Wednesday, September 30, 2009

Хугацаа нь дууссах гэж байгаа үнэгүй (хямдхан) бүтээгдэхүүн хэрэглэх үү? яах уу?

Сүүлийн үед компаниудын маркетингийн бодлого нь улам л нарийн болоод байх шиг.
Өчигдөр хичээлдээ иртэл ангийнхан бүгд л MCS-ийн "Гоо жүрж" барьчихсан Отгоо чи үнэгүй ундаа авсан уу? үүдэнд өгч байна гэхлээр нь гүйгээд очсон чинь ундаа амсаж үзээд хоёрхон асуулттай судалгаа бөглөөд л нэг жүүс өгч байна. Эхэндээ ямар дажгүй арга вэ? гэж бодоод судалгаа авах аргаа дажгүй сэтгэсэн байна гэж үнэлж, судалгаагаа арай олон асуулттай байлгахгүй ийм асуултанд хариулт авахын тулд нэг ундаа өгөх ч арай л их зардал гаргаад байгаа юм шиг санагдлаа. Хүүхдүүд ч эхний ундаагаа үнэгүй юм болохлоор нь бүгд л сэтгэл ханамжтай уулаа амт нь жаахан тиймэрхүү ч гэсэн. Зарим нэг хүүхдүүд дахин очиж үнэгүй ундаа авч уусан боловч хоёр дахь ундаагаа эхний ундаагаа уусны дараа эхний сэтгэгдэл алга болов уг нь үнэгүй олдож байгаа ш дээ. Тэгсэн ч сүүлдээ уух хүн бараг олдсонгүй шүү. Заримд нь ундааны амт үнэхээр таалагдаагүй бололтой хугацаа нь дуусах гэж байгаа борлогдоогүй ундаагаа тараасан гэх мэтийн олон л зүйлүүдийг ярилцаж, заримынх нь гэдэс ундаанаас болсон уу? идсэн хоолноос нь болсон уу? жаахан эвгүйрхэж эхэлсэн юм. Ундааны үйлдвэрлэсэн хугацааг хартал үнэхээр л 10 сарын 6-нд хугацаа нь дуусахаар байлаа. За энэ ч яахав ашиггүй зардал гаргаж байхаар борлогдохгүй болохоос нь өмнө өөрсөддөө хэрэгтэй зүйл болгоод л авлаа гэж бодоод өнгөрөв.
Орой хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрт миний уух дуртай кальцитай сүү нэлээн хэдийг эгч аваад ирсэн байв. Эгчийн маань гүйлгээ өнөөдөр сайн байсан юм гэж бодоод сүүнээс нь ууж гарлаа. Харин манай дүү уусангүй кальцитай сүү гэхээр амаа олохгүй уудаг хүн чинь. Тэгсэн чинь юу гэсэн гээч эгч өнөөдөр энэ кальцитай сүүг үйлдвэрлэдэг компанийн 10 жилийн ой болж байгаа гээд 800 төгрөгөөр зардаг сүүгээ тал үнээр нь зараад явж байхаар нь эгч нь аваад ирсэн гэлээ. Харин дүү дурамжхандуу наад сүүний чинь хугацаа нь маргааш 9 сарын 30-нд дуусах юм байна лээ тэгээд л хямдхан зарж байхгүй юу гэдэг байгаа.
Хадгалах хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнээ ингэж хямдруулж зарж байгаа нь зөвүү одоо хугацаа нь дуусахад нэг хоногийн, долоо хоногийн өмнө зарж байна дараа нь хугацаа нь дуусаад нэг хоногийн , долоо хоногийн дараа хямдруулаад зарж байж мэдэх л юм. Үнэгүй хямдхан зүйлд дурлахдаа бас учрыг нь олж дурлах хэрэгтэй юм шиг санагдлаа.
Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд та бүхэн ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа заавал үйлдвэрлэсэн он, хадгалах хугацааг нь харж байгаарай гэж зөвлөе.
Цааш унших...

Tuesday, September 29, 2009

Оюутны хөрөнгө оруулалтын клуб нээгдлээ.

Монголдоо ганц байдаг хөрөнгө оруулалт банк болох MICC-ын талаар оюутан залуус сайн мэдэх байх. Монголын хөрөнгө оруулалтын корпорациас оюутан залуусын дунд нэгэн сонирхолтой үйл ажиллагааг явуулах гэж байгааг та бүхэндээ хүргэж байна.

Оюутан залуучууд та бүхэндээ МУИС-ийн Эдийн Засгийн сургууль болон MICC (Монголын хөрөнгө оруулалтын банк)-ийн хамтарсан "Оюутны хөрөнгө оруулалтын клуб" 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулах гэж байна.
Манай клуб нь 3 болон 4 р курсын оюутнуудын идэвхи санаачилга, хөрөнгийн зах зээлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх дадлагжуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаад "Монголын хөрөнгийн бирж" дээр оюутнууд баг болон хамтран ажиллах үйл ажиллагаагаа явуулна.

Танилцуулах лекц 2009 оны 10 сарын 2 ны өдрийн 18 цагт ЭЗС-н 403 тоотод явагдана.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Цааш унших...

Saturday, September 26, 2009

Отгон хүүхэд отгон байхаа больсон нь ..

