Thursday, April 8, 2010
Хайранд хүртэл диверсификаци хэрэгтэй гэнэ шүү.
Дадлагын хугацаа дуусч энэ долоо хоногоос хичээл орж эхлэж байна. Төгсөх курсынхны хувьд дипломын ажлаас гадна мэргэшүүлэх 2-3 хичээл орж байгаа. Манай ангид л гэхэд Монголбанкаас мэргэжлийн хичээл мөн Бичил санхүү гэсэн хоёр хичээлийг үзэж байгаа.
Өнөөдөр Батжаргал багшийн бидэнд орох "Бичил санхүү" гэдэг хичээлийн удиртгал хичээл орлоо.
Багш маань бичил санхүүгийн онцлогийн талаар олон сайхан зүйл ярьлаа. Бичил санхүүгийн зорилго бол нийгмийн бага орлоготой иргэдэд чиглэсэн санхүүгийн үйл ажиллагаа үзүүлдэг санхүүгийн институциудын нэгдэл, эрсдэл өндөр байгаа тохиолдолд хүүг багаар тогтоодог гэх мэтээр нөгөө санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалтын бидний үзсэн онолоос эсрэг зүйл ярьж гарваа.
Тэр битгий хэл зарим улс орнуудад жендерийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бичил санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлдэг. Энэ нь ихэвчлэн азийн хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад өрх толгойлсон эмэгтэйчүүд их байдаг учраас тэдний санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бичил санхүүгийн үйл ажиллагааг түүнд чиглэсэн маягаар явуулдаг гэх мэтчилэн. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн талаарх багшийн яриа явсаар байгаад охид хөвгүүдийн хайр сэтгэлийн асуудал болж хувирав.
Багш : "Манай улсад ч гэсэн энэ асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон энэ нь манай охидууд өөрийн хөрөнгө оруулалт(хайртай хүнээ)-аа оновчгүй хийж (сонгож)байгаатай холбоотой. Охидууд ер нь өөрийн хайр сэтгэлийн багцаа эхний ээлжинд, богино болон дунд хугацаанд олон хөвгүүнд хуваарилах хэрэгтэй шүү. Эрсдэлийг тараан байршуулж байж тухайн хөрөнгө оруулалт (тухайн хөвгүүнд байршуулсан хайр нь юмуу даа) хэр эрсдэлтэй байгаа, цаашид дахин урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх ирээдүй байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй шүү. Битгий юу юугүй нэг багцад хамаг хөрөнгөө байршуунлчихаарай даа өгөөж өндөртэй ч гэсэн түүнийг дагаад эрсдэл мөн өндөр байдаг. Хөвгүүд ч гэсэн охидуудыг өөрт нь хөрөнгө оруулалт хийж байгааг бас мэдэрч хөрөнгө оруулалтаа алдахгүйн тулд боломжийн нөхцөлтэй хөрөнгө оруулалт байгаа тохиолдолд аль болох дахин нэмэлт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Бидний үед бол олон төрлийн хөрнгөнд багцаа байршуулсан охин бол жаахан онцгүй нэр зүүдэг байсан одоо бол харин өөр шүү. Сайн, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд сайн судалгаа хийх хэрэгтэй." гээд хэрхэн зөв хөрөнгө оруулалт хийх (хайртай хүнээ зөв сонгох) талаар санхүүч хүний үүднээс сайхан л зөвлөгөө өглөө. "
Нобелийн шагналт Харри Маркович гэдэг энэ эрдэмтэн санхүүгийн шинжлэх ухаан төдийгүй амьдралын олон зүйлд хэрэглэгдэх "Багц сонголтын онол"-г үндэслэсэнд түүнд талархмаар санагдлаа.
Өнөөдөр СЭЗДСургуулийн эрдэм шинжилгээний хурлыг тараад явж байх зуураа сургуулийнхаа судлаач хэдэн найз нартайгаа энэ талаар жаахан ярилцлаа. Миний хувьд нэг найзынхаа хамт аль хэдийн урт хугацааны хөрөнгө оруулалтаа хийсэн бөгөөд бид хоёрын хувьд одоо бараг буцааж татах боломжгүй болсон. Харин эрсдэлээс хэрхэн сэргийлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах талаар цаашид анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Ер нь бол хөрөнгө оруулалт багшийн зөвлөсөн үе шатаар бус шууд л хөрөнгө оруулалт хийсэн гэхүү дээ. Нэг ёсондоо эрсдэлтэй хөрөнгө (venture investment)оруулалт хийсэн.Гэхдээ миний хувьд оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ ч оновчгүй хөрөнгө оруулалт гэж бодож байсангүй. Харин нэг найз маань багцаа ерөнхийдөө тараан байршуулаад оновчтой багцаа (бидний оновчтой багцыг нэг хүн л бүрдүүлнэ) бүрдүүлэх шатандаа орж байгаа, нөгөө нэг нь хөрөнгө оруулалтын зарчмын дагуу багцаа байршуулаад эрсдэлээ тооцоод л явж байх жишээний.
