Saturday, August 1, 2009

"Хөх сүлд соёл" сан оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Оюутнууд бидний сайн мэдэх "Хөх сүлд соёл" сан 2009/2010 оны хичээлийн жилийн ээлжит тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан байна. Сургалтын төлбөрөө өөрийн мэдлэг чадвар, үзэл бодлоо хүмүүст таниулаад олоод авчвал сайхан даа. Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд шинээр оюутан болж байгаа дүү нар бас авах боломжтой шүү.
За ингээд тэтгэлэгийнхээ удирдамжтай танилцацгаая. /Юмыг яаж мэдэхэв материалаа хугацаанд нь бүрдүүлээд өгөөрэй./

“Хөх сүлд соёл” сангийн “БОЛОВСРОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД-2009”
оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн журам

- Хөтөлбөрийн зорилго
Монгол улсад өндөр боловсрол, мэдлэгтэй, чадварлаг хүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хөх сүлд” группийн “Хөх Сүлд Соёл” сан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг боловсруулан их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан, сурагчдад сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, 3 дахь жилдээ явуулж байна.
- Тэтгэлэг хүсэгчдэд тавигдах шаардлага
1. Монгол улсын иргэн байх.
2. Өрхийн орлогоо үнэн зөв тодорхойлж, засаг захиргааны нэгжээр баталгаажуулсан байх.
3. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3.5-с дээш голч дүнтэй суралцсан байна.
4. ЕБС-г онц, сайн дүнтэй төгсөж, их дээд сургуульд суралцах эрхтэй оюутан байна.
5. Сурлагын дүн сургалтын албаар баталгаажсан байх.
6. Мөн оюутан сурагчид нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, амжилт гаргасан, улсын хэмжээний урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож, байр эзэлсэн, нийгмийн идэвхи зүтгэлтэй манлайлах ур чадварыг эзэмшсэн бол шалгаруулалтанд орох нөхцөл болно. Дээрхи шалгуурт тэнцэж байгаа оюутнууд 3.4-оос дээш голч дүнтэй суралцсан байж болно.
- Тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх материал
1. Анкет / http://www.khuhsuld.mn/anket.pdf -аас татан авч бөглөнө. /
2. Нэг хувь цээж зураг / 3x4 хэмжээтэй /
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Өмнөх курсуудын дүнгийн жагсаалт /голч дүнг заавал бичсэн байх/
5. Их, дээд сургуульд элссэн оюутан ЕБС-ийн гэрчилгээ, хуулбарын хамт, мөн их дээд сургуульд элссэн эрхийн бичиг
6. Өрхийн ам бүлийн болон орлогын тодорхойлолт /хороо хориноос авах/
7. Гэр бүлд ажил хийдэг гишүүдийн цалингийн тодорхойлолт, тэтгэвэр тэтгэмж авдаг бол зохих байгууллагын тодорхойлолт
8. Хөтөлбөрт хамруулахыг хүссэн эрдмийн зөвлөлийн болон тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт
9. Өргөдөл
10. Эссе. Дараах сэдвээс аль нэгийг сонгоно.
10.1. Чи хэний манаач вэ?
10.2. Баян Монголд согтуу иргэн бий юу?
10.3. Газрын баялаг, миний баялаг
10.4. Мэдлэг хөрөнгө мөн үү?
10.5. Байгаль эх гомддог уу?
10.6. Хог мөнгө мөн үү?
10.7. Нүгэлд хэмжээ бий юу?
10.8. Хөх толбо миний илэрхийлэл
10.9. Монгол хөгжих үү?
10.10. Тэтгэлэг танд ямар нөлөө үзүүлдэг вэ? / 2-3 хуудас, Times new roman font-оор, size-12-оор бичигдсэн байх/
11. Бүртгэлийн хураамж 3 000 төгрөг.
- Тэтгэлэг хөтөлбөрийн материал хүлээн авах, шалгаруулалт
1. Тэтгэлэг хөтөлбөрийн материал хүлээн авах, шалгаруулалт
1. Материалыг 2009 оны 07 сарын 14-ноос 8 ñàðûí 31-íûã äóóñòàë ажлын өдрүүдэд 10 цагаас 17 цагийн хооронд “Хөх сүлд соёл” сангийн байранд хүлээн авна.
2. Зөвхөн материалын шаардлага хангасан оюутнууд ярилцлаганд орно. Болзол хангасан оюутан, сурагчид ерөнхий мэдлэгийн болон сэтгэлгээний чадамжийн шалгалтанд орно.
3. Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан оюутан, сурагчдын материалыг “Хөх сүлд соёл” сангийн шалгаруулах комисс тухай бүр хэлэлцэж, шийдвэр гарган эрхийн бичиг олгоно.
- Хөтөлбөрт хамрагсдын хүлээх үүрэг
1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд “Хөх сүлд хөгжил” клубын гишүүнээр элсэх ба клубээс явуулах үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, нийгэмд тустай төсөл боловсруулж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
2. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сурлагын үзүүлэлтээ байнга ахиулж байх бөгөөд хагас жил тутам сургалтын албаар баталгаажуулсан дүнгийн үзүүлэлтээ тайлагнаж байна.
Жич: Зарласан хугацаанд ярилцлаганд ороогүй оюутнууд дахин шалгаруулалтанд орох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтанд орохоор бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.