Wednesday, September 30, 2009
Хугацаа нь дууссах гэж байгаа үнэгүй (хямдхан) бүтээгдэхүүн хэрэглэх үү? яах уу?
Сүүлийн үед компаниудын маркетингийн бодлого нь улам л нарийн болоод байх шиг.
Өчигдөр хичээлдээ иртэл ангийнхан бүгд л
MCS-ийн "Гоо жүрж" барьчихсан Отгоо чи үнэгүй ундаа авсан уу? үүдэнд өгч байна гэхлээр нь гүйгээд очсон чинь ундаа амсаж үзээд хоёрхон асуулттай судалгаа бөглөөд л нэг жүүс өгч байна. Эхэндээ ямар дажгүй арга вэ? гэж бодоод судалгаа авах аргаа дажгүй сэтгэсэн байна гэж үнэлж, судалгаагаа арай олон асуулттай байлгахгүй ийм асуултанд хариулт авахын тулд нэг ундаа өгөх ч арай л их зардал гаргаад байгаа юм шиг санагдлаа. Хүүхдүүд ч эхний ундаагаа үнэгүй юм болохлоор нь бүгд л сэтгэл ханамжтай уулаа амт нь жаахан тиймэрхүү ч гэсэн. Зарим нэг хүүхдүүд дахин очиж үнэгүй ундаа авч уусан боловч хоёр дахь ундаагаа эхний ундаагаа уусны дараа эхний сэтгэгдэл алга болов уг нь үнэгүй олдож байгаа ш дээ. Тэгсэн ч сүүлдээ уух хүн бараг олдсонгүй шүү. Заримд нь ундааны амт үнэхээр таалагдаагүй бололтой хугацаа нь дуусах гэж байгаа борлогдоогүй ундаагаа тараасан гэх мэтийн олон л зүйлүүдийг ярилцаж, заримынх нь гэдэс ундаанаас болсон уу? идсэн хоолноос нь болсон уу? жаахан эвгүйрхэж эхэлсэн юм. Ундааны үйлдвэрлэсэн хугацааг хартал үнэхээр л 10 сарын 6-нд хугацаа нь дуусахаар байлаа. За энэ ч яахав ашиггүй зардал гаргаж байхаар борлогдохгүй болохоос нь өмнө өөрсөддөө хэрэгтэй зүйл болгоод л авлаа гэж бодоод өнгөрөв.
Орой хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрт миний уух дуртай кальцитай сүү нэлээн хэдийг эгч аваад ирсэн байв. Эгчийн маань гүйлгээ өнөөдөр сайн байсан юм гэж бодоод сүүнээс нь ууж гарлаа. Харин манай дүү уусангүй кальцитай сүү гэхээр амаа олохгүй уудаг хүн чинь. Тэгсэн чинь юу гэсэн гээч эгч өнөөдөр энэ кальцитай сүүг үйлдвэрлэдэг компанийн 10 жилийн ой болж байгаа гээд 800 төгрөгөөр зардаг сүүгээ тал үнээр нь зараад явж байхаар нь эгч нь аваад ирсэн гэлээ. Харин дүү дурамжхандуу наад сүүний чинь хугацаа нь маргааш 9 сарын 30-нд дуусах юм байна лээ тэгээд л хямдхан зарж байхгүй юу гэдэг байгаа.
Хадгалах хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнээ ингэж хямдруулж зарж байгаа нь зөвүү одоо хугацаа нь дуусахад нэг хоногийн, долоо хоногийн өмнө зарж байна дараа нь хугацаа нь дуусаад нэг хоногийн , долоо хоногийн дараа хямдруулаад зарж байж мэдэх л юм. Үнэгүй хямдхан зүйлд дурлахдаа бас учрыг нь олж дурлах хэрэгтэй юм шиг санагдлаа.
Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд та бүхэн ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа заавал үйлдвэрлэсэн он, хадгалах хугацааг нь харж байгаарай гэж зөвлөе.
Цааш унших...