Би гэж нэг хүн 10 жил айлын бага хүүхэд гэж нэрлэгдэн, Отгончимэг нэрэндээ таарсан отгон хүүхэд байлаа. Тэгтэл Отгон хүүхэд байх хугацаа маань дуусч, айлын том охин болж эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй болчихсон шүү. Анхандаа айлын бага хүүхдийн аашаа орхихгүй ээж аавдаа эрхэлдэг л байлаа. Дүүтэй байж сураагүй болохоор хоёр дүүгээ асрах гэж нэлээн юм болно бас гаргах гаргахгүй ааш гаргаж ээж, аавдаа жаахан зандруулна. За ингээд эгч болсон хүн чинь дүүгээ асрах ажилд томилогдох нь тэр. Ээж ажилдаа яваад би гэж хүн дүүгээ харах гэж нэлээн будилна. Уйлахлаар нь л ээж нь ирж байна уу гэж дэмий л хашааны гадаа гарч гудамжны үзүүр ширтэнэ. Амихандаа олон хараад байвал ээж хурдан ирчих юм шиг санагдаад. Энэ мэтээр эгчийн ажилд суралцаж эхэлсэн дээ. Хийх ажил, хариуцлага нэмэгдээд нэг ёсондоо бол хоёр дүүгээ хариуцсан албан тушаалтан болсон доо. Яваандаа хоёр дүүдээ улам хайртай болж энэ хоёрыгоо л би сайн хүн болгох ёстой бүр энэ бол миний үүрэг гэж бодох болсон.
Өдөр цаг урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд эгч нь оюутан болж, хоёр дүү маань сургууль, цэцэрлэгт орлоо. Нэгдүгээр курсын оюутан хүнд хамгийн хэцүү зүйл бол гэрээ санах. Анх удаа гэрээсээ холдож биеээ дааж амьдарлд хөл тавих гэдэг бол хүн бүхний туулдаг амаргүй үе. Тэр үед манай сургууль арай дэндүү олон хичээл ордог байсан (одоо санахын 11 хичээл, философи, монголын түүх, соёл судлал гээд унших юм ихтэй хичээлүүдийг нэг семистрт бөөнөөр нь орно гээч). Гэрээ санахын эхлэл нь хоёр дүүгээ санахаас эхлэнэ дээ. Утсаар ярьж уйлна, шөнө зүүдэлнэ гээд л.
Жил ирэх тусам миний дүү нартаа хандах хандлага, тэднийхээ төлөө хийх зүйл, хийе гэж бодох зүйлүүд маань өөрчлөгдсөөр л улам л ихийг бодож байна.
Анхандаа тэднийгээ асрах гэж нэлээн тэвддэг байсан бол одоо харин яаж зөв хүн, сайн хүн болгох вэ? гэдэг миний хийх зүйл болжээ.
Өнгөрсөн зуны амралтуудад гэртээ богино хугацаагаар очдог байсан бол энэ жил бүр зорилготойгоор хичээлээ тараад дадлагаа хийж дуусгаад л очсон. Энэ зуны амралт бол миний хувьд ямар нэгэн зүйлд суралцах, ажил хийж мөнгө олох зорилготой байсангүй. Харин гэр бүлийнхээ асуудалд нэлээн төвлөрсөн амралт болсон. Ингэснээрээ ч олон зүйлийг шийдвэрлэж чадсан гэж бодож байна.
Охин дүүг маань багаасаа дүүтэй байсан болохоор нэг их эрх биш ер нь биеээ даасан шинжтэй болохоор түүндээ найдаад эгч нь бага санаа зовно. Зарим хүмүүс дүүг маань хараад яг Жижиг Отгоо шүү.. энэ байж байгаа нь гээд л эгч дүү хоёрыг адилсгана.
Харин эрэгтэй дүү маань их хөдөлгөөнтэй, ёстой л нэг дүрсгүй шар толгой доо. Том толгойтой гэж хүмүүс шоглохлоор нь ухаантай хүний толгой нь том байдаг юм хэмээн өмөөрдөг эгчийн дүү. Өнгөрсөн хавраас 6 настай нэгдүгээр ангийн дүү маань РС гэдэг тоглоомын газар луу байж байгаад явах боллоо гэж ээж аав хэлэх болсноор эгчийнх нь санаа дахиад л зовж эхлэв. Утсаар ярих гэхээр эгчээсээ эмээгээд ярихгүй. Дэмий л ээж аавдаа, охин дүү, ахдаа л захиж тэднийгээ зэмлэнэ.
2дүүтэйгээ зуны амралтын хэсэгхэн хугацаанд жаахан хичээл хийх гэж оролдсон. Энэ хугацаанд тэднийхээ аливаа зүйлд хэрхэн ханддаг болон аливаа зүйлийг сурахдаа хэрхэн хандаж байгааг нь, цаашид яах хэрэгтэй байгаа талаар бага ч гэсэн ойлгож, эгч хүний хувьд яаж дэмжиж өгөх хэрэгтэй вэ? гэдгээ ойлгож авсан. Эрэгтэй дүү маань хүлээж байснаас хурдан хугацаанд хүрдээ сайн цээжлэж, үржих үйлдэл, баганан бичлэгийг сайн сурч байсан нь эгчдээ барьсан том бэлэг байсан.Эмэгтэй дүү маань ямар ч зүйлд идэвхитэй ханддаг, давтлагаа нэг ч удаа тасдаагүй нь түүний хариуцлагатай хандаж байсан нь эгчийн хувьд баярламаар зүйл болж байлаа.
Надад ийм хөөрхөн хоёр дүүтэй болгож өгсөн ээж аав хоёртоо үргэлж би талархаж байдаг.
Эгч нь 2 дүүгээсээ хол байгаа боловч та 2-ынхоо төлөө үргэлж санаа зовж байдаг шүү.
Том эгчийн хичээл зүтгэл 2 дүүгийн авьяас чадвар хэзээ нэгэн цагт биднийг амжилтанд хүргэж Гансүхийн хүүхдүүд гэсэн тодотголыг бидэнд авчирч, эцэг эхээ баярлуулах өдөр ирнэ гэдэгт эгч нь итгэж байна.

Санаа тавих, хүнтэй байна гэдэг сайхан шүү.
Цааш унших...

Норовбанзад сан илтгэл хүлээн авах хугацаагаа сунгалаа...

Та бидний сайн мэдэх Норовбанзад сангаас Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан "Хорьтой ардчилалын алдаа, оноо" сэдэвт илтгэлийн уралдааны зарлаад байсан билээ. Итгэл хүлээн авах хугацаагаа 10 сарын 15 хүртэл сунгасан байна. Та бүхнийг энэхүү уралдаанд оролцохыг урьж байнан. Ингээд итлгэлийн удирдамжийг дахин нийтэлье.

Зорилго:
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой энэ оны сүүлчээр тохиож байгаатай холбогдуулан “Норовбанзад” сангаас энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Монголд өнөөдөр тэртээх 20 жилийн өмнөхтэй харьцуулбал дэлхийн томоохон сургуулиудад суралцаж бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан, элдэв хөтөлбөрт хамрагдсан залуус олон болжээ. Манай өөрийн их дээд сургуулиуд ч өөрчлөгдөн хөгжиж байна. Иймд хорвоог ид гэгээн сайхнаар төсөөлдөг залуу үе, амьдралыг бодитоор харж өөрсдийн эрч хүчиндээ итгэдэг идэр насныхны оюун ухаанаар ардчиллаар замнасан он жилүүдэд монголын ард түмний оносон алдсаныг эргэцүүлэн тунгааж, үнэлэлт өгүүлэхийн зэрэгцээ эх орныхоо ойрын ирээдүйн тухай санал бодлыг нь сонсоход уралдааны зорилго оршино.

