Thursday, September 24, 2009

Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөр - 2009


Энэ удаад та бүхэндээ Голомт банкны "Шилдэг 100 оюутан"-ны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжийг хүргэж байна.

Хөтөлбөрийн зорилго: Голомт банк нь их дээд сургуульд амжилттай сайн суралцахын зэрэгцээ, эрдэм шинжилгээ судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан, төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож зохих үр дүнд хүрсэн, сонгуульт ажил гүйцэтгэдэг, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа шилдэг оюутныг дэмжих.

Тавигдах шаардлага:
1. 3 болон түүнээс дээш курсэд суралцдаг байх.
2. Үнэлгээний голч дүн 3.5 түүнээс дээш эсвэл 92% ба түүнээс дээш байх.
3. Оюутны эрдэм шинжилгээ ба судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан эсвэл шинжлэх ухааны тодорхой нэг сэдвийн хүрээнд бүтээл туурвисан байх.
4. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байвал сайн.
5. Аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:
1. Өргөдөл / загварын дагуу/
2. Анкет /загварын дагуу/
3. Сургуулийн тодорхойлолт
4. Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт
5. Албан ажлын журмаар өөрийгөө сайн мэдэх хоёр хүний тодорхойлолт
6. Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт, эсвэл спорт урлагаар амжилт гаргасан бол гэрчлэх үнэмлэхийн хуулбар
7. Эзэмшсэн гадаад хэл дээр өөрийн ирээдүйн зорилго, зорилт, мэргэжил сонирхлын талаар 250-аас доошгүй үгэнд багтаасан эссе.

Материал хүлээж авах хугацаа: 2009 оны 10 сарын 9-ны 18 цаг хүртэл хүлээн авна.

Анхааруулга: Материалаа хугацаанд нь бүрдүүлж өгөөрэй залуусаа.

За ингээд та бүхэндээ амжилт хүсье.

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.