Өчигдөр хичээлдээ иртэл ангийнхан бүгд л
MCS-ийн "Гоо жүрж" барьчихсан Отгоо чи үнэгүй ундаа авсан уу? үүдэнд өгч байна гэхлээр нь гүйгээд очсон чинь ундаа амсаж үзээд хоёрхон асуулттай судалгаа бөглөөд л нэг жүүс өгч байна. Эхэндээ ямар дажгүй арга вэ? гэж бодоод судалгаа авах аргаа дажгүй сэтгэсэн байна гэж үнэлж, судалгаагаа арай олон асуулттай байлгахгүй ийм асуултанд хариулт авахын тулд нэг ундаа өгөх ч арай л их зардал гаргаад байгаа юм шиг санагдлаа. Хүүхдүүд ч эхний ундаагаа үнэгүй юм болохлоор нь бүгд л сэтгэл ханамжтай уулаа амт нь жаахан тиймэрхүү ч гэсэн. Зарим нэг хүүхдүүд дахин очиж үнэгүй ундаа авч уусан боловч хоёр дахь ундаагаа эхний ундаагаа уусны дараа эхний сэтгэгдэл алга болов уг нь үнэгүй олдож байгаа ш дээ. Тэгсэн ч сүүлдээ уух хүн бараг олдсонгүй шүү. Заримд нь ундааны амт үнэхээр таалагдаагүй бололтой хугацаа нь дуусах гэж байгаа борлогдоогүй ундаагаа тараасан гэх мэтийн олон л зүйлүүдийг ярилцаж, заримынх нь гэдэс ундаанаас болсон уу? идсэн хоолноос нь болсон уу? жаахан эвгүйрхэж эхэлсэн юм. Ундааны үйлдвэрлэсэн хугацааг хартал үнэхээр л 10 сарын 6-нд хугацаа нь дуусахаар байлаа. За энэ ч яахав ашиггүй зардал гаргаж байхаар борлогдохгүй болохоос нь өмнө өөрсөддөө хэрэгтэй зүйл болгоод л авлаа гэж бодоод өнгөрөв. Орой хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрт миний уух дуртай кальцитай сүү нэлээн хэдийг эгч аваад ирсэн байв. Эгчийн маань гүйлгээ өнөөдөр сайн байсан юм гэж бодоод сүүнээс нь ууж гарлаа. Харин манай дүү уусангүй кальцитай сүү гэхээр амаа олохгүй уудаг хүн чинь. Тэгсэн чинь юу гэсэн гээч эгч өнөөдөр энэ кальцитай сүүг үйлдвэрлэдэг компанийн 10 жилийн ой болж байгаа гээд 800 төгрөгөөр зардаг сүүгээ тал үнээр нь зараад явж байхаар нь эгч нь аваад ирсэн гэлээ. Харин дүү дурамжхандуу наад сүүний чинь хугацаа нь маргааш 9 сарын 30-нд дуусах юм байна лээ тэгээд л хямдхан зарж байхгүй юу гэдэг байгаа.
Хадгалах хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнээ ингэж хямдруулж зарж байгаа нь зөвүү одоо хугацаа нь дуусахад нэг хоногийн, долоо хоногийн өмнө зарж байна дараа нь хугацаа нь дуусаад нэг хоногийн , долоо хоногийн дараа хямдруулаад зарж байж мэдэх л юм. Үнэгүй хямдхан зүйлд дурлахдаа бас учрыг нь олж дурлах хэрэгтэй юм шиг санагдлаа.
Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд та бүхэн ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа заавал үйлдвэрлэсэн он, хадгалах хугацааг нь харж байгаарай гэж зөвлөе.
Цааш унших...
Отгоогийн ертөнц
Амьдралаа гэж...,
Хэрэгтэй мэдээлэл
Tuesday, September 29, 2009
Оюутны хөрөнгө оруулалтын клуб нээгдлээ.
Монголдоо ганц байдаг хөрөнгө оруулалт банк болох MICC-ын талаар оюутан залуус сайн мэдэх байх. Монголын хөрөнгө оруулалтын корпорациас оюутан залуусын дунд нэгэн сонирхолтой үйл ажиллагааг явуулах гэж байгааг та бүхэндээ хүргэж байна.

Оюутан залуучууд та бүхэндээ МУИС-ийн Эдийн Засгийн сургууль болон MICC (Монголын хөрөнгө оруулалтын банк)-ийн хамтарсан "Оюутны хөрөнгө оруулалтын клуб" 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулах гэж байна.
Манай клуб нь 3 болон 4 р курсын оюутнуудын идэвхи санаачилга, хөрөнгийн зах зээлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх дадлагжуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаад "Монголын хөрөнгийн бирж" дээр оюутнууд баг болон хамтран ажиллах үйл ажиллагаагаа явуулна.
Танилцуулах лекц 2009 оны 10 сарын 2 ны өдрийн 18 цагт ЭЗС-н 403 тоотод явагдана.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Saturday, September 26, 2009
Отгон хүүхэд отгон байхаа больсон нь ..