Үр дүн:
Залуусын санал санаачлагыг нэгтгэж, эхний байруудад шалгарсан илтгэлүүдийг “Норовбанзад” Сангаас МННХ-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах онол практикийн бага хурлаар хэлэлцэж, тэдний үгийг түмний сонорт хүргэнэ.

Ерөнхий нэр: Хорьтой ардчилал: Алдаа, оноо
(20 years into democracy: Failures and achievements)

Хугацаа:2009 оны 10 сарын 15 хүртэл


Оролцогсдын насны ангилал: 16-25 нас
26-45 нас

Илтгэлийн сэдэв: Улс төр, эдийн засаг, иргэний нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг , хууль, эрх зүйн аль ч сэдвээр байж болно.

Агуулга: Ардчиллаар замнасан 20 жилд алдсан оносон хийгээд Монгол Улсын ойрын ирээдүйн тухай төсөөлөл, санаа, санал

Илтгэлийн хэмжээ:
А4 форматаар, дундаа зайгүй мөрөөр, ареал моn 12-оор шивсэн 5-6 хуудас

Шалгаруулалт: Тэргүүн байр (насны ангилал тус бүрээр)
Дэд байр (насны ангилал тус бүрээр)

Шагнал: Тэргүүн байр (тус бүр) 1 сая төгрөг
Дэд байр (тус бүр) 500,000 төгрөг

Холбоо барих утас: 91918723, 70135159
E-mail: norovbanzad@magicnet.mn, chimgee64@yahoo.com
Цааш унших...

Шудрага ёсыг бадраах сангийн тэтгэлэгт хөтөлбөр

“Шудрага ёсыг бадраах сан”-н сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдахыг урьж байна.

“Шудрага ёсыг бадраах сан” нь Д.Бадраа агсаны ажил үйлийг үргэлжлүүлэн залуучуудын дунд шудрага үйлсийг дэлгэрүүлэх, нийгэм дэхь шудрага сайн үйлсийг дэмжих зорилгоор 2006 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд жил тус бүр МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн оюутнуудаас сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн билээ.

2009-2010 оны хичээлийн жилд 2,3-р курсын нийт 4 оюутанд уг тэтгэлэгийг олгох тул та бүхнийг доорх шалгуурын дагуу хүсэлтээ ирүүлнэ үү гэж урьж байна.

Тавигдах шаардлага:
1. Сурлагын голч дүн 3.0-с дээш
2. Урлаг спорт, сургалт, эрдэм шинжилгээний ажил гэх мэт олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог.
3. Сургалтын төлбөрөө төлөхөд санхүүгийн хүндрэлтэй байгаа .
4. Өөр сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаагүй.
Тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл сургалтын албанаас анкет авч бөглөн анкетанд заасан сэдвээр эссе бичиж хавсарган 2009 оны 10 сарын 2-ны дотор сургалтын албанд ирүүлнэ үү.

ЖИЧ: Тодруулах зүйл байвал сургалтын албанаас тодруулна уу.

Шудрага ёсыг бадраах сан.
Цааш унших...

Thursday, September 24, 2009

Аваргуудын лигийн фантази тоглоомын дүрэм

Аваргуудын лиг нь европын улс бүрийн аваргууд болон дээгүүр байр эзэлсэн 32 баг оролцох ба 4, 4-өөрөө 8 хэсэг болон хуваагдсан байгаа. Баг бүр өөрийн учраа 3 багтайгаа тус бүр 2 удаа (өөрийн болон айлын талбай дээр) тоглож нийт 6 тоглосны дараа хэсэг тус бүрээс 2 баг шалгаран нийт 16 баг хасагдах шатанд үлдэнэ. Сугалаагаар 16 баг тус бүр 2 удаа тоглож 8, 4, 2 баг үлдэж аваргын төлөө үлдсэн 2 баг ганц удаа халз үзэснээр аварга нь тодордог тэмцээн юм.

Ингээд EPL-ийн дүрэм дээр нэмээд:

1-р нэмэлт дүрэм.
-Хэсгийн тоглолтуудад 1 багаас хамгийн олондоо 2 тоглогч л авч болно.
-Шөвгийн 16 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 3 тоглогч л авч болно.
-Шөвгийн 8 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 4 тоглогч л авч болно.
-Шөвгийн 4 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 6 тоглогч л авч болно.
-шувтаргын тоглоотонд 1 багаас хамгийн олондоо 12 тоглогч л авч болно.

2-р нэмэлт дүрэм.
-Хэсгийн тоголтот бүрд 1 наймаа үнэгүй хийнэ.
-Шөвгийн 16-д шалгарсны дараа олон баг хасагдсан тул бүх наймаагаа үнэгүй хийж болно.
-Шөвгийн 16-ын хариу тоглолтонд 1 наймаа үнэгүй.
-Шөвгийн 8 болон шөвгийн 4-ийн эхний тоглолтонд 6 наймаа үнэгүй. (тус бүр олон баг хасагдахтай холбогдуулан)
-Шөвгийн 8 болон шөвгийн 4-ийн хариу тоглолтонд 1 наймаа үгэгүй.
-Шувтаргын тоглолтонд 6 наймаа үнэгүй.
Үнэгүй наймаанаас хэтрүүлэн наймаа хийсэн тохиолдолд наймаа бүрт 2 оноо хасуулна.

3-р нэмэлт дүрэм.
Капын төрлийн тэмцээнүүдэд хасагдах шатанд 2 баг тэнцвэл (аль нэг нь заавал хасагдах ёстой)
1-рт Багийн тамирчид нь олон гойл оруулсан
2-рт Цөөн гоол алдсан.
3-рт сугалаагаар гэсэн дарааллаар шийдэх юм байна.

