практик ач холбогдолтой байх
•Санаагаа товч тодорхой, дэвшүүлсэн байх
•Илтгэлийн удирдагчтай байх
•Доорхи бичлэгийн стандарт шаардлага хангасан байна. Үүнд:
•Microsoft Оffice Word 2007, Times New Roman, Size 12, хуудасны дээд доод тал 3см, баруун зүүн талаас 2,5 см зай авна, А4 бичгийн цаас, Хуудасны тоо 10-15
•Сургууль хөтөлбөрийн нэр, Илтгэлийн сэдэв, Удирдагч багшийн нэр, Зохиогчийн овог нэр, хаяг, холбоо барих утас,
•Оршил, үндсэн, дүгнэлт хэсэг, ашигласан ном, эх сурвалжийн жагсаалт
Оюутны эрдэм шинжилгээний хурал : 2010 оны 4-р сарын 5 наас 10-ны хооронд болно.
Илтгэлийг 2010 оны 3- р сарын 30-ыг дуусталх хугацаанд СЭЗДС –ийн Эрдэм шинжилгээ судалгаа, докторантурын албанд /904 тоот/ хэвлэмэл 1 хувь, электрон хэлбэрээр enkhtsetseg_rdp@yahoo.com хаягаар хүлээн авна.
Шалгаруулах журам, шагнал

•Эхний шатанд Оюутны салбар хуралдаан тус бүрээс 3 илтгэл шалгаруулна.Шалгарсан илтгэлүүд нэгдсэн хуралдаанд оролцох эрх авч Гран При шагналт байрын төлөө өрсөлдөнө.
•Салбар тус бүрийн хурлаас шалгарсан 3 илтгэлд өргөмжлөл олгоно.
•Нэгдсэн хурлаас доорхи байр эзлүүлнэ.
Гран При шагналт байр
1-р байр: өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр: өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр: өргөмжлөл, мөнгөн шагнал

•Шалгарсан шилдэг илтгэлүүдийн эмхтгэл хэвлүүлж, нийтийн хүртээл болгоно. Иймд оролцох илтгэлүүд бичлэгийн стандарт шаардлага хангасан байх шаардлага тавина.


БАГШ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Зорилго нь: СЭЗДС-ийн эрхэм зорилго, зорилтод нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, онол практикийн ач холбогдол бүхий шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.
Илтгэлд тавигдах шаардлага:

•Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
•Шинэлэг санааг дэвшүүлсэн байх
•Онол, практикийн ач холбогдолтой байх
•Санаагаа товч тодорхой, дэвшүүлсэн байх
•Доорхи бичлэгийн стандарт шаардлага хангасан байна. Үүнд:
•Microsoft Оffice Word 2007, Times New Roman, Size 12, хуудасны дээд доод тал 3см, баруун зүүн талаас 2,5 см зай авна, А4 бичгийн цаас, Хуудасны тоо 10-15
•Илтгэлийн сэдэв, Зохиогчийн овог нэр
•Оршил, үндсэн хэсэг, дүгнэлт хэсэг, ашигласан ном, эх сурвалжын жагсаалт
Жич: Илтгэлүүдийг эмхтгэн хэвлэх учир бичлэгийн шаардлага хангасан байхыг анхаарна уу.
Багш, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурал: 2010 оны 4-р сарын 9 ний баасан гаригт болно.
Илтгэлийг 2010 оны 4-р сарын 1-нийг дуусталх хугацаанд СЭЗДС –ийн Эрдэм шинжилгээ судалгаа, докторантурын албанд /904 тоот/ хэвлэмэл 1 хувь, электрон хэлбэрээр enkhtsetseg_rdp@yahoo.com хаягаар хүлээн авна.
Багш, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурлаас эхний 3 байр эзлүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.
Цааш унших...

Ж.БАТМӨНХ САН, ТӨР, НИЙГМИЙН НЭР ЗҮТГЭЛТЭН АГСАН Ж.БАТМӨНХИЙН НЭРЭМЖИТ ЭЗС-ИЙН ХАМТАРСАН ШАГНАЛД ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ


Зорилго:
МУИС-ийн Эдийн засгийн сургуульд амжилттай суралцахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгаа, соёл хүмүүжлийн ажилд тодорхой амжилт гаргаж буй, төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож зохих үр дүнд хүрсэн, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцагч шилдэг оюутныг шагнан урамшуулах.