Эрдэм шинжилгээний хурлын шагналын мөнгөөрөө дээрээс авах гээд санхүүгийн бололцоо болж өгөхгүй байсан нэг номоо авлаа. Солонгосын зохиолч Нам Ин Сүкийн "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" гэсэн нэртэй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулалтын үр, ашгийг оновчтой байлгахын тулд олон зүйлийг судлаж, мэдэж эрсдэлээ бууруулах нь зөв болов уу гэж бодном.
Дээрхтэй адил хайрын тухай валютаар зүйрлэсэн нэгэн нийтлэл байна. Discount Rate of Love ... Хаа сайгүй...

Цааш унших...
Отгоогийн ертөнц
Амьдралаа гэж...
Sunday, April 4, 2010
ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ “ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХЄТЄЛБЄР 2010-2011” ЗАРЛАГДЛАА
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банкны ХААН Банк Сангаас шинэ оюутны тэтгэлэгт хєтєлбєрєє 4 дэхь жилдээ зарлаад байна. ХААН Банк Сангийн тэтгэлэгт хєтєлбєр эхэлсэн үеэсээ сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа, орлого багатай өрхийн 400 гаруй оюутанд сургалтын тєлбєрийн тэтгэлэг олгож, тэдний цаашид сурах хvсэл эрмэлзлэлийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.ХААН Банкны Нэрэмжит Сургалтын Тэтгэлэгт Хєтєлбєрийн хүрээнд тухайн жилд ЕБС-ийн тєгсєх ангийн сурагчдаас шилдэг сурагчдыг шалгаруулан их дээд сургуульд элсэн суралцах сургалтын тэтгэлэгийн эрхийг урьдчилан олгодог нь орлого багатай єрхийн сурлага сайтай сурагчдад томоохон дэмжлэг болсоор ирлээ. ХААН Банкны тэтгэлэгт хєтєлбєр нь Монгол орны єнцєг булан бүрт дунд сургуулиа амжилттай тєгсєж буй тодорхой тооны сурагчдыг хамруулж, тэдэнд мэргэжлийн гараагаа сургалтын тєлбєрийн талаар санаа зоволтгүй эхлэх боломжийг олгодогоороо онцлогтой юм.
ХААН Банк Сангаас 2010 онд ЕБС-ийн 11-р анги тєгсєж буй 100 сурагчийг шалгаруулж, 2010-2011 оны хичээлийн жилд их дээд сургуулийн 1-р курс-д суралцах сургалтын тєлбєрийн тэтгэлэг олгоно.
БVРДVVЛЭХ МАТЕРИАЛ:
Єргєдлийн маягт болон бүрдүүлэх материалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж татаж авна уу. Мєн ХААН Банкны лавлах 1917 ( энгийн утасны тарифаар ), www.khanbank.com вэбсайт, болон 332333 (дотуур утас 3305) утсаар лавлана уу.
МАТЕРИАЛ ХVЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2010 оны 4-р сарын 05-ны єдрєєс 4-р сарын 16 –ны єдрийн 18:00 цаг хүртэл Улаанбаатар хотод Сєүлийн Гудамж-25 хаягт орших Тєв ХААН Банк, хєдєє орон нутагт ХААН Банкны салбар тооцооны тєв дээр тус тус хүлээн авна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС :
Сонгон шалгаруулалтыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон комисс зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд ХААН Банкны ажилтнууд, аймаг, сум, дүүргийн тєр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн тєлєєлєл багтана.
ШАЛГАРУУЛАЛТЫН ДVНГ ЗАРЛАХ :
ХААН Банкны Нэрэмжит Тэтгэлэгт Хєтєлбєрт шалгарсан 100 сурагчдын нэрсийг 2010 оны 5-р сарын 28-аас 6-р сарын 10-ны хооронд ХААН Банкны www.khanbank.com вэбсайт болон єдєр тутмын сонингуудаар мэдээлнэ.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ:
• 2010 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 11-р ангийн сурагч байх
• Сурлагын голч дүн нь “B” буюу 80 %, түүнээс дээш байх
• Ахлах ангидаа (9-11-р анги) улс, аймаг, хот, дүүргийн олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги хамт олноо хошуучлан оролцдог байх
• Нийгэм, олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байвал давуу тал гэж үзэх
• Хувь хvний болон нийгмийн ур чадвар сайтай
• Цаашид их дээд сургуульд дэвшин суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
Цааш унших...
