Showing posts with label Төсөл судалгааны ажил. Show all posts
Showing posts with label Төсөл судалгааны ажил. Show all posts

Tuesday, May 18, 2010

"T.O.E" research friends 2010

За энэ "T.O.E" гэж нэг хэсэг нөхдүүд байгаа. Тэднийг Тогтохцэрэн, Отгончимэг, Энх-Амгалан гэдэг. 2009 оны хавар анх танилцаж Голомт банкны Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд хамтран оролцож байсан. Хамтраад хэд, хэдэн судалгааны ажил хийсэн. Яривал хөөрхөн түүхтэй. Гэхдээ дараа нэг сайхан бичлэг болгож оруулнаа.

Өнөөдөр Амбагатай уулзаж юм ярилцаж байгаад энэ хавар хийсэн судалгааний ажлаа өөрсдийнхөө блогоор дамжуулан нээлттэй тавихаар болсон /Тогтохоо мэдээж өөрийн блог байхгүй учир үүнийг зөвшөөрөөгүй. Гэхдээ багийн гишүүдийн 66.666(6)хувийн саналаар нийтлэхээр болсон шүү. Тогтохоо.. Хоёр андыгаа уучлаарай/юм. Энэ судалгааны ажлаар нэлээн олон эрдэм шинжилгээний хуралд орж, сонирхолтой гэмээр амжилтуудыг үзүүлсэн шүү.

Үүнийг олон нийтэд нээлттэй тавьж байгаагын гол зорилго дараагын жилүүдэд судалгаа, шинжилгээний ажил хийх оюутнуудад санаа өгөх, мөн бидний судалгааны ажлыг цааш нь улам илүү өргөжүүлэх, судалгаанд ашигласан арга техникыг сонирхон судлаасай гэсэн үүднээс юм шүү. Мэдээж та бүхэн ямарваа нэгэн зүйлд бидний судалгааг ашигласан бол ашигласан эх сурвалждаа дурдахаа бүү мартаарай.
Blog Matrice
Цааш унших...

Wednesday, October 28, 2009

"Скочны үйлдвэр"-ийн төсөл

Гэртээ телевиз үзэж боломжгүй бас амждаггүй гэхээр хүмүүс гайхах байхдаа. Хэ хэ. Манайх нэг телевизортой, тэрийг хүргэн ах маань үзнэ. Ихэнхдээ орос суваг үздэг болохоор 1 жил хагас хугас орос хэл үзсэн миндий хувьд ахадсан зүйл болдог болохоор үзье гэж нэг их шамдахгүй, зав ч гардаггүй юм. Сүүлийн үеийн савангийн дуурийн талаар ангийнхан, найз нар маань ярихлаар би ярианаас шууд л хасагддаг. Хааяа эрт захиалга өгч байж хагас бүтэн сайн өдөр английн пример лигийн тоглолтыг хагас хугас үзнэ. За за энэ мэтийн жижиг сажиг гачигдлаа ярих ихэдлээ.
21 зуун бол мэдээллийн зуун гэж толгойтой хүн болгон ярих болсон. Тэр ч үүднээс сүүлийн үед мэдээллийн портал сайтуудаас монголын болон олон улсын нийгэм эдийн засаг, спортын мэдээллийг ихэнхдээ авдаг юм. Саяхан http://www.gogo.mn/-ээс мэдээ уншиж байгаад нэгэн бизнес төслийн талаар уншаад та бүхэнд хүргэхээр шийдлээ. Дэлгэрэнгүй биш ч гэсэн санаа нь их дашгүй юм шиг санагдаад.

SQL компанийн “Скочны үйлдвэр”-ийн төслийн танилцуулга

Төслийн үндэслэл:
Ахуйн болон албан хэрэгцээний зориулалтаар ашиглаж буй бүх төрлийн скоч, наалддаг туузны хэрэглээгээ манай улс 100% импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Иймээс скочийг эх орондоо үйлдвэрлэх нь уг төслийн үндсэн зорилт юм. Дээрх зорилтод бид хүрч чадсанаар дотоодын зах зээлийнхээ тодорхой хувийг эх орны бүтээгдэхүүнээр хангаж эхлэх ба ингэснээр төдий хэмжээний нэмүү өртөгийг бий болгож эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж, тогтвортой орлогын эх үүсвэр бүхий жижиг бизнестэй болох юм.
Магадгүй та Хятадаас боломжийн үнээр авчихаж болоод байгаа скоч, бүх төрлийн наалддаг туузыг заавал эх орондоо үйлдвэрлэх ёстой юу? гэж бодож байж болох юм. Бидний ахуйн хэрэглээнд хэрэглэгдэж буй скочийг хэн нэг их хэмжээгээр импортлон оруулж ирээд дараачийн шатны борлуулагчдад шахдаггүй. Эрээнээс Улаанбаатар луу ганзагын наймаа эрхлэгчид бага бага хэмжээгээр импортлон оруулж ирээд өөрсдийн лангуу, контайнер, жижиглэн худалдааны төвүүдээр эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг.
Ганзагын наймаа эрхлэгчид бага хэмжээгээр бусад бараа таваартаа дайж оруулж ирдэг болохоор Үндэсний Статистикийн хороо болон Гаалийн Ерөнхий газрын бүртгэлд тэр болгон ордоггүй. Тиймээс ҮСХ, ГЕГ – ын мэдээлэл зах зээлийн бодит мэдээлэл болоход учир дутагдалтай.

Хэмжээнээсээ хамаараад 200–2000 төгрөгөөр худалдаалагддаг нэгж скочийг хийх өөрийн өртөг нь 2009 оны 4–р сарын байдлаар манай улсад жижиглэн худалдаалагдаж буй үнийнхээ 36,7 хувь болж байсан юм.
Ажилчдын эхний сарын цалин хөлс, үйлдвэрлэлийн зардал, тоног төхөөрөмжийн үнэ зэрэгт та эхний ээлжинд 26000 долларын хөрөнгө оруулалт хийнэ. Эхний сард борлуулалт хийхгүй ба бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчилах, нөөц бүрдүүлэх, борлуулагч нартай тохиролцох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Дараачийн сар тутам 19200 долларын борлуулалт хийх ба сард түүхий эд, материал, ажилчдын цалин, үйлдвэрлэлийн зардал, маркетинг, түгээлтийн зардлуудаа хасаад 3750 долларын цэвэр ашиг олох ба олсон ашгаас анхны хөрөнгө оруулалтаа графикийн дагуу төлнө. 8–н сарын дараагаар анхны хөрөнгө оруулалт бүрэн төлөгдөж дуусах ба тухайн үеийн хуримтлагдсан ашиг нь 250 доллар байна. Хэрвээ банкны зээл болон бусад эх үүсвэрүүдээс та хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх бол төслийн хэрэгжилтийн хугацаа болон анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа зээлийн хүүгийн зардлаас шалтгаалан уртасна.