Би гэж нэг хүн 10 жил айлын бага хүүхэд гэж нэрлэгдэн, Отгончимэг нэрэндээ таарсан отгон хүүхэд байлаа. Тэгтэл Отгон хүүхэд байх хугацаа маань дуусч, айлын том охин болж эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй болчихсон шүү. Анхандаа айлын бага хүүхдийн аашаа орхихгүй ээж аавдаа эрхэлдэг л байлаа. Дүүтэй байж сураагүй болохоор хоёр дүүгээ асрах гэж нэлээн юм болно бас гаргах гаргахгүй ааш гаргаж ээж, аавдаа жаахан зандруулна. За ингээд эгч болсон хүн чинь дүүгээ асрах ажилд томилогдох нь тэр. Ээж ажилдаа яваад би гэж хүн дүүгээ харах гэж нэлээн будилна. Уйлахлаар нь л ээж нь ирж байна уу гэж дэмий л хашааны гадаа гарч гудамжны үзүүр ширтэнэ. Амихандаа олон хараад байвал ээж хурдан ирчих юм шиг санагдаад. Энэ мэтээр эгчийн ажилд суралцаж эхэлсэн дээ. Хийх ажил, хариуцлага нэмэгдээд нэг ёсондоо бол хоёр дүүгээ хариуцсан албан тушаалтан болсон доо. Яваандаа хоёр дүүдээ улам хайртай болж энэ хоёрыгоо л би сайн хүн болгох ёстой бүр энэ бол миний үүрэг гэж бодох болсон.
Өдөр цаг урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд эгч нь оюутан болж, хоёр дүү маань сургууль, цэцэрлэгт орлоо. Нэгдүгээр курсын оюутан хүнд хамгийн хэцүү зүйл бол гэрээ санах. Анх удаа гэрээсээ холдож биеээ дааж амьдарлд хөл тавих гэдэг бол хүн бүхний туулдаг амаргүй үе. Тэр үед манай сургууль арай дэндүү олон хичээл ордог байсан (одоо санахын 11 хичээл, философи, монголын түүх, соёл судлал гээд унших юм ихтэй хичээлүүдийг нэг семистрт бөөнөөр нь орно гээч). Гэрээ санахын эхлэл нь хоёр дүүгээ санахаас эхлэнэ дээ. Утсаар ярьж уйлна, шөнө зүүдэлнэ гээд л.
Жил ирэх тусам миний дүү нартаа хандах хандлага, тэднийхээ төлөө хийх зүйл, хийе гэж бодох зүйлүүд маань өөрчлөгдсөөр л улам л ихийг бодож байна.
Анхандаа тэднийгээ асрах гэж нэлээн тэвддэг байсан бол одоо харин яаж зөв хүн, сайн хүн болгох вэ? гэдэг миний хийх зүйл болжээ.
Өнгөрсөн зуны амралтуудад гэртээ богино хугацаагаар очдог байсан бол энэ жил бүр зорилготойгоор хичээлээ тараад дадлагаа хийж дуусгаад л очсон. Энэ зуны амралт бол миний хувьд ямар нэгэн зүйлд суралцах, ажил хийж мөнгө олох зорилготой байсангүй. Харин гэр бүлийнхээ асуудалд нэлээн төвлөрсөн амралт болсон. Ингэснээрээ ч олон зүйлийг шийдвэрлэж чадсан гэж бодож байна.
Охин дүүг маань багаасаа дүүтэй байсан болохоор нэг их эрх биш ер нь биеээ даасан шинжтэй болохоор түүндээ найдаад эгч нь бага санаа зовно. Зарим хүмүүс дүүг маань хараад яг Жижиг Отгоо шүү.. энэ байж байгаа нь гээд л эгч дүү хоёрыг адилсгана.
Харин эрэгтэй дүү маань их хөдөлгөөнтэй, ёстой л нэг дүрсгүй шар толгой доо. Том толгойтой гэж хүмүүс шоглохлоор нь ухаантай хүний толгой нь том байдаг юм хэмээн өмөөрдөг эгчийн дүү. Өнгөрсөн хавраас 6 настай нэгдүгээр ангийн дүү маань РС гэдэг тоглоомын газар луу байж байгаад явах боллоо гэж ээж аав хэлэх болсноор эгчийнх нь санаа дахиад л зовж эхлэв. Утсаар ярих гэхээр эгчээсээ эмээгээд ярихгүй. Дэмий л ээж аавдаа, охин дүү, ахдаа л захиж тэднийгээ зэмлэнэ.
