Monday, July 20, 2009

Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн намтар, цадиг


Ламын гэгээний анхдугаар” дүр Тойн Лувсанданзанжанцан 11 дүгээр жарны “Согтуу” хэмээгч шороон туулай жил 1639 оны хаврын тэргүүн сарын 15-нд Монголын ноён язгууртны гэрт мэндэлсэн.
5 настайдаа Намхайсодномдагвын өмнө эрх авсан. Нэрийг Чойдорж хэмээн соёрхсон. 6 настайдаа богд Лувсаняринпилд шүтэж унших ба найруулах оюуныг барьсан. 7 настайдаа Лувсаняринпилийн өмнөөс гэнэн санваар авсан, нэрийг Лувсанданзанжанцан хэмээн соёрхсон.
Тэр үед Банчин Лувсанчойжанцан бээр түүнийг дүвчин богд ноён Лэгцэгхүндэвийн хувилгаанд танин барьсан. Тэндээс Чойжилпэринлэйжамцыг багшид шүтэж эрх, эш, хөтөлбөр тэргүүтнийг сонссон. Панъюл мамба Гунгажанчиваас тэжээх ухаан хийгээд одон зурхай, монгол бичиг тэргүүтнийг сонсон соёрхсон. Тэндээс Үй Занд морилсон. Барайбүн хийдэд тавдугаар Далай лам Лувсанжамцад мөргөөд, Дашлхүмбэ хийдэд Банчин Лувсанчойжанцан богдод золгосон. Дашлхүмбийн жүд дацанд сонсох, судлахыг зохиосон /мэргэжсэн/. 20 настайдаа Банчин Лувсанчойжанцангийн өмнөөс Усанбад болсон Түвдийн тавдугаар Далай ламаас “Хачин Чойжил” хэмээх мяндагтай. Тэндээс Монгол орондоо морилж шинэ хийд Дашгэмпэллинд суусан. Шастир зарим нэгийг зохиосон. Насан сүүдэр тавьтайдаа таалал хураан номын агаараа ажирсан.
Сүм бүм нь дөрвөн боть Бээжин бар. Лувсанданзанжанцангийн дөрвөн боть зохиолд залбирал, бат оршил /ерөөл/, бүтээлийн арга, засал, урилга, зан үйл, гарын авлага, тахил залбирал, эрх, эш, даган соёрхол, хөтөлбөр, өгөх хайрлах ёсон, тайлбар, сургаал, онол шүнгийн зэрэг олон төрөл ном судар байна гэжээ. /доктор Л.Хүрэлбаатарын гар бичмэлээс авав./

1 comment:

Л. Энх-Амгалан said...

Сайн уу, Отгоо. бичээд байгаарай :-).

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.