Технологи:
Технологийн дэвшил жилээр бус цаг, минутаар хэмжигдэх болсон өнөө цагт үйлдвэрлэлийн процесст хүний хөдөлмөрийн хуваарь оюунлаг, мэдлэгт суурилсан тал руугаа явж байна. Бидний санал болгож буй скоч үйлдвэрлэх технологи нь 1 – 3 хүний үйлдвэрлэлийн ажлын байрыг бий болгох юм.

Үндсэн түүхий эд:
-Цавуу – 12 юань буюу 1 кг нь 2520 төг.
-Тусгайлан бэлтгэсэн тууз /гялгар цаас/ - 11 юань буюу 2310 төг.

Үйлдвэрлэлийн процесс:
-Туузыг хуйлж бэлтгэнэ.
-Хуйлсан туузаа халаах хэсгээр оруулж халаана.
-Халсан туузанд цавуу түрхэж бэлтгэсэн голондоо хуйлна.
-Хуйлагдсан туузыг хөргөнө.
-Хүссэн хэмжээтэй өргөнөөрөө хувааж эцсийн бүтээгдэхүүн гаргана.

Холбоо барих утас: 88001112

Нэмэлт санаа: Түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг төсөлд
нэмэлтээр суулгаж өгвөл:
- Нэгж бүтээгдэхүүний өртөг буурах
- Түүхий эдийг гадаадаас авчрах зардал буурах
- Валютын ханшын эрсдэлээс хамгаалах
- Ажлын байрыг нэмэгдүүлэх
- Мөнгөний гадагшлах урсгал бага хэмжээгээр ч гэсэн багасч дотоодын эдийн засагт эргэлдэх олон талын давуу талтай юм.
Цааш унших...

Saturday, August 8, 2009

''MONA'' гоо сайханы салон нээлтээ хийлээ.


Одоогоос гурван сарын өмнө "Бизнес төлөвлөлт" хичээлийн төслийн үзэсгэлэнд оролцож "Шахмал түлшний үйлвэр"-ийн төслөө хүмүүст танилцуулж байхад нэгэн эгч бидэн дээр ирээд их сонирхон төслийн маань талаар асууж, бид ч өөрсдийн чадах чинээгээрээ танилцуулсан, тэр эгч бидний танилцуулгыг анхааралтай сонсож байгаад бусад төслүүдийг сонирхохоор явсан. Тэр эгч удалгүй эргэж ирснээ: "Та нар маркетингийн судалгаа хийхгүй биз,гоо сайхны салоны зах зээлийн талаар" гэж хэлэхэд нь бид нар хичээл дээр тиймэрхүү судалгаа хийж байсан, холбогдох хичээлүүдийг нь үзсэн болохоор "хийж чадна" гэхэд, за тэгвэл үзэсгэлэнг чинь дуусахаар хэдүүлээ уулзацгаая гээд утасны дугаар аваад явсан юм. Бидний сэтгэлээ гаргаж хийсэн зүйлийг маань хүн үнэлж бидэнд итгэж болох юм байна гэсэн сэтгэгдэл төрсөнд бид ч дотроо баяртай байлаа.
Орой нь тэр эгчийн ажил дээр уулзахаар болж ямар судалгаа, яах зорилгоор хийх гэж байгаа талаар ярилцахаар очсон юм. Ингээд бид хамтран ажилласан. Бидэнд итгэж өөрийн бизнесийнхээ чухал хэсэг болох зах зээлийн судалгаагаа хийлгэсэн эгч бол Сингапур болон АНУ-д гоо сайхны чиглэлээр мэргэжил эзэмшсэн Ундрах гэдэг эгэл даруухан мөртлөө ажил хэрэгч бүсгүй байсан юм. Ундрах эгч маань шинээр гоо сайхны салон нээх санаатай байгаа бөгөөд хэрэглэгчид болон, өрсөлдөгчид, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар судалгаа хийлгэх, ингэсний үндсэн дээр ямар маркетингийн бодлого баримтлахаа тодорхойлуулах зорилготой байсан билээ.
Энэ судалгааг багийн анд Б.Нарангэрэлийн хамт амжилттай хийж дуусгасаан. Харин өнөөдөр буюу 2009 оны 8 сарын 8-ны өдөр "MONA" нэртэйгээр тус салон нээлтээ хийж байна. Бидний хийсэн ажил үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байгаа.
Ундрах эгчийнхээ цаашдийн ажилд амжилт хүсч, дараа дахин хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Цааш унших...

Thursday, August 6, 2009

Зочид буудлын судалгаа №2

- Удиртгал
1990-ээд оноос аялал жуулчлалын салбар хувьчлагдсанаар манай улсад энэ зах зээл чөлөөт өрсөлдөөнт зах зээлд шилжсэн. Энэ салбарын хөгжил хурдацтай явагдаж байгаагийн хирээр мэдээллийн хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдэж байна. Аялал жуулчлал болон энэ салбартай холбоотой олон салбар байдаг бөгөөд манай улсад эдгээрийн талаар нэгдсэн мэдээллийн сан бага байдаг.
Энэхүү судалгаа нь Улаанбаатар хот дахь дээд зэрэглэлийн буудлуудийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийх зорилготой байсан бөгөөд холбогдох газар, мэдээллийн агентлагуудаас зарим мэдээллийг цуглуулж өөрсдийн биеээр зочид буудлуудаар явж мэдээлэл цуглуулсны үндсэн дээр энэхүү судалгааг боловсрууллаа.

- Судалгааны зорилго: Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа гурав ба түүнээс дээш одтой зочид буудлуудын зочдын төлөв байдлыг судлахад оршино.
- Судалгааны хамрах хүрээ: Улаанбаатар хотод байрлах гурав ба түүнээс дээш одтой нийт 19 зочид буудлаас таван одтой 1, дөрвөн одтой 4, гурван одтой 8 нийт 13 зочид буудлыг судалгаандаа хамрууллаа.
Судалгааны аргачлал: Судалгааг анкет , асуулгын аргыг хослуулан хэрэглэсэн болно.
- Судалгааны ач холбогдол: Улаанбаатар хотын дээд зэргэлэлийн зочид буудлуудын үзүүлэлтүүдийг харьцуулснаар зочид буудлын давуу болон сул тал, багтаамж, зах зээлд эзлэх байр суурь, өртөг зэргийг тодруулснаар зочид буудлын зах зээлд нэвтрэх боломж байгаа эсэх байгаа тохиолдолд ямар зочид буудал байх хэрэгтэй тодорхойлох явдал юм.