За тэгээд EPL-тэй ижил нийт тоглогчдын чансаа, улсын чансаа, дэмждэг багийн фенүүдийн чансаа... нэмээд хэсгийн тоглолтын чансаа, хасагдах шатны тоглолтуудын чансаа... гэх мэт олон төрлөөр уралдах боломжтой юм байна. http://en.uclfantasy.uefa.com/M/rules.mc хаягнаас дүрэмтэй дэлгэрэнгүй танилцаж болно.
Цааш унших...

EPL fantasy-н дүрэм

За нөгөө яриад байгаа EPL fantasy тэмцээнээ дэлгэрэнгүй тайлбарлая.
1. Тоглогч та эхлээд Английн Пример Лигийн (АПЛ) багуудын тоглогчдоос өөрийн сонирхсон гарааны 11 тоглогчийг, нэмээд сэлгээний 4 тоглогчийн хамт сонгоно. (тоглогч бүр өөрийн үнэтэй ба та өөрийн мөнгөнд тааруулж хэдэн ч багийн хамаагүй нийт 15 тоглогч сонгоно. )http://fantasy.premierleague.com хаягаар орж та бүртгүүлнэ үү.

2. Бодит амьдрал дээр АПЛ-ийн тоглолт явагдсан үед (7 хоногийн амралтын өдрүүдэд бүх баг 1 удаа тоголдог ба үүнийг 1 тойргийн тоглолт явагдлаа гэдэг) таны сонгосон тоглоч бүр өөрийн багтаа хэр сайн тоголсноос шалтгаалан тус бүртээ оноо авна. Тус оноо өгөх аргыг доор дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

3. Тоглогч тус бүрийн авсан онооны нийлбэрээр таны тус тойргийн оноо бодогдож гарах ба таны ерөнхий оноонд нэмэгдэнэ. АПЛ 38 тойрог тоглодог тул бүх тойрог дууссаны дараа ерөнхий дүн гарч эцсийн байдлаар байр эзэлнэ.

4. Тэмцээн 8 сарын 15-аас эхлэх ба хойтон жилийн 5 сард дуусна. Та тойрог бүрийн дараагаар http://fantasy.premierleague.com сайтнаас өөрийнхөө дүнг харж хэдэд яваагаа хянах ба мөн дараагийн тойргийн оноолтыг харж багтаа өөрчлөлт хийх боломжтой.

5. Дараагийн тойрогт таны сонгосон тамирчдын тоглодог багууд ямар ямар багуудтай оноолт таарсан гэдгээс шалтгаалан та багтаа байрлалын өөрчлөлт (сэлгээний тамирчдаа гараанд гаргах болон, багийнхаа тоголдог байрлалаа өөрчилж болно) болон тамирчдаа ч өөрчилж болно. Өөрийн мөнгөнд тааруулан 15 тамирчнаа яаж ч өөрчилсөн болох ба нэг тойрогт 1 тоглогч ямар нэгэн торгуулгүй солиж (наймаа хийж) болно.

6. Жишээ нь та Жеррадыг (Ливерпүүл багийн тоглогч) багтаа авсан байсан ба дараагийн тойрогт Ливерпүүл баг Арсенал (маш сайн баг) багтай талбайд нь тоглох хуваарь гарсан бол харин Челси баг тааруухан багтай оноолт таарсан гэж саная. Тэгвэл та Жеррадаа Челси багийн Лампардаар (маш сайн тоглогч) сольж болно. Жеррадын баг сайн багтай таарсан тул Жеррад бага оноо авч Лампардын баг муу багтай таарсан тул Лампард өндөр оноо авах бүрэн боломжтой билээ. Энэ мэтээр сэлгээ, солилцоо хийж та аль болох тус тойргоос өндөр оноо авахыг хичээх хэрэгтэй нь ойлгомжой буйзаа.

7. Та тухайн тамирчны одоогийн тоглож буй форум, тус тамирчны баг дараагийн тойрогт ямар багтай тоглогж таны сонгосон тамирчин хэр өндөр оноо авах боломжтойг мэдлэг, туршлага, зөн совин дээрээ үндэслэн таамгалснаар та багаа бүрдүүлэн аль болох олон оноо авахыг зорих нь тоглоомын үндсэн зарчим юм.

8. Та нэг тойрог дууссаны дараа (даваа гаригт ч юмуу) өөрийнхөө цуглуулсан оноо болон тус тэмцээнд хэддүгээр байрт явж байгаагаа мөн дараа тойргийн оноолтыг харснаар багтаа менежмент ганц л удаа хийхэд хангалттай ба энэ нь та 7 хоногт ганцхан удаа л internet-д орж тус тэмцээний үйл явцад анхаарал хандуулахад хангалттай гэсэн үг юм.

9. Цаг зав бага зарцуулж өөрийн цэвэр мэдлэг, туршлага, зөн билгээр сонирхолтойгоор удаан хугацааны турш өрсөлдөх энэхүү тэмцээнд та бүхнийг өргөнөөр хамрагдаж чөлөөт цагаа сонирхолтойгоор өнгөрөөн, өөрийн сонирхдог (сонирхож эхэлж буй) спортдоо улам бүр дурлан орж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж цагаа “кайф”-тай сайхан өнгөрөөгөөрэй гэж хүсье.

10. Тоглогч тухайн тойрогт хэр тоголсноос шалтгаалаад дараах байдлаар оноо авна:
- сонгосон тамирчин тоглолтонд оролцвол : 1 оноо
- 60 минутаас дээс хугацаагаар тогловол: 2 оноо
- хаалгач болон хамгаалагч гоол оруулвал: 6 оноо
- хагас хамгаалагч гоол оруулвал: 5 оноо
- довтлогч гоол оруулвал: 4 оноо
- гоолны дамжуулалт өгсөн тамирчин: 3 оноо
- хаалгач болон хамгаалагч гоол алдахгүй бол (60-с дээш минут тоглосон): 4 оноо
- хагас хамгаалагч гоол алдахгүй бол (60-с дээш минут тоглосон): 1 оноо
- хаалгач 3 удаа амжилттай хамгаалах бүрт: 1 оноо
- Penalty алдсан тоглогч : -2 (сөрөг оноо)
- Penalty хаавал хаалгач: 5 оноо
- сайн тогловол 1-ээс 3 оноог урамшуулал болгон өгнө.
- хоёр гоол алдах бүрд хаалгач болон хамгаалагчид: -1 оноо
- шар хуудас авсан тамирчин: -1 оноо
- улаан хуудас авсан тамирчин: -3 оноо гэсэн байдлаар оноо авна.