Отгоогийн ертөнц
Хэрэгтэй мэдээлэл
Дүүгийн төрсөн өдөр ба "Помогите нам"
Манай ээж айлын арван хүүхдийн хамгийн том нь, харин ах бид хоёр бол ээжийн дүү нарын хүүхдүүдийнх нь том агаа, аниа нар нь гэх үү дээ.
Зарим хүмүүс оюутны байранд байж үзээгүй оюутныг оюутан гэдэггүй юм гээд л байдаг юм. Би гэдэг хүн нэгдүгээр курсээсээ л эхлээд ээжийнхээ дүүгийнд оюутны 4 жилийг өнгөрөөж байна даа. Хүмүүс намайг оюутан биш гэхгүй л байна (Амьдралд хандах хандлага, биеээ авч явах гээд олон зүйлээр ялгардаг байх л даа).Эгч маань охин хүү хоёртой.Эгчийндээ энэ дөрвөн жилийн хугацааг өнгөрүүлэхдээ хэзээ ч би өөрийгөө өөр айлын хүүхэд гэж бодож явсангүй. Хоёр дүүгээ ч гэсэн төрсөн дүү шигээ л бодож явлаа.
Дүү Хишигт маань өнөөдөр 18 нас хүрч байгаа.
Багаасаа бие нь өвдөөд хичээл номондоо жаахан тааруу хүүхэд байсан болохлоор тийм сайн сурлагатай байгаагүй ч гэсэн өөрийн хичээл зүтгэлээрээ сонирхож байсан сургуульдаа элсэн орсон. Дүүгийн маань зан гэвэл хүний төлөө их санаа зовдог, өөрөө нэмэр болж чадахгүй ч гэсэн дандаа санаа зовж өөрийгөө бухимдуулдаг (яг л ээж шигээ. Эгч маань бас л хүн болгонд санаа зовж явдаг юм). Бас жаахан ууртай (уурлаад шалихгүйээ удаад л нэг цаг болдийн).
Өчигдөр өглөө босоод л "Би оройны хоол хийнэ шүү, Отгоо эгч та өдрийн хоол хийгээрэй" гэхээр нь нэг их тоогоогүй тэгээрэй гэсн юм яриад л өнгөрсөн. Орой нь та нар миний 17 насны сүүлийн хоолийг идэж байна шүү дахиад идье гэсэн ч боломжгүй гэсэн наргиан болоод л өнгөрсөн.
Зурхайд итгэдэг, Эгчтэйгээ үеийн найз охинтойгоо ярьж байгаа юм шиг л хамаагүй ярьчихдаг, хөлбөмбөг хамтдаа үздэг дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсээд төрсөн өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр 2 эрэгтэй дүүтэйгээ дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж цуг "Помогите нам" гэдэг киног үзлээ. Ойрд кино театрт кино үзээгүй болохлоор сайхан л байлаа.
"Помогите нам"-н хувьд гэвэл, Энэ кинонд 1990-ээд оны дунд үеийн урагшаа БНХАУ, хойшоо ОХУ-руу гарч наймаа хийдэг хүмүүсийн тухай, тэдний амьдралын төлөө тэмцэл, хүн чанар, нэг нэгэндээ итгэх итгэлийг 23-р хурдан галт тэргэнд суусан 20 орчим хүний үйл хөдлөлөөр дажгүй дүрсэлжээ.
Нэг үзчихэд буруудахгүй байх гэж бодож байна.

Амьдралаа гэж...,
Тэмдэглэл
Friday, April 2, 2010
АПУ ХК-ны тайлан - APU JSC REPORT
Миний бие Монголын хөрөнгө оруулалтын корпорацийн дэргэдэх "Оюутны хөрөнгө оруулалтын клуб"-ын нэг гишүүн билээ. Манай клуб нь 2009 онд байгуулагдсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаарх бодит туршлага хуримтлуулах зорилготой.
Бид монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь идэвхитэй борлогдож байгаа компаниудын хувьцаанд шинжилгээ хийж,судласны үндсэн дээр богино хугацааны арилжаанд багц бүрдүүлж ордог билээ. Ингээд өөрийн хийсэн судалгаагаа та бүхэндээ хүргэж байна. Ийнхүү хүргэж байгаагын гол зорилго нь доод курсын дүү нараа хөрөнгийн зах зээл, манай клубын үйл ажиллагааг сонирхож дараа жил гишүүн нь болоосой гэсэн үүднээс юм шүү.
Мөн миний тайлантай холбоотой болон хөрөнгийн зах зээлйн талаарх үзэл бодлоо хуваалцаарай.
Дараа дараагийн бичлэгүүдээрээ клубынхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
APU Report 10.03.31 New

Хөрөнгийн зах зээл