- Судалгааны хэсэг

Судалгааны эхний хэсэг нь өмнөх судалгааны үргэлжлэл болох бөгөөд нийт жуулчдийг илүү дэлгэрэнгүй судалснаараа давуу талтай болно.

2003 онд нийт 201157 жуулчин ирж байсан бол 2004 онд 300538 жуулчин буюу 99381(49.3%) –аар өссөн байна. Харин дараах жилүүдэд өсөлтийн хурд нь тогтворжсон байна.

Дээрх тооноос харахад Ази тивээс ирсэн жуулчдын тоо нийт жуулчдын 60 орчим хувийг эзлэж байгаа нь энэ бүс нутгаас ирж байгаа жуулчид нь манай аялал жуулчлалын голлох зах зээл гэдгийг харуулж байна. Үүний дотор БНХАУ-аас ирэх жуулчдын тоо нийт жуулчдын 46-50 орчим хувийг эзлэж байгаа нь өндөр боловч энэ бүх хүмүүсийг жуулчин гэж үзэх нь нэг талаас өрөөсгөл юм. Учир нь сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай уялдан БНХАУ-аас барилгын ажилтнууд олноороо жуулчны визээр орж ирэх болсон. Мөн ОХУ, БНСУ болон Япон улсуудаас ирэх жуулчдын тоо нь эрчимтэй өсөж байгаа нь БНХАУ-аас хамаарахгүйгээр жуулчдын тоо жилээс жилд өсч байгаагын нэг илрэл юм. Үүний цаана энэ бүс нутгийн хүмүүс монголыг ихээхэн сонирхох болсныг харуулж байна.

Сүүлийн үеийн жуулчдын статистик мэдээг үзвэл: 2007 оны 9 сард Монгол улсад нийт 351853 жуулчин ирж байсан бол 2008 оны 9 сарын байдлаар 359639 болж 2.2 % буюу 7786 жуулчнаар өссөн байна.
Энэхүү хоёр хугацааны жуулчдын тоог бүс нутгаар харьцуулж үзье.

Дээрх хоёр хүснэгтээс харахад монгол улсад сүүлийн жилүүдэд жуулчдын тоо харьцангуй өсөх хандлагатай байгаа бөгөөд нийт жуулчдын 80 орчим хувь нь эхний 9 сард ирдэг нь харагдаж байна. Мөн нийт жуулчдын өсөлтөнд нөлөөлсөн улс болон бүс нутгийг авч үзвэл : ОХУ-аас ирсэн жуулчдын тоо өмнөх оноосоо 9791 (8.6%)өссөн нь европоос ирсэн жуулчдын тоог өсгөхөд нөлөөлсөн бол БНХАУ болон Япон улсаас ирсэн жуулчдын тоо нь өмнөх оноосоо 1636 , 2109 тус тус буурсан нь Ази тивээс ирсэн жуулчдыг 3118 (1.4%) буурахад голлон нөлөөлсөн байна.

Бидний зорилтот зах зээл бол гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын зах зээл юм. Хүснэгтээс харахад Сүхбаатар дүүрэгт нийт зочид буудлын 44 хувь нь байрлаж байгаа нь энэ дүүрэгт бүх төрлийн үйлчилгээ ойр, байдаг нь нөлөөлсөн байх талтай.


Гурав болон түүнээс дээш нийт 18 зочид буудлаас 13 зочид буудал нь жуулчны улиралаас хамаарч үнээ тогтоож байна. Харин 6 зочид буудал нь үнээ ямар нэгэн улиралаас хамааралгүйгээр тогтоосон бөгөөд Улаанбаатар, Corpotate зочид буудлуудаас бусад нь гурван одтой зочид буудлууд байна.
• Peak буюу high season (summer) нь ихэнх зочид буудлын хувьд 5сарын 1- 09 сарын 30 –ны хооронд
• Off-Peak буюу low season (winter) нь 10 сарын 1-ээс 4сарын 30-ны хооронд байна.
Харин Sunjin Grand зочид буудлын хувьд үнээ 3 цаг хугацаанаас хамааруулаад ялгаатай тогтоосон байлаа. Дээрх хугацаанд хүснэгтэн дэх хоёр хугацаанд үнэ нь их, бага байгаа бөгөөд 05/01-06/01 09/01-30 хооронд үнэ нь дунд зэрэг байна. Энэ тухайн зочид буудалд ирдэг зочдын онцлогтой холбоотой байх талтай. Мөн Улаанбаатар, Corpotate зочид буудлууд нь үнийн ямар нэгэн бодлого хэрэглэдэггүй тогтмол байгаа нь ч гэсэн цаанаа тухайн зочид буудлын маркетингийн бодлого, үйлчлүүлэгчдийн тоотой холбоотой байж болох юм.

Судалгаанд хамрагдсан зочид буудлуудын байгуулагдсан он:

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй 3-c дээш одтой нийт 19 буудал байгаа бөгөөд энэхүү судалгаанд 5 одтой-1, 4 одтой-4 , 3 одтой-8 буудалууд буюу нийт 13 зочид буудал хамарч чадсан нь уг судалгаа ач холбогдол өндөртэйг харуулж байна.

Эдгээр зочид буудлуудын 3 нь буюу Sunjin grand, Corporate, Нарантуул зэрэг зочид бg уудлууд 2005 оноос хойш сүүлийн гурван жилд байгуулагдсан ба нь энэ салбарт хөрөнгө оруулахад ашигтай байгааг харуулж байна.
2009 онд шинээр гурван дээд зэрэглэлийн зочид буудал ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа нь энэ зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгааг харуулж байна.

Арван гурван зочид буудлын 6 нь Сүхбаатар дүүрэгт, 4 нь Баянзүрх дүүрэгт, 1 нь Чингэлтэй, 2 нь Баянгол дүүрэгт байрлаж байгаа нь дээд зэрэглэлийн зочид буудлуудын төвлөрөл Баянзүрх , Сүхбаатар дүүрэгт төвлөрч байрлаж байгаагийн нэг илрэл юм.
Дээд зэрэглэлийн буудлуудад ихэвчлэн Presidental, Standart single, Suite, Deluxe, Luxe, Superior, Semilux, Double гэх мэт ерөнхий өрөөний төрөл байж болох талтай.
Эдгээр судалгаанд хамрагдсан зочид буудлуудыг өрөөний тоогоор нь авч үзвэл 4 ба түүнээс дээш одтой зочид буудлууд нь 55-210 өрөөтэй байхад , гурван одтой буудлуудын дундаж өрөө нь 20-42 хооронд хэлбэлзэж байна. Орны тоог нь авч үзвэл 4,5 одтой буудлууд нь 180-380 ортой бөгөөд 3 одтой буудлууд 100с доош ортой байна.
2006 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 203 зочид буудал 7950 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол манай судалгаанд хамрагдман дээд зэрэглэлийн 13 зочид буудал нийт 1878 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.Улаанбаатар хотын нийт дээд зэрэглэлийн зочид буудлуудийн өрөөний тоо нь бидний тооцоогоор 1332 байна.
Судалгаанд хамрагдсан буудлуудад зочдын буудаллах байдлыг авч үзвэл Үзүүлэлт тус бүрт 1-5 онооны баллын үнэлгээг өгч эцэст нь нийлбэр дүнгийн аргаар үнэлхэд Хамгийн бага 11 оноотойгоор гэрээт байгууллагууд I байранд орлоо. Удаах байруудад гэрээт жуулчны бааз, гэрээт элчин сайдын яамд, хувиараа гэх мэт дарааллаар жагсчээ. Үүнд хамгийн бага оноотой нь хамгийн их байрладаг гэсэн үг.