11. Мөн гарааны 11 тоглогчийн аль нэгийг та өөрөө багийн ахлагчаар сонгох шаардлагатай болдог ба тус ахлагчийн тань авсан оноог 2 дахин үржүүлж таны ерөнхий оноонд нэмэгдэх тул таны өндөр оноо авах бас нэгэн боломж энэ болохыг анхаарна уу!

12. Жишээ нь та Манчестэр Юнайтед багийн хагас хамгаалагч Андерсонг гарааны 11-дээ сонгосон гэе. Тэрээр тухайн тойрогт гараанд гарч 1 гоолны дамжуулалт өгөөд, шар хуудас аваад 70 дахь минутад сэлгээгээгээр суусан бөгөөд түүний баг 2:0-ээр хожсон гэе (нэг гоолоо 11 метрийн торгуулийн цохилтоор оруулсан гэе). Тэгвэл 10-р бүлэг дэхь оноо авах журмын дагуу:
60 минутаас дээш тоглосон тул 2 оноо, гоолны дамжуулалт өгсөн тул +3, хагас хамгаалагч 60-аас дээш минут тоглож гоол алдаагүй тул +1, шар хуудас авсан тул -1 оноо авах ба Андерсон нийт 2+3+1-1=5 оноо авах ба талбай дээр хэр идэвхитэй байснаас шалтгаалан (1 ээс 3 оноог bonus хэлбэрээр авах боломжтой) урамшуулал авах боложтой. Мөн та Андерсоныг өөрийн багийн ахлагчаар сонгосон бол 5*2=10 оноотой болно гэсэн үг. Мөн та эсрэг багийн хаалгачийг багтаа сонгосон байсан гэвэл таны хаалгач 90 минут тоглосон тул +2, тэрээр Манчестерийн 6 удаагийн аюултай цохилтыг хаасан гэвэл 1*2=2 оноо (3 хаалт тутамд 1 оноо), финалт алдсан тул -2 оноо, 2 гоол алдсан тул -1 оноо авах ба тэрээр нийт 2+2-2-1=1 оноо авч байна. Үүн дээр урамшуулал бодогдох боломжтой. Ийм байдлаар гараанд сонгосон 11 тоглогчийн оноо бодогдоно.

13. Сэлгээний тоглочдын хувьд гарааны тоглогчид нь тухайн 7 хоногт тоглохгүй бол(багийн ахлагчаас бусад) урдаасаа хойшоо дараалалаар нөхөж тоглоно. Нэг тоглогч тоглохгүй бол хамгийн урд байрласан нь нөхнө гэсэн үг. Энэ дарааллыг та өөрөө тохируулдаг. Тэгэхдээ хаалгач бол зөвхөн хаалгачаа сэлгэнэ

14. Нэг тойрогт 1 наймаа үнэгүй хийнэ. Өөр олон наймаа хийвэл наймаа бүрт 4 оноог ерөнхий онооноосоо хасуулна. Нэг тойрогт наймаагаа хийхгүй бол дараагийн тойрогт 2 тамирчин үнэгүй наймаалцах эрхтэй болно гэх мэтээр үргэлжлэнэ. Тухайн тойргийн сэлгээ, наймаа болон бусад тохиргоог товлосон цагаас өмнө хийнэ,амжаагүй тохиолдолд дараа 7 хоногт таны хийсэн тохиргоо идэвхижинэ. Жишээ нь эхний тойрогт:
Open: Gameweek 1 15 Aug 11:30 BST гэсэн товлосон хугацаа сайтны зүүн гар талын хэсэгт байгаа.

15. Wild Card буюу эцсийн алтан боломж. Та бүхэл улирлын турш ганц удаа wild card гэх зүйлийг ашиглаж болох ба үнэ үйлчилгээ нь багийнхаа хэдэн ч хүнийг ямар нэгэн торгуулгүйгээр солих боломжийг танд олгоно. Та хамгийн хэрэгтэй, оновчтой үедээ энэ боломжоо ашиглаарай.
Цааш унших...

Банк 4 ангийн "Намрын өдөрлөг"

Зургийн цомогтоо зураг оруулаагүй нэлээн удсан байна шүү. МУИС-ийн ЭЗС-ийн " Санхүүгийн тэнхим-ийн Намрын өдөрлөг 2009 оны 9 сарын 12-нд "Монгол шилтгээн"-нд сайхан болж өнгөрсөн.

Энэхүү зугаалгыг төгсөх курсын оюутнууд нь жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд Намрын өдөглөгт тэнхимийн нийт багш нар болон сурагчийн ширээнээсээ дөнгөж холдож оюутан болоод байгаа нэгдүгээр курсын оюутнуудаас эхлээд нийт 200 гаруй оюутнууд амралтын нэгэн өдрөө эрүүл агаарт, тоглоом наадамтай сайхан амарсан шүү.
Банк 4 ангийнхан




Монгол шилтгээний гадаад байдалМонгол шилтгээний мөнгөн модАнгийн хөвгүүд болон охидууд өдөрлөгийн хаалтын дараа
Жижиг Баагий, Г.УянгааАнгийн багш А.Цэрэнтогоогийн хамт
Хишгээ, Нараа, Уянгаа,Билгүүнээ, Чанцал бас тэгээд би Хөл, гарны тэмцээнСувдаа багш хүүгийнхээ хамт
Нараа бид хоёрЗугаалганы үеээр зарим хүмүүсийн авьяас нь тодорч байсан гэхэд буруудахгүй байх.Манай Зулаа дажгүй дуулдагийг нь анзаараад авсан шүү. Бас гитар тоглох дуртай, одоохондоо сайн тоглож чадахгүй байгаа ч гэсэн эвийг нь олоод дуундаа хөг оруулаад байсан. Зулаа маань хаврын зугаалганаар сайн гитар тоглодог болоод ангийнхандаа дуулж өгнө байхаа.Манай ангийн хосууд: Намхай, Билгүүнээ хоёр
Том Баагий, Ариунзаяа хоёрНаадмын талбайдГэр тэрэг бас бусад зүйлсБаагийгийн гитар ч олон хүний зурагны фон болж өгсөн шүү
Жолооч Амраа: Энэ байдлаараа олон хүн тээвэрлэсний хэрэггүй дэгээ..
Цааш унших...

Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөр - 2009


Энэ удаад та бүхэндээ Голомт банкны "Шилдэг 100 оюутан"-ны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжийг хүргэж байна.

Хөтөлбөрийн зорилго: Голомт банк нь их дээд сургуульд амжилттай сайн суралцахын зэрэгцээ, эрдэм шинжилгээ судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан, төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож зохих үр дүнд хүрсэн, сонгуульт ажил гүйцэтгэдэг, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа шилдэг оюутныг дэмжих.

Тавигдах шаардлага:
1. 3 болон түүнээс дээш курсэд суралцдаг байх.
2. Үнэлгээний голч дүн 3.5 түүнээс дээш эсвэл 92% ба түүнээс дээш байх.
3. Оюутны эрдэм шинжилгээ ба судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан эсвэл шинжлэх ухааны тодорхой нэг сэдвийн хүрээнд бүтээл туурвисан байх.
4. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байвал сайн.
5. Аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:
1. Өргөдөл / загварын дагуу/
2. Анкет /загварын дагуу/
3. Сургуулийн тодорхойлолт
4. Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт
5. Албан ажлын журмаар өөрийгөө сайн мэдэх хоёр хүний тодорхойлолт
6. Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт, эсвэл спорт урлагаар амжилт гаргасан бол гэрчлэх үнэмлэхийн хуулбар
7. Эзэмшсэн гадаад хэл дээр өөрийн ирээдүйн зорилго, зорилт, мэргэжил сонирхлын талаар 250-аас доошгүй үгэнд багтаасан эссе.

Материал хүлээж авах хугацаа: 2009 оны 10 сарын 9-ны 18 цаг хүртэл хүлээн авна.

Анхааруулга: Материалаа хугацаанд нь бүрдүүлж өгөөрэй залуусаа.

За ингээд та бүхэндээ амжилт хүсье.
Цааш унших...

Tuesday, September 22, 2009

Банк 4 ангийнхны анхааралд !!

Английн примьер лигийн 7-р тойргоос, Аваргуудын лигийн тоглолтын 2-р тойргоос эхлэн SES Bank гэсэн лиг болон каф үүсгээд байна. Тэмцээнд оролцох сонирхолтой хүмүүс дараах кодоор лиг болон кафдаа нэгдэнэ үү.
http://fantasy.premierleague.com/
2008063-367571
2008063-367576
http://en.uclfantasy.uefa.com/
168762-42647
168762-42644
Жич: Тус тэмцээн нь энэ улирлын тоглолтыг дуустал үргэлжлэх бөгөөд оролцогчид тодорхой хэмжээний бооцоотой оролцох бөгөөд энэ талаар дараа хичээлийн завсараар ярилцана.
Тэмцээний дүрмийг http://bhralgoritm.blogspot.com/ хаягаар орж Фантази тоглоомууд хэсгээс уншина уу. Тэмцээнд сонирхсон хүн болгон оролцох боломжтой.
Ингээд та бүхэн 9 сарын 25-с өмнө өөрийн багаа үүсгэж лигдээ нэгдэж орохыг хүсье. Бас амжилт...
Цааш унших...

Ц. Хулангийн шүлгүүд

Хичээлийн шинэ жил эхлээд нэлээн ачаалалтай байна шүү. Урьд жилүүдэд эхний хэдэн долоо хоног нэлээн завтай байдаг байсан бол энэ жил төгсөх курс гээд ч тэр юмуу хичээлийн даалгавар эхнээсээ ундраад л байна. Бас 2 дадлагын тайлан өгөх гэж нэлээн л юм болж байна.
Ойрд блогтоо бичлэг хийгээгүй хүмүүс бүр тоохоо больжээ. хэ хэ. Энэ байдалд нэг хүний санаа зовоод надад их гоё шүлэгнүүд явуулсныг та бүхэндээ хүргэж байна. Мөн надад сайхан шүлэг явуулсанд баярлалаа.
Саяхан гэрээсээ ирсэн болоод ч тэр юмуу энэ шүлгийг уншсан чинь гэрийнхнийгээ санаж байна шүү.

Цоодолын Хулан. 1994 оны Болор цомын тэргүүн байр.

Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэх ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныгаа би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосоон
Ганцхан намайг л гэж ижий минь та
Газар дээр хичнээн олон мэргэжил солидог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэл
Балчраас минь өдийг хүртэл Та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан гэлтэй
Орон дээрээс маань намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч нь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа, алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад улаан цайм “онц” тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулсан лам...
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь Та мөртлөө
Даамай их хайр нь аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж
Зовлонгоос намайг гэтлэгдэгээ
Элбэр их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт насалж хайрла!

2000 оны Болор цомын 3-р байр.

Аавдаа


Сайхан залуу аавынхаа тэргүүнд
Буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би
Тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчганд нь нэмэгдэх мөнгөн сорны тоолонд
Жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даан ч болохгүй явнаа ааваа...
Бүүвэйт хонгор ижийгийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ!
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас надад чихэр хармаалж “шараа болгоно”
Аав минь тэгэхгүй ээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Асын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ сомботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисч байгаа юм шиг ээж нар
Цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар
Духыг нь л ганц үнэрлээд болдог
Адгаж ээж нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг л хэлэх гэж аав нар
“Сумын узель” шиг хааяа нэг дугарна
Айл гэртээ хангинаж ээж нар даралтаа ихэсгэдэг
Аав болгоны зан юм хойно
Монголыгоо бодохоор л зовж гүйцдэг
Бие өвдлөө гэж ээж нар
Хүүхдүүдээ аргагүй нэг айлгана
Битүүхэн дотроооо нурж аав нар
Чимээгүйхэн өтөлнө...
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж “жүжиглэдэг”...
Гадаа навчис хаялж он жил биднийг
Унасан навчис шиг орхиж одно
Гаагүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж
Өөрийгөө хуурна
Ганцхан зүрхнийх нь цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл
Мөнх бишийг сануулдаг аа...
Энгэрийг нь тэмтэрч хормойг нь зуурч боссон
Энэрэл ачлалын наран саран хоёр
Эндүүрээд надад эрж зарцлагдсан
Миний хоёр бурхан
Ижий минь сүүтэй цайндаа жаргал
Эцэг минь шүлгэн дуундаа жаргаж
Ижилхэн хоюулаа наддаа зовж суудаг аа

