Monday, July 20, 2009

Баянхонгор миний нутаг дууны үг


Үг: Д.Сосорбарам Ая: Т.Ганболд

Хөх Монголын амин тасархай
Хонгор нутгийн түмэн минь
Алт эрднэсээр элбэг баян
Амьдрал тэмцлээр дүүрэн хийморь
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа
Ус агаар нь насан дэлгэрсэн
Уран байгалийн өнгө нь алгалсан
Түмэн олноо ариусган ундаалсан
Түй, байдраг, шаргалжуут рашаан
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа
Мөнх тэнгэрийн нарны цацрага доор
Хүмүүн заяаны сэтгэл нь цагаахан
Тал хангай говь газартаа
Тавилан төөргийн жам нь гэгээхэн
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа

2 comments:

Т.Дашдорж said...

Tiim shuu Bayanhongor shig uur haa ch 3n busiin nutag baihgui shuudee. Uneheer gaihaltai. Iim nutagt turj ussun bid bur aztai shuu. OK. Blog neesend chine bayar hurgey. Bas amjilt husey

Anonymous said...

Энхрий бага насаа үдсэн
Хонгор нутгийн хүү нь шүү дээ бид чинь....

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.