- Дүгнэлт

• 2003 онд нийт 201157 жуулчин ирж байсан бол 2004 онд 300538 жуулчин буюу 99381(49.3%) –аар өссөн байна. Харин дараах жилүүдэд өсөлтийн хурд нь тогтворжсон байна.
• 2007 оны 9 сард Монгол улсад нийт 351853 жуулчин ирж байсан бол 2008 оны 9 сарын байдлаар 359639 болж 2.2 % буюу 7786 жуулчнаар өссөн байна.
• ОХУ-аас ирсэн жуулчдын тоо өмнөх оноосоо 9791 (8.6%)өссөн нь европоос ирсэн жуулчдын тоог өсгөхөд нөлөөлсөн бол БНХАУ болон Япон улсаас ирсэн жуулчдын тоо нь өмнөх оноосоо 1636 , 2109 тус тус буурсан нь Ази тивээс ирсэн жуулчдыг 3118 (1.4%) буурахад голлог нөлөөлсөн байна
• Peak буюу high season (summer) нь ихэнх зочид буудлын хувьд 5сарын 1- 09 сарын 30 –ны хооронд
• Off-Peak буюу low season (winter) нь 10 сарын 1-ээс 4сарын 30-ны хооронд байна.
• Эдгээр зочид буудлуудын 3 нь буюу Sunjin grand, Corporate, Нарантуул зэрэг зочид буудлууд 2005 оноос хойш сүүлийн гурван жилд байгуулагдсан ба нь энэ салбарт хөрөнгө оруулахад ашигтай байгааг харуулж байна.
• 2006 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 203 зочид буудал 7950 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол манай судалгаанд хамрагдман дээд зэрэглэлийн 13 зочид буудал нийт 1878 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.Улаанбаатар хотын нийт дээд зэрэглэлийн зочид буудлуудийн өрөөний тоо нь бидний тооцоогоор 1332 байна.
• Дэд бүтцийн сайдын 2002 оны 2ёсарын 25-ны өдрийн 55 тоот тушаалаар баталсан аялал жуулчлалын салбарын орлого тооцоолох аргачлалын дагуу Япон улсын нэг жуулчин Монгол улсад дунджаар 8 хонож , хоногт дунджаар 126 ам доллар зарцуулдаг бол бусад улсын жуулчин 12 хоног 106 ам доллар амралт хувийн зорилгоор ирсэн жуулчин 15 хоног , 42 ам доллар, дамжин өнгөрч буй жуулчин 5хоног 42 ам доллар, бусад зорилгоор ирсэн жуулчин 18 хоног, 52 ам доллар гэсэн үзүүлэлтийг гаргасан байна.
• Зочдын буудалд нэг өдөрт оруулж байгаа орлого нь буудлынхаа зэрэглэлээс хамаараад өөр өөр байгаа бөгөөд гурван одтой зочид буудалд нэг зочин өдөрт дунджаар 50-60 долларын орлого оруулдаг бол, дөрвөөс дээш зэрэглэлийн зочид буудалд 100-300 долларын орлого оруулдаг байна.
• Зочид буудалд буудаллаж байгаа зочдыг улсаар нь авч үзвэл ихэнхдээ АНУ, ОХУ, БНХАУ, Герман, БНСУ, Япон улсуудаас ирдэг бөгөөд зочид буудлын зочдын бүтэц нь харилцан адилгүй байна. Тухайн зочид буудлын онцлогоос шалтгаалаад ганц хоёр улсын зочид зочдынх нь ихэнх хэсгийг эзлэх тохиолдол олон байна.
• Түүнчлэн нэг зочид буудалд ногдох зочдын тоо 2007 онд 5818 байснаа 2008 онд 6290 болж 8 функтаар нэмэгдсэн байна.
• Нэг зочин дунджаар 2007 онд 1.3 хоног буудалсан бол 2008 онд 1.2 хоног болж буурсан байна.

Хэрэглэгчийн судалгаа болон буудлуудын үйлчилгээний үнэ, багтаамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон томоохон өгөгдлийн санг оруулаагүй бөгөөд энэ талаар холбоо барьж авах боломтжтой.
Цааш унших...

Зочид буудлын судалгаа №1

Судалгааны нэгдүгээр хэсэгт Улаанбаатар хот дахь зочид буудлуудын ерөнхий байдал болон салбарын макро үзүүлэлтүүдийг судалсан болно.

- Удиртгал

Сүүлийн жилүүдэд манай оронд эрчимтэй хөгжиж байгаа үйлчилгээний салбарын нэг нь зочид буудал юм.
Зочид буудлын үйлчилгээг зөвхөн өөрийн орны төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орны стандартад нийцүүлж жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд энэ салбарын менежмент, үйлчилгээний технологийг боловсронгуй болгох явдал нэн чухал болжээ.
Зочид буудал , аялал жуулчлалын бизнес нь олон жилийн түүхтэй бөгөөд эдүгээ дэлхийн улс орнуудын эдийн засагт чухал байр суурь эзэлж цаашид улам өргөжин хөгжих хадлагатай байгаа нь энэ зах зээл ойрын хэдэн жил ирээдүйтэйг харуулж байна.
Монгол оронд аялал жуулчлалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй өнөөгийн нөхцөлд зочид буудал, аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн тоо тогтмол нэмэгдэж олон арван зочид буудал, зоогийн газар, жуулчны баазууд шинээр бий болж үйл ажиллагаа явуулсаар байна.