Ирээдүй анирдахын бадаг

Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан
Ижий түүхийн мөр нь тунгалагшинхан урсана
Ирээд одосны араас гуниглах амархаан
Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь!
Цоолбор шаргал үүл намрын тэнгэр барлана
Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна
Цохлоод ирдэг үйлийн үр Ирээдүйн тухай бодол
Цоолдоод миний энгэрийг нулимас шиг хавж унанаа
Ирээдүйгээс би
Илиадыг хол давсан Гэсэр Жангарын туулиа нэхнэ
Их засаг тохинуулсан чин шудургуу хуулиа нэхнэ
Дэлүүн Болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ би
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснээ
Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснээ
Ирээдүйгээс би
Норвилон цэнхэр говиосоо улаахан хацартай охид төрж
Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана
Ноорхой эвий нэг Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд
Нодготой төрийн минь алга тэнийж одонгоо шагнахыг үзнээ
Ирээдүйгээс би
Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Манжийн дарлал шиг цаг үеэсээ өндийж
Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг үзнээ
Ирээдүйгээс би
Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалийн дөлнөөс тастаж
Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар
Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөө
Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшигээр
Айл гэрийн хоймрыг би дуу шиг дүүргэнэ
Амьсгалын тоолонгоор Монголчууд бид суу мэт амьдрана
Сүү шиг алдраар эх орноо мялааж
Сүлд шиг төрөөр өөрсдийгөө бид шагнанаа Ирээдүйд.

Нэргүй шүлэг
Сайрхах юм даанч биш дээ
Санчгандаа бууралтай эр хүнд би хайртай
Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг
Дөч хүрсэн эр хүн үнэнч л баймаар даа
Намар оройн жимс гашуун болоод амттай
Надад дурласан та минь “хаан бугуйвчаар дөнгөлөөтэй”
Янаг зөөлөн харцны чинь аясаар
Ятга хуур шиг хөглөгдөх дуртай
Уруулын минь будгийг цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрөвдөг насны минь айлыг
Уучланхан боддогт тань би таньд хайртай
Дурлал гэдэг зугаа бишийг
Дуулим орчлонд одоо л ойлгоно
Дутуу хайрласан ханиа аргадахаар
Дурлаад хоцорсон намайгаа ч мартана
Сүслэн залбирдаг гараараа тэвэрч
Шүлэг хэлдэг уруулаараа үнсэхэд минь
Сүүлчийн болоод анхны хайр гэж байдаггүйг
Сүүрс алдан ухаарах болноо.
Цааш унших...

Monday, September 7, 2009

Хас Банк оюутнуудыг ажилд урьж байна.


Єсвєр насны охидод Санхїїгийн Боловсрол олгох зорилгоор Сургагч багшаар бэлтгэгдэн, цаашид клуб удирдан АЖИЛЛАХЫГ УРЬЖ байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох оюутнуудад тавигдах шаардлага:

1. МУИС-ЭЗС, МУИС-НШУС, МУБИС-НШУС, СЭЗДСургуулийн 2 дугаар курсын эмэгтэй оюутан байх
2. Хїїхдїїдтэй ажиллах сонирхолтой
3. Нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах хїсэлтэй
4. Багаар ажиллах чадвартай, аливаа асуудалд ажил хэрэгч, бїтээлчээр, хариуцлагатай ханддаг байх
5. 2 жилийн хугацаанд хамтран ажиллах боломжтой байх
6. Сайн дурын клубын гишїїн, сургалт зохион байгуулж байсан туршлагатай бол илїїд үзнэ.
Шалгаруулалтанд оролцохыг хїссэн хїсэлтийн анкетийг ХасБанкны тєв байранд ирж авна уу

Хїсэлтийн анкетийг ХасБанкны тєв байр дээр 2009 оны 9 сарын 11 єдрийн 18 цаг хїртэл хїлээн авна.

Лавлах:
Дэлгэрэнгїй мэдээлэл авахыг хїсвэл 96677989, 99725281, 318149 дугаарын утсанд хандана уу.
Цааш унших...

А.Эйнштейний хэлсэн 10 ухаалаг сургаал


1.Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.

2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.

3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино.

4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.

5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.

6. Надад єєр шинэ зvйл сурахад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.

7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.

8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.

9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!

10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.
Цааш унших...

EPL fantasy-н 4-р тойргийн дүн


Хөл бөмбөг сонирхож эхлээд интернэтээр явагддаг фантази тэмцээнд оролцоод 4-н тойрог өнгөрчээ. Миний хувьд эхний тойргуудад хөл бөмбөгийн мэдлэг дутмагаасаа болоод оролцсон лиг болон кафууддаа хойгуур байр эзлэн, учирсан багууддаа хожигдож байсан боловч 2-р тойргоос судалгаа хийж эхэлсний үр дүнд 4-р тойрогт нэлээн амжилттай оролцлоо. Ингээд тэмцээний дүнг танилцуулъя.
Дээрх багийн бүрэлдэхүүнтэй тоглосон бөгөөд энэ бүрэлдэхүүн маань надад 71 оноо авчирснаар миний бүтэл муутайхан байсан Otgoo FC баг маань Кайф лигийн 13-р байрнаас 4-р байр хүртэл урагшилсан.
Манай багийн ахлагч Торресийн хувьд багтаа хамгийн их хувь нэмэр оруулж байгаа тойрогт бүр дунджаар 6.2 оноог багтаа авчирсан. Дараа дараагийн 3 тойрогт боломжийн багуудтай таарч байгаа тул багийн ахлагч үүргээ сайн биелүүлнэ гэж найдаж байгаа.
Сүүлийн 4-р тойргийн байдлаар хожсон боловч хаалгандаа гоол алдсан нь хаалгач Рейнагийн оноонд сөргөөр нөлөөлсөн. Хаалгач маань 4-н тойргийн байдлаар нийт 10 оноо авчраад байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Учир нь нэг тоглогч гараанд гараад 60 минут тоглоход 2 оноо авдаг байхад манай хаалгач 2.5 оноо авсан нь үнээс дээрдэж чадахгүй байна. Үүнд дараах шалтгаанууд нөлөөлсөн байх талтай.
1. Багийн 2 хамгаалагч гэмтсэн учраас хамгаалалт суларсан.
2. Учраа багаа бассан.
3. Эсрэг баг сайн тактиктай тоглосон.
Хаалгачаа ийнхүү тааруухан тоглож байгаа болон миний мэдрэмжгүй сонголтоос болж үүссэн алдагдсан боломжийн өртөг нь одоогийн байдлаар 16 оноо болоод байна. Учир нь сэлгээнд сууж байсан Сток Сити багийн хаалгач Соренсон 3 тойрогт гоол алдаагүйгээр зогсохгүй олон хүчтэй довтолгоог хааж чадварлаг тоглосноор нийт 26 оноо аваад байгаа юм.
Мөн Терри, Босингва зэрэг хамгаалагчид сайн тоглож баг нь гоол алдаагүй учраас өндөр оноонуудыг авсан.
Toure, Young, Milner, Kitson зэрэг тоглогчид хангалттай санйн тоглосон учир бонус 2-3 оноог багтаа авчирсан.
Харин Niville, Modric зэрэг тамирчдын хувьд хангалттай сайн тоглож чадаагүй бөгөөд Tottenham áàãèéí õàãàñ õàìãààëàã÷ Modric ãýìòñýí.