2дүүтэйгээ зуны амралтын хэсэгхэн хугацаанд жаахан хичээл хийх гэж оролдсон. Энэ хугацаанд тэднийхээ аливаа зүйлд хэрхэн ханддаг болон аливаа зүйлийг сурахдаа хэрхэн хандаж байгааг нь, цаашид яах хэрэгтэй байгаа талаар бага ч гэсэн ойлгож, эгч хүний хувьд яаж дэмжиж өгөх хэрэгтэй вэ? гэдгээ ойлгож авсан. Эрэгтэй дүү маань хүлээж байснаас хурдан хугацаанд хүрдээ сайн цээжлэж, үржих үйлдэл, баганан бичлэгийг сайн сурч байсан нь эгчдээ барьсан том бэлэг байсан.Эмэгтэй дүү маань ямар ч зүйлд идэвхитэй ханддаг, давтлагаа нэг ч удаа тасдаагүй нь түүний хариуцлагатай хандаж байсан нь эгчийн хувьд баярламаар зүйл болж байлаа.
Надад ийм хөөрхөн хоёр дүүтэй болгож өгсөн ээж аав хоёртоо үргэлж би талархаж байдаг.
Эгч нь 2 дүүгээсээ хол байгаа боловч та 2-ынхоо төлөө үргэлж санаа зовж байдаг шүү.
Том эгчийн хичээл зүтгэл 2 дүүгийн авьяас чадвар хэзээ нэгэн цагт биднийг амжилтанд хүргэж Гансүхийн хүүхдүүд гэсэн тодотголыг бидэнд авчирч, эцэг эхээ баярлуулах өдөр ирнэ гэдэгт эгч нь итгэж байна.
Санаа тавих, хүнтэй байна гэдэг сайхан шүү.

Амьдралаа гэж...
Норовбанзад сан илтгэл хүлээн авах хугацаагаа сунгалаа...
Та бидний сайн мэдэх Норовбанзад сангаас Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан "Хорьтой ардчилалын алдаа, оноо" сэдэвт илтгэлийн уралдааны зарлаад байсан билээ. Итгэл хүлээн авах хугацаагаа 10 сарын 15 хүртэл сунгасан байна. Та бүхнийг энэхүү уралдаанд оролцохыг урьж байнан. Ингээд итлгэлийн удирдамжийг дахин нийтэлье.
Зорилго:
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой энэ оны сүүлчээр тохиож байгаатай холбогдуулан “Норовбанзад” сангаас энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Монголд өнөөдөр тэртээх 20 жилийн өмнөхтэй харьцуулбал дэлхийн томоохон сургуулиудад суралцаж бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан, элдэв хөтөлбөрт хамрагдсан залуус олон болжээ. Манай өөрийн их дээд сургуулиуд ч өөрчлөгдөн хөгжиж байна. Иймд хорвоог ид гэгээн сайхнаар төсөөлдөг залуу үе, амьдралыг бодитоор харж өөрсдийн эрч хүчиндээ итгэдэг идэр насныхны оюун ухаанаар ардчиллаар замнасан он жилүүдэд монголын ард түмний оносон алдсаныг эргэцүүлэн тунгааж, үнэлэлт өгүүлэхийн зэрэгцээ эх орныхоо ойрын ирээдүйн тухай санал бодлыг нь сонсоход уралдааны зорилго оршино.
Үр дүн:
Залуусын санал санаачлагыг нэгтгэж, эхний байруудад шалгарсан илтгэлүүдийг “Норовбанзад” Сангаас МННХ-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах онол практикийн бага хурлаар хэлэлцэж, тэдний үгийг түмний сонорт хүргэнэ.
Ерөнхий нэр: Хорьтой ардчилал: Алдаа, оноо
(20 years into democracy: Failures and achievements)
Хугацаа:2009 оны 10 сарын 15 хүртэл
Оролцогсдын насны ангилал: 16-25 нас
26-45 нас
Илтгэлийн сэдэв: Улс төр, эдийн засаг, иргэний нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг , хууль, эрх зүйн аль ч сэдвээр байж болно.
Агуулга: Ардчиллаар замнасан 20 жилд алдсан оносон хийгээд Монгол Улсын ойрын ирээдүйн тухай төсөөлөл, санаа, санал
Илтгэлийн хэмжээ:
А4 форматаар, дундаа зайгүй мөрөөр, ареал моn 12-оор шивсэн 5-6 хуудас
Шалгаруулалт: Тэргүүн байр (насны ангилал тус бүрээр)
Дэд байр (насны ангилал тус бүрээр)
Шагнал: Тэргүүн байр (тус бүр) 1 сая төгрөг
Дэд байр (тус бүр) 500,000 төгрөг
Холбоо барих утас: 91918723, 70135159
E-mail: norovbanzad@magicnet.mn, chimgee64@yahoo.com