Болзол:
Уг шагналд МУИС-ийн ЭЗС-ийн 2-4 дүгээр ангийн оюутан нэрээ дэвшүүлэх боломжтой.
Нэр дэвшигч оюутан гурван улирал дараалан 85, түүнээс дээш голч оноотой суралцсан байх.
Оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилт гаргасан байх.
Нийгэм, олон нийт, оюутны ажилд идэвхи санаачлагатай оролцогч байх.

Шагналын хэмжээ, давтамж:

Шалгарсан оюутанд Ж.Батмөнх агсаны нэрэмжит МЕДАЛЬ, БАТЛАМЖ олгогдохын зэрэгцээ Б.Батмөнх сангаас тухайн жилийн сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгогдоно. Жил бүр сонгон шалгаруулалт явагдана. Өмнөх жилд шалгарч шагнал авсан оюутан дараагийн жилд хүсэлт гаргах эрхтэй.

Бүрдүүлэх материал, ирүүлэх газар, хугацаа:

Суралцсан хугацааны дүнгийн жагсаалт
Харьяалагдан суралцаж буй тэнхмийн тодорхойлолт
Ирээдүйн зорилго, эзэмшиж буй мэргэжил, сонирхлоо илэрхийлсэн, 250-иас доошгүй үгтэй эссэ
Эрдэм шинжилгээ, спорт, урлагийн амжилт гаргасан бол гэрчлэх үнэмлэх, баримт бичиг

Дээрх материалуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн МУИС-ийн ЭЗС-ийн Бакалаврын сургалтын албанд 2011 оны 2 дугаар сарын 7-ний 17 цагаас өмнө ирүүлнэ үү.
Заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй.

Сонгон шалгаруулалт:Дээрх болзлыг хангасан МУИС-ийн ЭЗС-ийн нэг оюутныг жил бүр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн агсан Жамбын Батмөнхийн төрсөн өдөр 3 дугаар сарын 10-нд шалгаруулан шагнана.
Сонгон шалгаруулалтыг Ж.Батмөнх сан МУИС-ийн ЭЗС-тай хамтран тусгай комисс гарган зохион байгуулна.

Холбогдох хаяг:
Ж.Батмөнх сан 9907 2463
МУИС-ийн ЭЗС-ийн Бакалаврын сургалтын алба МУИС-ийн хичээлийн IV байр, 203 тоот өрөө Утас:350996



Цааш унших...

“ПЕТРОВИС-ИРЭЭДҮЙ” ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР

Хугацаа: 2010 оны 4-р сараас 8-р сарын хооронд
2010 оны 5-р сарын 1 хүртэл оюутнуудын материал хүлээн авна.

Зорилго: Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад суралцах үедээ ирээдүйд ажлаар хангагдах баталгааг дээшлүүлэх ховор боломжийг олгоно.
Үүнд:
- Дадлага хийх бололцоо олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
- Өөрийн чадварыг нээн илрүүлж, бусдад илэрхийлэх, таниулах боломж олгоно
- Ажлын гарааг эхлүүлж, ажиллах арга барил эзэмшүүлнэ
- Багаар ажиллаж сурах, хөдөлмөрийн хамт олонд дасан зохицох эхний алхам болно

Тавигдах шаардлага:
* Их дээд сургуулийн өдрийн ангийн I-III дамжааны оюутан байх
* Оюутны үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх
* Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

Мэргэжлийн чиглэлүүд:
- Нефтийн хадгалалт, тээвэрлэлт, сав тоног төхөөрөмж, байгууламжийн инженер
- Нефтийн боловсруулалт, хими технологи
- Санхүү, нягтлан бодох бүртгэл
- Бизнесийн удирдлага, маркетинг, менежмент
- Мэдээллийн технологи, программ хангамж
- Цахилгаан, автоматжуулалт болон электроник инженер

* Бусад өөр байгууллагын болон ижил төстэй тэтгэлэгт /үүнд төрийн сангийн зээл орно/ хамрагдаагүй байх, энэ талаар сургуулиас баталгаажуулж, тодорхойлсон байх, дараахь тохиолдолд энэ хөтөлбөрт хамрагдахыг зөвшөөрнө: манай хөтөлбөрт урд нь хамрагдаж байсан эсвэл төрийн сангийн зардлаар сурч байгаа
* Багаар ажиллах, бусдыг сонсох чадвартай байх
* Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн, харилцааны болон биеэ авч явах соёлтой байх
* Эх хэлний /бичгийн хэл/ болон мэдээлэл харилцааны технологийг ашиглах зохих чадвар эзэмшсэн байх

Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт бөглөсөн байх / анкетын маягт татах/
- 2 хувь цээж зураг /3*4/
- Сурлагын дүн ба сургалтын төлбөрийн талаар сургуулийн тодорхойлолт
- Эссэ /эзэмшиж буй мэргэжил, ажил амьдралынхаа зорилго, тэтгэлэгт хамрагдах ач холбогдол, давуу талын талаар 1000 үгэнд багтаан бичих/
- Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл
- Оршин сууж буй хорооноос гэр бүлийн талаархтодорхойлолт
- Бусад гавьяа шагнал

Холбоо барих: Петровис ХХК-ий Захиргааны газар. Хүний нөөц.
Утас: 328777, 324120, 327051. Факс:327288
e-mail: hr@petrovis.net
website: www.petrovis.mn
Цааш унших...

Friday, March 12, 2010

Голомт банк 2010 оны "Судлаач оюутан" багаа шалгаруулж эхэллээ

ГОЛОМТ банк их дээд сургуульд амжилттай сайн суралцаж байгаа оюутнуудыг сургахын зэрэгцээ мэргэжлээрээ ажиллах бололцоог хангах, онол, практик судалгааны ажлыг чадварлаг хослуулах арга барилыг эзэмшvvлэх зорилгоор “Судлаач оюутан”-уудыг шалгаруулж, банкиндаа ажиллуулж эхлээд 7 дахь жилийнхээ ойтой золгож байна.
Ийнхvv 2010 оны ээлжит “Судлаач Оюутны баг”-т орох хvсэлтэй оюутнуудын анкет болон бусад дагалдах материалуудыг 2010 оны 03-р сарын 16-ны өдрийн 18:00 хvртэл Голомт банкны төв оффисийн ресепшн дээр хvлээн авна.
Доорх хаягаар орно уу.
Судлаач оюутан
Судлаач оюутны баг
Цааш унших...

MICC SUMMER INTERN

VACANCY ANNOUNCEMENT – SUMMER INTERN

Mongolia International Capital Corporation (MICC) is the first investment banking firm in Mongolia, providing financial advisory services to growing Mongolian companies. We are looking for bright and hard working individuals for Summer Intern positions.

Desired Background:
• Either pursuing BA in Business, Accounting, Finance, Economics, or related studies or
• Professional experience in an analytically rigorous environment, ideally with an investment banking or consulting firm
Essential Skills
• Ability to work well independently in a multi-task environment, as well as in a team setting
• Strong research and writing skills
• Excellent work ethic, strong presentation and oral skills
• Organized, analytical, self-motivated and detail oriented
• Computer literate and excellent knowledge of MS software

Please submit your resume via e-mail in a Microsoft Word attachment with a cover letterand a scanned copy of your transcript to info@micc.mn by Thursday, April 1st, 2010. Only short-listed candidates will be contacted.
Цааш унших...

Wednesday, March 10, 2010

Топ-20 индекс 8000, BDS индекс 1600 нэгжийн босгийг давлаа...

Монголын Хөрөнгийн зах зээлийн ерөнхий чиг хандлагыг илэрхийлдэг Топ 20 индекс 8000 нэгж, BDS индекс 1600 нэгжид хүрлээ.

Өнөөдрийн Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 3664 удаагийн арилжааны дүнд Топ 20 индекс 8117.36 нэгжид хүрсэн бөгөөд 2010 оны эхэн үетэй харьцуулахад 31.5 хувиар өссөн байна. Харин BDS индекс 1630.60 нэгжид хүрч, оны эхнээс 30.8 хувиар өслөө.

Топ 20 индексийн хувьд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хамгийн өндөр зах зээлийн үнэлгээ бүхий 20 компанийг багтаасан байдаг бол БиДиСЕК ХК-ийн тооцдог BDS индекс нь тус компанийн стандарт ангилалд багтаж буй 7 салбарын 25 компанийг багтаасан байдаг юм.