Ëèã¿¿äèéí ìýäýýëýë:
Ìèíèé õóâüä êàô áîëîí ëèã íèéëñýí 7 òýìöýýíä õ¿÷ ¿çýæ áàéãàà. ªìíºõ òîéðãóóäàä òààðóóõàí îíîî àâñàí ó÷ðààñ êàôóóäàä ýíý òîéðîãò àíõíûõàà ÿëàëòûã àâñàí. Ëèã¿¿äèéí õóâüä íýëýý áàéð óðàãøèëñàí áàéãàà.
Тайлбар: Хаалтанд байгаа арын тоо нь өмнөх тойрогт байсан байр болно.
Нэг олон нийтийн лигд ухарсан байгаа нь Каф бөгөөд миний энэ тойрогт таарсан учраа маань надтай ижил 71 оноо авснаар тэнцэж өмнө нь ямар нэгэн хожилгүй байсан учраас байр ухарсан болно.
Эхний 4 тойргийн байдлаар нэг иимэрхүү байна. Харин дараагийн тойргуудад нэлээн хүндхэн учраануудтай таарсан байгаа.

Дараагийн тойрог:
Liverpool - Burnley
Stoke City - Chelsea
Birmingham - Aston Villa
Liverpool, Chelsea, Aston Villa áàãóóäûí òîãëîã÷èääîî ихээхэн íàéäвар хүлээлгэж байгаа, äýýð íü íýìýýä ганц хоёр боломжийн наймаа хийх хэрэгтэй байна.
Харин Кайф кафд 5-р тойрогт АnkhaaGunner -òýé òààðñàí òýðýýð ò¿ð¿¿÷èéí òîéðãóóäààñ íèéò 6 îíîî àâààä áàéãàà îðîëöîã÷ þì. League 242918 êàôä smack rats-тай таарсан бөгөөд түүний хувь одоогийн байдлаар 3 оноотой яваа оролцогч. Түүнийг хожчих байх гэж бодож байгаа. (Гэхдээ л надаас сайн нэг хожсон л гар даа.Магадгүй сохор аз байсан ч юм билүү, юмыг яаж мэдэх вэ? хэ хэ)

5-р тойргийн оноолтууд:
Saturday, September 12, 2009
Portsmouth  v  Bolton Wanderers
Blackburn Rovers  v  Wolverhampton Wanderers
Wigan Athletic  v  West Ham United
Liverpool  v  Burnley Anfield
Stoke City  v  Chelsea
Sunderland  v  Hull City
Manchester City  v  Arsenal
Tottenham Hotspur  v  Manchester United
Sunday, September 13, 2009

Birmingham  v  Aston Villa
Fulham  v  Everton
Цааш унших...

Tuesday, September 1, 2009

9 сарын 1

Өнөөдөр 9 сарын 1.
Сургууль, ангийнхандаа:

МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн нийт багш оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!!
2006 оны 9 сарын 1-нд анх оюутан болоод явж байсан маань саяхан санаанд орж байна. Харин одоо бол төгсөх 4-р курсын оюутан, багш нарын хэлдгээр жинхэнэ оюутан болж байна.
Ингээд ангийнхандаа 2009/2010 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Бүгд цуглаж байхад Хэнэггүй Отгоо нь харин гэртээ л байна. Маргааш сургууль номын зүг жолоо залах ñàíààòàé.
Гэр бүлийнхэндээ:
Сурагч хэмээх ангилалаас оюутан хэмээх ангилалд орж байгаа хайрт дүү Б.Хишигт, Б.Баярхүү болон саяхан химийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд амжилттай шалгалт өгч эмч болон гарааныхаа эхлэлийг тавьж буй хайрт дүү Б.Тэмүүлэн, мөн анги дэвшин суралцаж буй дүү нар болох:
Б.Баянсан
Б.Шийрэвмолом
Б.Отгонбаяр
Б.Болормаа
Б.Зоригтбаатар
Г.Сэвжидням
Б.Төгсбаяр
Г.Ариунболд нартаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, аав ээждээ ачлалтай сайн хүүхдүүд болоорой гэж хүсэн ерөөе.
Найз нартаа:
Нэг нэгнийхээ баяр гунигийг хамтдаа хуваалцаж байдаг хүмүүс бол мэдээж найз нар байдаг. Ингээд найз нар болох:
Б.Уранчимэг ШУТИС-КТМС
Н.Ханджамц МУИС-ОУХС
Т.Дашдорж МУИС-МТС
Б.Лхагвасүрэн Мандах дээд сургууль
Н.Заяажаргал ХҮДС
Б.Батдорж ШУТИС-КТМС
н.Түвшинтулга Монос дээд сургууль
Э.Энх-Амгалан СЭЗДС
Ч.Тогтохцэрэн МУИС-ЭЗС найз нартаа аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Нутаг нэгт дүү нартаа
Баянхонгор аймгийн "Алгоримт" сургалтын төвийн анхны төгсөгчдөөс Эдийн Засгийн Сургуулийг сонгон орж суралцаж буй:
Сэрчинмаа Санхүүгийн менежмент-1
Энхчимэг Банкны менежмент-1 ангийн оюутнуудад хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Цааш унших...