- Зочид буудлын тухай ерөнхий ойлголт
-Зочид буудлыг энгийн, хязгаарлагдмал үйлчилгээтэй, дунд зэргийн зах зээлийн, нэгдүгээр зэрэглэлийн, дээд зэрэглэлийн тансаг өрөөтэй гэх мэтээр ангилдаг.
-Зочид буудлыг байршлаар нь хотын төвийн, хотын захын, онгоцны буудлын, хурдны замын, амралт сувилалын гэсэн 5 ангилалд хуваадаг.
-Зочид буудлыг ямар зочдын анхаарал татаж байгаагаар нь ангилдаг өөр арга байдаг. Үүнд: ажил хэргийн, амралтын,спортын, хурал зөвлөгөөний гэсэн үндсэн 4 ангилал байдаг.
-Харин үйл ажиллагаа явуулах хугацаагаар нь байнгын болон улирлын ажиллагаатай гэж тус тус ангилна.
Зочид буудлын зэрэглэл тогтоох олон шалгуур үзүүлэлт байдаг боловч эдгээрээс хамгийн гол нь зочны тав тухтай байдлыг хангах үзүүлэлтийн төвшин юм.

- Зочид буудлын зэрэглэл
Зочид буудлын үйлчилгээний салбарт зэрэглэлийн 2 гол систем хэрэглэгдсээр ирсэн. Мobil Travel Guide зочид буудлыг 1-5 одоор зэрэглэн ангилдаг байна. Харин Америкийн авто машин эзэмшигчидийн нийгэмлэгээс зэрэглэлийн Daimond системийг хэрэглэдэг ба хамгийн дээд зэрэглэл нь 5 даймонд байдаг. Эдгээр зочид буудлуудад тухайн зэрэглэлийн стандарт тохирсон үйлчилгээ хийгдэж байгаа эсэхэд байнга хяналт тавьдаг.
Манай орны хувьд дугаараар зэрэглэх систем хэрэглэгдэж байснаа 1998 оноос шинэ стандарт батлагдсанаар “Од” системээр зэрэглэх болсон. Дэлхийн улс орнуудад зочид буудлыг үйлчилгээний төвшингийн үзүүлэлтээр ангилахдаа зэрэглэлийн системийг ашигладаг.

Зочид буудлын зэрэглэл тогтоох олон шалгуур үзүүлэлт байдаг боловч эдгээрээс хамгийн гол нь зочны тав тухтай байдлыг хангах үзүүлэлтийн төвшин юм.Үүнд:
• Өрөөний фонд
• Нэг өрөөний талбай
• Хэдэн хүнд зориулагдсан
• Ахуйн ямар нөхцлийг хангасан
• Мебель тавилга
• Ариун цэврийн өрөөний тохилог байдал
• Тоноглол
• Хоол
• Зоогийн газрын хүртээмж
• Төрөлжилт
• Үйлчилгээний соёлын төвшин
• Зочид буудлын гадна, дотно талын тохижилт
• Утас
• Хиймэл дагуулын холбоо
• Телевизор
• Мини сейф
• Мини бар
• Хөргүүл зэрэг өрөөний төхөөрөмж
• Зочинд үзүүлэх нэмэлт үйлчилгээний нэр төрөл, чанар зэрэг үндсэн шалгуурууд багтана
Мөн дараах шаардлагууд тавигдана.
• Ажлын байр нь эрүүл ахуйн болон “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4588:2004 стандартын шаардлага хангасан байх
• Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх
• Орон сууц өргөтгөх буюу хаалга гаргасан тохиолдолд Захирагчийн ажлын албаны даргын тушаал гаргуулсан байх
• Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын газар


- Мэдээллийн эх сурвалжууд:
-Зам тээвэр аялал жуулчлалын яам
-Статистикийн ерөнхий газар
-Гаалийн статистик мэдээлэл
-Мэргэжлийн хяналтын газар

- Судалгааны хэсэг
Зочид буудлын зах зээлийн хөгжил нь тухайн улсын аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Энэ зах зээлийн орлогыг жуулчид бий болгож байдаг гэхэд буруудахгүй юм.
Монгол улсад аялах гадаадын болон гадаадад аялах дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдож, жуулчдад үйлчилгээ үзүүлэх аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын тоо жил бүр нэмэгдсээр байна.
- 2006 оны байдлаар аялал жуулчлалын салбарт 400 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 18,5 тэрбум төгрөгийн орлого олсон бол зочид буудлын салбарт 310 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 33,1тэрбум төгрөгийн орлого олсон байна.


Дээрх хүснэгтээс харахад Улаанбаатар хот дахь нийт зочид буудлуудын талаас илүү хувь нь Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд төвлөрч байна.Эдгээр дүүргүүд нь хотын төвд байрладаг учраас бүх төрлийн үйлчилгээг авахад амар байдаг зэрэг нь буудлуудын төвлөрлийг бий болгоход голлох хүчин зүйл болсон байх талтай.

- Зочид буудал, дэн буудал
- Монгол улсад зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхэлж буй нийт 302 аж ахуйн нэгжийг хариуцлагын хэлбэрээр нь авч үзвэл 273 нь буюу 89,5% нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байгаа бол өмчийн төрлөөр нь авч үзвэл 286 нь буюу 93,8% нь Монгол улсын иргэн эзэнтэй хувийн аж ахуйн нэгжүүд байна. Гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаадтай хамтарсан 7 аж ахуйн нэгж байгаа нь БНХАУ, БНСУ, Япон улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эхрэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 53 хувь нь зочид буудал байна.


Дээрх зам тээвэр аялал жуулчлалын яамны судалгаанаас харахад манай улсад зэрэглэлтэй зочид буудлын тоо нийт зочид буудлаасаа харьцангуй бага байгааг харж болно. Энэ нь тухайн зах зээлийн үйлчлүүлэгчдийг давхарыг харуулж байж болох талтай юм.


Буудлуудын хүлээн авсан зочдын харвал нийт хүлээн авсан зочдын 2005 онд 81,5%-ийг, 2006 онд 79,6% -ийг Улаанбаатар хотын буудлууд хүлээн авсан байна. Улсын хэмжээнд хүлээн авсан зочдын тоо өмнөх онтойгоо харьцуулахад 24,1 хувиар өссөн байхад Улаанбаатар хотын зуудлуудын хүлээн авсан зочдын тоо 21,2 хувиар өссөн байгаа нь хөдөө орон нутаг дахь зочид буудлуудын үйл ажиллагаа идэвхижиж байгаа мөн жуулчид заавал Улаанбаатар хотод буудаллах шаардлага багассантай холбоотой. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн аялал жуулчлалын үйл ажиллагаа сэргэж байгаагийн илрэл юм. Мөн Улаанбаатар хотод байрлах 3, 4 одтой зочид буудлудын хүлээн авсан зочдын тоо 2005 онд нийт зочдын 56,4 хувийг эзлэж байсан бол 2006 онд 53,3 хувийг эзлэсэн байна. Энэ нь зочид буудлуудын дунд өрсөлдөөн бий болж байгаагийн илрэл юм.

Зарим нэг макро үзүүлэлтүүдийг авч үзвэл дараах байдалтай байна.