Индексүүдийн сүүлийн 3 сарын үзүүлэлт

Тус хоёр индекс өсөхөд Топ 20 болон BDS индексийн багцад багтдаг хувьцаат компаниудын үнэт цаасны ханшийн өсөлт нөлөөлдөг билээ. Тухайлбал: Оны эхний сарын дүнгээр дээрх багцад багтдаг Монголын цахилгаан холбоо ХК /MCH/ 21.57%, Улсын их дэлгүүр /UID/ 20.78%, Монинжбар /MIB/ 16.32%, Шарын гол /SHG/ 14.97%, Хөх ган /HGN/ 8.33%, АПУ /APU/ 7.77% -иар тус тус өссөн бөгөөд харин 2-р сард Зоос гоёл /ZOO/ 49.5%, Тавантолгой /TTL/ 41.6%, Баянгол зочид буудал /BNG/ 31.57%, Шарын гол /SHG/ 25.89%, Монголын цахилгаан холбоо /MCH/ 25.89% Хөх ган /HGN/ 19.23% зэрэг хувьцаат компаниудын хувьцаа хамгийн өндөр хувиар өсжээ.

2010 оны 1-р сард хөрөнгийн бирж дээр нийт 646.64 сая төгрөгийн 1 044 875 ширхэг үнэт цаас арилжаалагдсан бол 2-р сард 1.92 тэрбум төгрөгийн 3839 073 ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна.

/Эхний 2 сарын байдлаар/
Тоо ширхэгээрээ идэвхитэй арилжаалагсдсан хувьцаа
№ Компанийн нэр тоо ширхэг
1 Хөх ган ХК 2 116 385
2 Женко тур бюро ХК 1 253 375
3 НИК ХК 320 368
4 АПУ ХК 207 766
5 Шарын гол ХК 207 714
6 БиДиСЕК ХК 207 166

Үнийн дүнгээрээ идэвхитэй арилжаалагдсан хувьцаа
№ Компанийн нэр үнийн дүн /төгрөгөөр/
1.Шарын гол ХК 517 322 370
2.Говь ХК 444 497 102
3.БиДиСЕК ХК 311 363 606
4.НИК ХК 320 110 006
5.Хөх ган ХК 276 067 545
6.Женко тур бюро ХК 127 216 740
Цааш унших...

Tuesday, January 26, 2010

Financial Translation Skills Training

Open and Innovative Academic and Pragmatic Skills Training for Finance Students Intensive translation program designed to help students who specialized on banking, finance, economics, statistics, and mathematical economics or related field.

Initiator and Instructor: Dalkhsurengiin Tumurbat

Duration:
23 February – 11 May, 2010
Every Tuesday at 6.00pm-7:30pm

Featuring

* Learn financial research papers and technical finance terminology and related grammar
* Improve translation skills in Academic Financial Textbooks and Journals
* Practice critical and quick reading in Academic Financial Papers and Textbooks

Who is eligible?
Financial or related sector junior students who wish to update their reading and translating knowledge and skills of Financial English.

* Prospective students are expected to provide evidence of strong interest in the fields of Financial Research and Translation.
* Students entering the program are expected to have adequate preparation in mathematics, corporate finance and economic analysis.

Topics
- Global financial crisis and its implications for financial institutions in least developing countries
- Short sales and Holding period return
- Forecasting for the long haul
- Evaluating investments by Using Utility Scores
- Risk Aversion, Expected Utility, and the St.Petersburg Paradox
- The Markowitz Portfolio selection model
- Extension of the CAPM
- The Index Model and Diversification
- Individual assets and the APT
- Random walks and the efficient market hypothesis
- Behavioral finance
- The Fama-French Three-Factor Model
- Bond Indentures
- Interest rate uncertainty and forward rates
- Passive bond management
- Interest rate swap
- Inverse floater
- Hedge ratios and the Black-Scholes Formula
- Speculating on Mispriced Options
- Spot –Futures Parity Theorem
- Style analysis

Deadline: 18 February deadline for to getting registered

How to Apply:

Applicants should come to register to our office following hours.
Mon: 10:00 am - 7:00 pm
Tues - Thurs: 9:00 am - 8:00 pm
Fri- Sat: 10:00 am - 7:00 pm

Address:
American Cultural & Information Center
Ulaanbaatar Public Library/Natsagdorj Ulaanbaatar Central Library/Seoul street – 7, Ulaanbaatar 28
Phone/Fax: 976-11-70115703
Ch. Togtokhtseren 99125332
E-mail: ac_mongolia@yahoo.com
Web site: http://www.acic.edu.mn
http://ulaanbaatar.usembassy.gov

If you interested sample lectures of previous training please see following websites



Цааш унших...