Манай улсад ирэх зочдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа боловч голлох зах зээлд өөрчлөлт гарахгүй байна. Нийт зочдийн 2/3 нь БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсуудаас ирсэн хэвээр байна. БНХАУ-ын жуулчидын хувьд тодорхой хувь нь жуулчид бус түр зуурын гэрээгээр ирж ажил хийж(барилга, зам засварын ажил гэх мэт.) байгаа хүмүүс эзэлж байгаа гэсэн мэдээлэл байдаг.


Дээрх графикаас харахад нийт жуулчдын ихэнхи хувь нь албан ажлаар, жуулчлал болон хувийн журмаар ирж байгаа жуулчид байна.


Энэ зэх зээлд үйл ажиллагаа явуулж байгаа буудлуудын зэрэглэл болон ашиг, орлолгыг харьцуулж үзвэл нийт буудлуудын 8 хувийг гурав ба түүнээс дээш одтой буудлууд эзэлж байхад цэвэр орлогын 2005 онд 74,7 хувь, 2006 онд 80,6 хувийг гурав ба түүнээс дээш зэрэглэлтэй буудлууд эзэлж байна.



Цааш унших...

Saturday, August 1, 2009

Улаанбаатар хотын зочид буудлын зах зээлийн судалгаа

2008 оны өвөл Тогтохоо бид хоёр нэгэн судалгааны ажил хийх санал хүлээж авсан юм. Япон хөрөнгө оруулагчид "Улаанбаатар хотод дээд зэрэглэлийн сүлжээ зочид буудал байгууллах боломж"-той эсэх талаар зах зээлийн суурь судалгаа хийлгэх хүсэлт тавьсан юм. Үүний дагуу Судалгааг хоёр хэсэг болгон 10 орчим хоног хийсэн юм. Энэ судалгаа бидний хувьд анхны захиалгат ажил маань байсан юм.
Нэгдүгээр судалгаа: Улаанбаатар хот дахь зочид буудлуудын ерөнхий мэдээлэл болон сабарын макро орчны үзүүлэлтүүд
Хоёрдугаар судалгаа: Зочид буудлуудын үйлчилгээний үнэ болон багтаамж, хэрэглэгчийн судалгаа

Судалгаа хийх явцдаа ХҮДС-ийн Зочид буудал, зоогийн газрын менежмент-3 ангийн юутан Уянга болон МУИС-ийн ЭЗС-ийн Банк-2 ангийн оюутан Номин нартай хамтран ажилласан.
Судалгааг хийх явцад олон бэрхшээлтэй асуудал тулгарч байсан боловч бид даван туулж чадсан.
Манай улсын хувьд макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаарх нэгдсэн өгөгдлийн сан бага байдаг. Зочид буудал, зоогийн газрын салбар болон Аялал жуулчлалын салбарын хувьд бодит тоо баримт хангалтгүй. Хууль эрх зүйн орчин нэлээн дутагдалтай байсан учраас мэдээллийн баазыг өөрсдөө цуглуулж, нэгтгэсэн болно.
Урьд өмнө нь нийт зочид буудлын зах зээлийн талаар ямар нэгэн судалгаа бараг хийгдэж байгаагүй гэхэд нэг их буруудахгүй. Харин томоохон зочид буудлуудын хувьд дотооддоо голлох өрсөлдөгчидийнхөө талаар зарим нэгэн судалгааг хийж байсан.
Судалгаагаа хоёр хэсэг болгон оруулахаар боллоо. Та бүхэн уншиж танилцаад санал, шүүмжлэлээ бичээрэй..
Цааш унших...

Friday, July 31, 2009

Хийсэн төсөл, судалгааны ажил

Энэ хэсэгт өөрийн хийж байсан төсөл, судалгааны ажлаа хураангуйлж орууллаа. Гурван жилийн хугацаанд ганцаараа болон найз нөхөдтэйгөө хийсэн зүйлээ нэгтгээд харсан чинь нэлээн хэдэн юм болчиж.Энэр чигээр нь хав дарах харамсалтай санагдаад та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Мэдээж оюутан хүн хийсэн болохоор дутагдалтай, шүүмжилмээр зүйл байлгүй л яахав та бүхэн санал, сэтгэгдлээ харамгүй хуваалцана гэдэгт итгэж байна.
Цааш унших...

Thursday, July 30, 2009

Шахмал түлшний үйлдвэрийн төсөл


2008/2009 оны хичээлийн жилд "Бизнес төлөлвлөлт" хичээл дээр оюутнууд хамтран баг болж бизнес төсөл хийж, түүгээрээ үзэгслэн гаргасан юм. Миний хувьд ангийн хоёр анд болох Б.Нарангэрэл, Б.Чанцал нартайгаа хамтран "Шахмал түлшний үйлдвэр"-ийн төсөл хийж оролцсон юм. Бид гурав нэг гар нийлэн хамтран ажилласны хүчинд зах зээлийн судалгаа болон бусад төлөвлөлтүүдийг сайн хийснээр 3-р курсийн нийт 300 орчим оюутнуудын 60 гаруй багуудаас 2-р байранд орсон юм.
Төсөл нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
1. Төслийн нийгэм эдийн засгийн үндэслэл
2. Төслийн үр дүн, ач холбогдол
3. Нөхцөл байдлын шинжилгээ
4. Төлөвлөгөөт үеийн зорилго зорилтууд
5. Маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөө
6. Үйлдвэрлэл үйл ажиллагааны төлөвлөгөө
7. Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөө
8. Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт, эрсдлийн эсрэг төлөвлөгөө
9. Санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөө

Төслийн үндэслэл:
Дэлхийн ихэнх орнуудад сүүлийн жилүүдэд хүний санаатай болон санамсаргүй байдлаас бий болж буй байгаль экологийн тулгамдсан асуудлуудûг шийдвэрлэх гэж их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байна. Ìанай улсûн хувьд агаарûн бохирдол, цөлжилт, дулаарал, уснû эрүүл ахуй гэх мэт байгаль орчнû маш олон таагүй нөлөөлөл бий болоод байна. Ялангуяа нийслэл хот суурин газруудад агаарûн бохирдол утаанû талаарх асуудал нэлээн хөндөгдөх болсон. Энэхүү байдал нь зөвхөн агаарûг бохирдуулаад зогсохгүй үүгээр дамжин хүн амûн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон нь нийгэмд тулгамдаад байгаа гол асуудал болоод байна. Мөн эдгээр асуудлуудаас гадна нүүрс хэмээх түүхий эдийг ямар нэгэн анхан шатнû боловсруулалтгүйгээр байгалиас нь шууд хэрэглэж байгаа нь нөөцийг үр ашиг багатай ашиглаж эдийн засгийн боломжит үр ашгийг алдсаар байна. Манай улсûн хувьд нүүрсэнд ямар ч боловсруулалт хийлгүйгээр цахилгаан станцууд ба эдийн засгийн салбаруудад нийлүүлдэг. Цахилгаан станцууд нь түлсэн нүүрснээс ялгарах хорт бодисûг өндөр шүүлтүүрээр шүүж байдаг бол нөгөө хэсэгт ашиглаж байгаа нүүрсний утаа нь ямар ч шүүлтүүргүйгээр агаарт тарж байдаг. Нүүрсний хэрэглээг доорхи хүснэгтээс ( çºâõºí á¿ðòãýëä òóñãàãäñàí áàéäëààð )харвал өрхийн хэрэглээнд хэрэглэдэг нүүрс маш их хэмжээтэй байãààã õàðæ áîëíî.

Нарийн тооцвол жил бvр 120,000 орчим айл нийтдээ 200,000-350,000 тонн нvvрс хэрэглэж õîíîãò 180 гаруй тн vнс, тоос агаарт цацаж байна. Өвлийн цагаар айл болгон ойролцоогоор 5 тонн нvvрс, 4.7 шоо метр мод тvлж агаарûн бохирдлûн тэн хагасûг бий болгодог. Эндээс 1 тн нvvрс тvлэхэд 10 хvний жилийн амьсгалах хvчилтөрөгчийг устгаж байдаг гэсэн ñóäàëãàà ÷ ãàðñàí áàéäàã.

Төслийн үр дүн, ач холбогдол:
- Çîðèëãî
Нийслэл хотûн нийт гэр хорооллûн нийт өрхийн түлшний хэрэгцээг тооцож, үнэ өртөгийг судлан тэндээс гарч буй хор нөлөөллийн гол шалтгаанûг тогтоохûн тулд айл өрхүүдийн дунд судалгаа явуулж судалгаанû үр дүнд үндэслэн шахмал түлшний хэрэгцээг тодорхойлж улмаар шахмал түлшийг үйлдвэрлэх нөөц бололцоог судалж, шинжлэн тогтоох төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж эцсийн үр дүнг гаргах нь энэ төслийн ажлûн гол зорилго юм.

- Çîðèëò
Уг төслийн зорилгод тулгуурлан дараах зорилтуудûг дэвшүүлсэн болно. Үүнд :
- Гэр хорооллûн өрхүүдийн дунд анкетийн болон ажиглалтûн аргûг хослуулан түүвэр судалгаа явуулах, үр дүнг гаргаж түлшний хэрэглээг тодорхойлж, шахмал түлшний талаарх иргэдийн ойлголт санал бодлûг илрүүлж шахмал түлшний дутагдалтай талûг гаргаж ирнэ.
- Шахмал түлшний үйлдвэр байгуулах боломжийг судлахûн тулд гадаад дотоод орчнû шинжилгээг хийж, зах зээлийн хүрээ, өрсөлдөгчдийг судлах
- Шахмал түлшний үйлдвэрийн эрхэм зорилго зорилтуудûг тодорхойлж, сул ба давуу талууд дээрээ үндэслэн үйл ажиллагаанû стратегиудûг боловсруулах, хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах зорилго зорилтуудûг тусгаж өгөх
- Компанийн олон нийттэй харилцах үйл ажиллагааг төлөвлөх, маркетинг зар сурталчилгаа үнийн бодлогûг боловсруулах
- Шахмал түлшийг үйлдвэрлэхтэй холбоотой түүхий эд материалûн нийлүүлэлт үйлдвэрлэлийн процесс шат дамжлагуудûг тогтоох үйлдвэрлэл үйл ажиллагаанû төлөвлөгөөг боловсруулах
- Компанийн удирдлага зохион байгуулалт, ажиллах хүчний хэрэгцээ шаардлагûг тодорхойлох
- Төслийг хэрэгжүүлэх болон үйл ажиллагаа болон цаашид өргөжин тэлэхтэй холбоотой хөрөнгө оруулалт санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, болзошгүй эрсдэлүүдийг тооцож түүний эсрэг авах арга хэмжээг тодорхойлох
- Компанийг үйл ажиллагааг явуулах санхүүгийн үйл ажиллагаанû хөтөлбөрийг ойрûн 2 жилийн хугацаанд төлөвлөх улирлûн тайланг гаргах, мөнгөн хөрөнгийн урсгалûн тодорхойлох болно.

Òºñëèéí õàìðàõ õ¿ðýý:


Уг шахмал түлшний төслийн хамрах хүрээ нь Улаанбаатар хотûн нийт гэр хорооллûн айл өрхүүдийн 12%- ийг утаагүй шахмал түлшээр хангах зорилт тавьж байгаа бөгөөд энэхүү айл өрхүүдийг нийслэлийн 6 дүүргээс хамгийн их өрхтэй, нам дор газрûн нягтрал ихтэй Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийг сонгон авч эхний ээлжинд тус бүрт нэг нэг бүтээгдэхүүн борлуулах цэгүүдийг байгуулан бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байгаа.

Тєслийн ¿р д¿н, ач холбогдол:

Шахмал түлшний үйлдвэрлэл явагдаж эхлэснээр зах зээлд борлогдож буй нүүрсний эрэлт хэрэгцээг бууруулах, хэрэглэгчдэд хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэх сонголт хийх боломжийг бүрдүүлж улмаар хотûн агаарûн бохирдолûг бууруулах бөгөөд үүнээс гадна энэхүү төслийн үр дүнд 23 хүн байнгûн тогтвортой өндөр цалинтай ажил эрхлэж өөрсдийн ар гэрийн амьжиргааг дээшлүүлэх болно.

Нөхцөл байдлын шинжилгээ:
- Хэрэглэгчдийн дунд хийсэн түүвэр судалгаанû үр дүнд шахмал түлшний хэрэгцээ их байсан.
- Гадаад орчны хувьд ямар нэгэн саад бэрхшээл багатай бөгөөд дэлхийн эдийн засгийн хямрал хөрөнгө татахад хүндрэл учруулах боловч Засгийн газраас энэ салбарт энэ жил төсөвт 15 тэрбум төгрөг төсөвлөсөн тул хүндрэл багатай байна. Мөн хууль эрх зүйн хувьд энэ салбарын хувьд хөрөнгө оруулалт болон, ямар нэгэн үйл ажиллагааны хязгаарлалт байхгүй.

Тоног төхөөрөмжийг ОХУ, Солонгос улс, Хятад, Дани зэрэг улсуудаас судалсны үндсэн дээр манай орны нөхцөлд тохирохыг нь сонгон нийлүүлэх боломжтой.
- Дотоод орчны хувьд Улаанбаатар хотын нийт өрхийн 60 орчим хувь буюу 126000 өрх айл гэр хороололд амьдарч байгаа бөгөөд эхний ээлжинд эдгээр өрхүүдийн 12%-ийг утаагүй шахмал түлшээр хангах зорилготой. Энэхүү зорилгодоо тулгуурлан дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:
- Өндөр хүчин чадалтай технологийг гаднаас нийлүүлэх
- Ажиллах хүч хүний нөөцийн асуудлûг шийдвэрлэх
- Нөөц түүхий эд материалûн нөөцийг хангах эдгээрийн үндсэн дээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах
- Нийслэлийн 6 дүүргээс хамгийн их өрхтэй, нягтрал ихтэй Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийг сонгон авч бүтээгдэхүүн борлуулах цэгүүдийг байгуулах

- Нөөц түүхий эд материал
Үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эд материалд : Нүүрс, шавар, бусад хольцуудûн шинж чанараас хамаарч шахмал түлшний найрлагад - нунтаг нүүрс /хаягдал нүүрс/ 60-80 хувь - шар шавар болон бусад хольц 20-40 хувь байна. Бүтээгдэхүүн цилиндр хэлбэртэй, өндөр, диаметр нь 10 см бөгөөд 1см-ийн диаметртэй 19-22 ш нүхтэй, 1ш түлшний шаталтûн хугацаа 6-8 цаг, 2.5кг жинтэй ба 12000кг/см2 даралтаар шахаж нягтруулсан тул бат бэх чанартай тул тээвэрлэлт, ус чийг тэсвэрлэх чадвар өндөр.

- Зах зээлийн øèíæèëãýý
Улаанбаатар хотûн нийт өрхийн 58.6% буюу 126000 өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд эдгээр өрхийн хэрэгцээг хангах нь манай зорилтод зах зээл болно. Эхний ээлжинд зорилтот зах зээлийг дүүргүүдээр нь сегментчилэн Улаанбаатар хот дахь 6 дүүргээс хүн амûн нягтрал ихтэй, гэр хороололд амьдардаг өрхийн тоог харгалзан Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгино хайрхан дүүргүүдийг сонгон бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөөд байна.

Өрсөлдөгчийн судалгаа Одоогийн байдлаар энэхүү зах зээлд дараах компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ажиллах хүч бүтэц зохион байгуулалтûн хувьд Энержи ХХК-аас бусад компаниуд нь 20-иод хүний бүрэлдэхүүнтэй нэгээс хоёр боловсруулагч машинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Шахмал түлш үйлдвэрлэгч компаниуд:
1. Нэбис ХХК
2. Ара сухаа ХХК
3. Бурханû гал ХХК
4. Тану түлш ХХК
5. Арвин дөлт ХХК
6. Энержи ХХК

• Үртсэн түлш үйлдвэрлэгч:
1. Өлзийт төв ХХК
2. Хялганат ХХК

Гэр хорооллûн нэг айл жилд 2-3 т.н шахмал түлш хэрэглэдэг гэж тооцвол нийт өрх жилд 378 мянган т.н түлш хэрэглэнэ. Харин дээрхи 5 үйлдвэрлэгчид 2009 онд гэрээнд зааснû дагуу 128 мянган т.н , Энержи ХХК 15 мянган т.н, үртэс үйлдвэрлэгчид 85мянган т.н түлш бэлтгэхээр төлөвлөжээ.
Зах зээлийн багтаамж Нийслэлийн нийт гэр хорооллûн айлуудûн жилийн нийт хэрэглээ 650 мянган т.н, байгууллагуудûн нам даралтûн зуухнû хэрэглээ 270мянган т.н нүүрс байна. Харин шахмал түлшээр нийт өрхийг хангавал зах зээлд 378мянган т.н түлшийг нийлүүлэх шаардлагатай. Иймээс нийт зах зээл дээр шаардлагатай түлшний 39.6% буюу 150 мянган т.н түлш хэрэгцээтэй байна. 2008 оноос эхлэн Солонгос улсаас 10 мянган ширхэг Ёнтан зуухûг нийлүүлээд байгаа бөгөөд 2009 онд 30 мянган ширхэг зуухûг нийлүүлэхээр “ Улаанбаатар хотûн захирагчийн алба” “НБХГ”-тай гэрээ байгуулсан.

Төлөвлөгөөт үеийн зорилго зорилтууд:
SWOT øèíæèëãýýíä ¿íäýñëýí äîâòëîõ ñòðàòåãèéã áàðèìòлах нь оновчтой гэж үзлээ.
1. ×àíàðòàé, õÿìä á¿òýýãäýõ¿¿í äýýðýý òóëãóóðëàí çàõ çýýëýý òýëýõ áîëîìæîî àøèãëàæ îðëîãî áóóðàõ àþóëààñ ñýðãèéëíý.
2. Óòàà áàãà ÿëãàðóóëäàã á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýí øàõìàë ò¿ëøèéã íèéòèéí õýðýãëýý áîëãîí õýðýãëýã÷äèéã òàòíà.
3. ×àäâàðëàã àæèëëàõ õ¿÷èí, äýâøèëòýò òåõíèê òåõíîëîãèéã àøèãëàí á¿òýýìæèéã íýìýãä¿¿ëýõ çàìààð ºðñºëäºã÷äèéã øàõàí ãàðãàíà.
4. Çà áà ÎÓ-ûí áàéãóóëëàãûí äýìæëýã äýýð òóëãóóðëàí íýìæ õºðºí㺠îðóóëàëò òàòàõ çàìààð ñàíõ¿¿ãèéí õÿìðàëààñ ñýðãèéëíý.
5. Ò¿¿õèé ýäèéí íººö õàíãàëòòàé ó÷ðààñ ¿éëäâýðëýëýý íýìýãä¿¿ëýí ºðñºëäºã÷ ãàð÷ èðýõ áîëîìæèéã áóóðóóëíà.

Нєхцєл байдлын шинжилгээ болон SWOT шинжилгээнд үндэслэн дараах ¿ндсэн зорилгуудûг дэвшүүлж байна.
1. Õýðýãëýã÷äýä øàõìàë ò¿ëøíèé òàëààðõè ìýäýýëýë ºã÷ ýåðýã îéëãîëòòîé áîëãîõ.
2. ×àäâàðëàã àæèëëàõ õ¿÷èí, äýâøèëòýò òåõíèê òåõíîëîãèéã àøèãëàí á¿òýýìæèéã íýìýãä¿¿ëýõ çàìààð ºðñºëäºã÷äèéã øàõàí ãàðãàíà.
3. ×àíàðòàé ò¿ëøýýð íèéãìèéí õýðýãöýýã ò¿ðãýí øóóðõàé õàíãàõ.
4. Çà áà ÎÓ-ûí áàéãóóëëàãûí äýìæëýã äýýð òóëãóóðëàí íýìæ õºðºí㺠îðóóëàëò òàòàõ çàìààð ñàíõ¿¿ãèéí õÿìðàëààñ ñýðãèéëíý.






Цааш унших...